ЖДҮ-менежментийн чадавхийг дэмжих хөтөлбөрХамгийн эрэлттэй хөтөлбөр

ЖДҮ хэмжээний байгууллага дангаараа зөвлөх үйлчилгээ авах нь зардал өндөр болох тал байдаг. Энэ хөтөлбөр нь cost sharing буюу зардлаа бусадтай хуваалцах байдлаар ISO стандарт хэрэгжүүлэх, менежментийн чадавхиа сайжруулах гэх мэт боломжийг ЖДҮ хэмжээний ААНБ-уудад олгодог хөтөлбөр.

 

Жижиг ба дунд бизнесүүдийн (ЖДҮ) улс орныхоо эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөө үлэмж их юм. Тэд ажлын байрыг бий болгож, том бизнесүүдийн найдвартай нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч байж, татварыг бүрдүүлдэг. Иймээс ЖДБ-үүд нь менежмент ба бизнесийн удирдлагын чадамжтай, тогтвортой үйл ажиллагаатай, чанартай хариуцлагатай гүйцэтгэлтэй байх нь тухайн бизнесийн төдийгүй тэнд ажиллаж буй ажилтан, хөрөнгөө оруулсан хөрөнгө оруулагчид, хамтран ажиллаж буй байгууллагууд, бүтээгдэхүүн үйлчилгээг нь хэрэглэж буй хэрэглэгч харилцагчдын хувьд туйлын чухал юм.

 

Бид томоохон компани, төрийн байгууллага, энтерпрайз түвшний байгууллагуудтай ажиллахын зэрэгцээ, ЖДҮ-ийн менежментийн чадавхийг хөгжүүлэх  хүрээнд олон санал санаачилга гарган, бие дааж болон нийгмийн олон оролцогч талуудтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тэдгээрийн нэг нь 2016 оноос эхлэн хэрэгжүүлж буй  “ЖДБ-ийн чанарын удирдлагыг дэмжих хөтөлбөр” юм.

 

Хөтөлбөрийн талаарх нийтлэг асуултууд

– Менежментийн арга зүйг хэрэгжүүлэх хэрэгцээтэй байгаа,
– Боломж, потенциалаа дутуу ашиглаад байгаа,
– Байж болох, хүрч чадах түвшиндээ хүрэхгүй байгаа,
– Асуудалтай байгаа ч юуг хэрхэн хийхээ мэдэхгүй байгаа,
– Юу болохгүй байгааг мэдэхгүй байгаа,
– Болохгүй байгаагаа мэдээд байгаа ч юу хийхээ мэдэхгүй байгаа,
– Өөрийн менежментдээ сэтгэл хангалуун биш байгаа гэх мэт.

  • Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 стандарт хэрэгжүүлэх 
  • ISO 30400 багц стандартад нийцүүлсэн Хүний нөөцийн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх 
  • Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын HACCP дэглэм хэрэгжүүлэх
  • Процессын сайжруулалт хийх 
  • Ерөнхий менежментээ сайжруулах хэрэгцээтэй

Бид ЖДҮ-ийн менежементийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийг дараах чиглэлүүдээр дангаар нь эсвэл холимог байдлаар хэрэгжүүлж байна.

  • ISO 9001 хэрэгжүүлэлт
  • HACCP эсвэл ISO 22000 хэрэгжүүлэлт
  • Хүний нөөцийн менежмент
  • Бизнес процесс сайжруулалт
  • Бизнесийн удирдлага & Менежмент
  • Танхимын сургалт (нэгдсэн болон тухайлсан)
  • Газар дээрх болон зайн хэлбэрээр үзүүлэх зөвлөгөө
  • Барим бичиг боловсруулалт
  • Туршлага судлах үйлажиллагаа
  • Бие даалт буюу Punch хөтөлбөр
  • Үнэлгээ аудит
  • Баталгаажуулалтад бэлтгэх болон баталгаажуулалт хийлгэх

 

  • Манлайллын ур чадвар сайжирна
  • Шийдвэр гаргалт, цагийн менежмент илүү оновчтой болно
  • Хувийн болон байгууллагын зорилго илүү уялдаатай болно
  • Өөртөө итгэх итгэл, хариуцлагын түвшин өснө
  • Хувь хүний хөгжилд дэвшил гарна

OBSERVE Mentor подкастууд

“ОБЗЕРВ Ментор” подкаст

– Жижиг дунд аж ахуйн нэгж байгууллага байх (250 хүртэлх ажилтантай байх)
– Байгууллагын дээд удирдлага нь хэрэгжүүлэх гэж буй тогтолцоо энэхүү хөтөлбөрийн үр
дүн, ач холбогдлыг ойлгодог, дэмждэг байх;
– Байгууллага нь хамрагдах хөтөлбөрийнхөө дагуу хариуцсан алба, нэгж эсвэл
мэргэжилтэнтэй байх;
– Хөтөлбөрт хамрагдсанаар хүлээж буй үр дүн, ач холбогдлыг тодорхойлж, шаардлагатай
нөөцөөр хангах чадвартай байх;
– Хөтөлбөрт хамрагдах ажилтнуудыг хөтөлбөрийн хүрээнд олж авсан мэдлэг, чадвар,
өгөгдсөн таскыг байгууллагад хэрэгжүүлэх нөхцөл боломжоор бүрэн хангах;
– Хөтөлбөрийн хүрээнд бүрдүүлсэн тогтолцоог цаашид тасралтгүй сайжруулж авч явах
чадвартай байх;

ОБЗЕРВ Ментор- подкастууд

Үзэх 

Таны бизнест тусламж хэрэгтэй юу?

Бидэнтэй холбогдохыг хүсвэл доорх товчийг дарна уу. 

Зөвлөхүүдийн мэдлэг, ур чадвар, сургалтын арга барил, сургалтын материал, гарын авлага зэрэг нь мэргэжлийн түвшинд байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Хамтран ажилласандаа таатай байна.

О.Эрдэнэбулган
Гүйцэтгэх захирал, Монгол Даатгал ХК

Энэ үйлчилгээ намайг болон миний бизнесийг үндсээр нь өөрчилсөн.

Б.Жаргалмаа
Индранил дент, Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал

Үйлчилгээ хэрэгтэй бол?

    МАНАЙ МЕНТОРУУД