560X330

Обзервстар ХХК нь (OBSERVE Consulting зөвлөх үйлчилгээний байгууллага)  “Үнэ цэн бүтээж, тогтвортой хөгжилд хөтөлнө” уриан дор үйл ажиллагаа явуулдаг, Монголын тэргүүлэгч менежментийн зөвлөх компани юм.

Зөвлөх үйлчилгээг:

Оношилгоо → Шийдэл боловсруулалт → Шийдэл хэрэгжүүлэлт ба сургалт → Үр дүнгийн хэмжилт гэсэн 4 шатлалт, үр дүнтэй нь нотлогдсон процессоор хэрэгжүүлдэг нь бодит, хэмжигдэхүйц үр дүн гаргахад тусалдаг.

Олон салбарын байгууллагатай хамтран ажилласан туршлага, чадамж бүхий зөвлөхүүд, сургагч багш нарыг багтаасан хамт олон, олон улсын тэргүүн туршлагыг Монголын бизнесийн орчинтой уялдуулсан арга зүйгээрээ бид харилцагч байгууллагын бүтээмж, тогтвортой өсөлт, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэн ажилладаг.


Бид салбарын анхдагч байж, салбарт олон шинэлэг санаачилга бүтээгдэхүүн гаргаж бодит үр дүнд хүргэдэг чанартай үйлчилгээ үзүүлэгч байгууллага гэдгээрээ танигдсан.

Өнөөдрийн амжилтад хүрэхэд хувь нэмэр оруулсан бүх хамт олныхоо урам зориг, зүрх сэтгэл болон өөрсдийн бүтээсэн түүхээрээ бид бахархдаг.

Бид өнөөдрийн байдлаар доорхи 6 чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  • Бизнес менежментийн зөвлөх үйлчилгээ
  • ISO гэх мэт стандаруудын хэрэгжүүлэлтийн зөвлөх үйлчилгээ
  • Байгууллагын болон хүний хөгжлийн сургалтууд
  • Брэнд хөтөлбөрүүд хэрэгжүүлэлт
  • Аутсорсинг буюу гэрээт үйлчилгээ
  • Үнэлгээ, мониторинг, Баталгаажуулалт зуучийн үйлчилгээ

Бидний түүх

ЭХЭН ҮЕИЙН ТҮҮХ-ээс

  • 2011

    Лабораторид тохиосон гайхамшиг

    Энэ бол бид компаниа анх байгуулж байсан үе юм.
    Бид хэр хол явахаа төсөөлөөгүй ч бид компаниа эхлүүлсэн. Гэхдээ биднийг компани байгуулахад хүргэсэн зүйл бол бусад хэн ч санал болгоогүй ISO стандартын сургалт, зөвлөх үйлчилгээг бид үзүүлж чадна гэсэн итгэл байв. Учир нь бид хамтдаа нэгэн лабораторид ISO17025 стандартыг хэрэгжүүлэхдээ энэ нь гайхалтай үр дүнг авчирч чаддагийн гэрч болцгоосон билээ.

  • 2012.06

    Анхны олон нийтийн сургалтаа зохион байгуулав

    ISO 9001, ISO 22000 стандартуудын хэрэгжүүлэлтийн сургалтыг Монголд анх удаа зохион байгуулав.

    Сургалтын Сингапурт төвтэй WWMD компаний захирал, зөвлөх Тайкл Тэй удирдан явуулав.

  • 2012.09

    Зөвлөх үйлчилгээний анхны гэрээг байгуулав

    ISO 9001:2008 стандартыг нэвтрүүлэх Зөвлөх үйлчилгээний анхны гэрээг Жүр- Үр ХХК-тай байгуулав.

  • 2013.11

    Анхы НМТ PAS99 сургалтыг зохион байгуулав

    ISO -ийн хэд хэдэн стандартуудыг хэрхэн нэгдмэл байдлаар хэрэгжүүлэх талаар мэдлэг олгох сургалтыг Их тэнгэр цогцолборт Монголд анхлан зохион байгуулав.

    Энэ нь бидний зах зээлд анхлан санаачилж хийж хэрэгжүүлсэн олон ажлуудын маань нэг болов.

ДУНД ҮЕИЙН ТҮҮХ-ээс

  • 2014

    МАБУТ хэрэгжүүлэх анхны төсөл эхлэв

    Мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001 стандартыг Монголын банк санхүүгийн салбарт ХАС банканд анхлан нэвтрүүлэв.

  • 2016

    ЖДҮ-ийн Чанарын менежментийг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрөө эхлүүлэв

    Бага зардлаар (cost share) өөрийн байгууллагад хамгийн хэрэгцээтэй байгаа
    чиглэлээр мэргэжлийн зөвлөхүүдээс зөвлөгөө авч менежментээ сайжруулах боломжийг ЖДҮ ААНБ-уудад
    олгох, бизнесийн тогтвортой хөгжлийг дэмжихэд энэ хөтөлбөр чиглэдэг.

    2016 оноос эхэлсэн энэхүү хөтөлбөр маань жил бүр уламжлал болгон явагддаг манай өндөр хүлээлттэй, захиалгатай хөтөлбөрийн нэг болсон.

    Хөтөлбөрийн танилцуулга үзэх

  • 2018.04

    "Чанарын менежер" хөтөлбөрөө эхлүүлэв

    Уг хөтөлбөр нь байгууллагын өсөлт хөгжил, алсын хараанд чухал нөлөө үзүүлж, үнэ
    цэнийг бүтээдэг хариуцлагатай албан тушаалтан болох Чанарын менежерүүдийг бэлтгэх,
    хөгжүүлэх чадавхжуулах цаашлаад удирдан манлайлах чадварыг нэмэгдүүлэх үндсэн
    зорилготой хөтөлбөр юм.

    энэхүү хөтөлбөр маань жил бүр Хавар, Намрын элсэлт авч 4-5 сар үргэлжилдэг.

  • 2018.05

    OBSERVE Mentorship хөтөлбөрөө эхлүүлэв

    ААНБ, бизнесийг удирдаж буй удирдагчид олон талаараа хөгжих хэрэгцээтэй байдаг ч цаг завгүй эсвэл боломжгүй, эсвэл тохирох сургалт хөтөлбөр зах зээлд байхгүй байх, эсвэл санаа зовох, ичих гэх мэт асуудлаас болоод энэ хэрэгцээ хангагдахгүй тохиолдол элбэг байдаг.

    Бид яг энэ хэрэгцээг хангах зорилгоор OBSERVE Mentorship” хөтөлбөрийг санаачлан 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

    Бид таны хөгжлийн хэрэгцээг тодорхойлсоны үндсэн дээр хэрэгцээнд тохирох Менторуудыг санал болгож 1:1 форматаар менторлолтыг явуулдаг.

  • 2018.08

    OBSERVE PMS системээ өлгийдөн авав

    Менежментийн зөвлөх үйлчилгээг үр дүнтэй удирдах, бүтээмжийг нэмэгдүүлэх PMS (Project Management System) -ээ ашиглалтанд хүлээн авав.

    Уг систем ашигласанаар ISO стандартыг нэвтрүүлэх болон бусад зөвлөх үйлчилгээний төслүүдийн чанар, хяналт, мониторинг эрс сайжирав.

ШИНЭ ҮЕИЙН ТҮҮХ-ээс

  • 2021.12

    Компанийн үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн арга хэмжээ зохион байгуулагдав.

    10 жилийн хугацааны ололт амжилт, салбарт хийж бүтээсэн зүйлсээ харилцагчиддаа танилцуулав.

    МөнКомпанийн өсөлт хөгжилд хувь нэмэр оруулсан зарим ажилтанууд салбарын шагнал гардав.

  • 2022.03

    Компанийн хувьцаа эзэмшигчид нэмэгдэв.

    Компанид Үнэт зүйлстэй нэг байдаг, олон жил сэтгэл зүрх, цаг заваа зориулан үр бүтээлтэй ажилласан зарим зөвлөхүүд Компанийн хувьцаа эзэмшигчид болж хувьцаа эзэмшигчээр бүртгэгдлээ.

  • 2023.04

    Цахим сургалтын OBSERVE.edu.mn платформ ажиллаж эхлэв.

    Технологийн олгож буй боломжийг ашиглан бид цахим сургалтын системыг хөгжүүлэн цаг хугацаа, орон зайн хувьд эрх чөлөөтэй суралцах боломжийг бүх хүмүүст олгодог.

    Суралцах нь бүх насны хүмүүсийн насан туршын процесс юм. Хүн үргэлж суралцаж хөгжиж өөрийн нөөц боломжийг нээн илрүүлж шинэ чадварт суралцах боломжийг цахим сургалтууд олгодог.

  • 2023.11

    EBRD-ийн НАЙДВАРТАЙ ТҮНШЛЭГЧийн ӨРГӨМЖЛӨЛ хүртэв .

    EBRD- Европын сэргээн босголт хөгжлийн банк-ны Найдвартай түншлэгч-ийн гэрчилгээ хүлээн авав.

    Бид, 2016 оноос хойш EBRD-тай олон төсөл хөтөлбөрт хамтран ажиллаж байна. Үүнд"

    ЖДҮ-дэд менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх
    Эмэгтэй бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх Менторшип хөтөлбөр

  • 2024.08

    Бизнес менежментийн зөвлөх үйлчилгээний BizDoctor Брэнд бий болов

    Зах зээл, хэрэглэгч харилцагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бүтээгдэхүүн хөгжүүлэлт тасралтгүй явагдаж байдаг. Бид бизнес болон менежментийн зөвлөх үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагааг BizDoctor Брэнд нэртэйгээр эхлүүлэв.

  • 2024.01

    OBSERVE Chat Bot ажиллаж эхлэв.

    2018 онд төслийн удирдлагын OBSERVE PMS системийг ашиглалтад оруулж эхэлсэн дижитал шилжилтийн ажлууд 2022-2023 онуудад бүр олон ажлаар тэлж өргөжиж байна.
    Үйлчилгээний хурд, хүртээмж, эргэх холбоог сайжруулах зорилготой OBCBoT оо өлгийдөн авав.

Үйл ажиллагаа

Таны бизнест тусламж хэрэгтэй юу?

Бидэнтэй холбогдохыг хүсвэл доорх товчийг дарна уу. 

Зөвлөхүүдийн мэдлэг, ур чадвар, сургалтын арга барил, сургалтын материал, гарын авлага зэрэг нь мэргэжлийн түвшинд байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Хамтран ажилласандаа таатай байна.

О.Эрдэнэбулган
Гүйцэтгэх захирал, Монгол Даатгал ХК
Товч асуулт, хариулт

Бид 15 жилийн турш чанар, үр дүн, харилцагчид бий болгох үнэ цэнийг эрхэмлэн ажиллаж ирсэн.

Бид бүх үйлчилгээндээ бодит үр дүнд хүргэхийг амалдаг.

Мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагын хувьд бид бизнес, менежментийн зөвлөх үйлчилгээнд нухацтай ханддаг ба аливаа төрлийн зөвлөх үйлчилгээг бид өөрсдийн туршлагаар бий болгосон процессоор удирддаг.

Менежментийн зөвлөх үйлчилгээ нь Оношилгоо →Шийдэл боловсруулалт→ Шийдэл хэрэгжүүлэлт & Сургалт → Үр дүнгийн хэмжилт

гэсэн 4 шатлалт процессоор хэрэгжүүлдэг.

Та доорх асуултуудыг өөрөөсөө асуугаад үзээрэй.

  • Нөөц боломжоо дутуу ашиглаад байх шиг санагдаж байна уу?
  • Байж болох, хүрч чадах түвшиндээ хүрэхгүй байна уу?
  • Асуудалтай байгаа ч юу хийхээ мэдэхгүй байна уу?
  • Юу болохгүй байгааг мэдэхгүй байна уу?
  • Болохгүй байгаагаа мэдээд байгаа ч юу хийхээ мэдэхгүй байна уу?
  • Өөрийн арга барил, менежментдээ сэтгэл хангалуун биш байна уу?

Мөн та бидэнтэй холбогдож, манай санал болгодог чиглэлүүдээр 1 цагийн үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.