Бизнес менежментийн зөвлөгөө (BizDoctor)
Зөвлөгөө

Бизнес менежментийн зөвлөгөө (BizDoctor)

Зөвлөх үйлчилгээ гэдэг нь байгууллагын зорилгыг зөв тодорхойлох, тулгамдсан асуудлыг оновчтой оношлох, бодит нөхцөлд нийцсэн шийдлийг боловсруулах, түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүртэлх цогц үйл явц юм.

Дэлгэрэнгүй

Бизнес оношилгоо

Бизнес оношилгоо

Үйлчилгээний тухай

Бизнес оношлогоо нь байгууллагын менежментийн төлөв байдлыг 14 гаруй чиглэлээр үнэлж, бодит нөхцөлд үндэслэн хөгжлийн боломжийг тодорхойлох үйлчилгээ юм. Энэхүү аргачлал нь Observe Consulting-ийн оюуны өмчөөр баталгаажсан онцгой үйлчилгээний нэг юм.

Судалгааг асуулга, ярилцлага, фокус бүлэг, гүйцэтгэлийн үзүүлэлт зэрэг чанарын болон тоон аргыг хослуулан гүйцэтгэж, үр дүнг шинжилгээ, сайжруулалтын зөвлөмж, хэрэгжилтийн төлөвлөгөө бүхий оношлогооны тайлан хэлбэрээр хүргэдэг.

Ингэснээр байгууллага бодит мэдээлэлд суурилан стратегийн шийдвэр гаргах, өөрчлөлт шинэчлэл хийх, дотоод үйл ажиллагаа, бизнесийн процессоо тасралтгүй сайжруулах тодорхой замын зурагтай болдог.

Үр ашиг

  • Бүтээмжийг нэмэгдүүлэх

  • Харилцагчийн үнэ цэнийг өсгөж, үнэнч хэрэглэгчийг бий болгох

  • Цаг, нөөцийг илүү үр ашигтай ашиглах

  • Удирдах ур чадвар, багийн гүйцэтгэлийг хөгжүүлэх

  • Зардлыг оновчтой бууруулж, чанарыг сайжруулах

  • Дижитал шилжилт, автоматжуулалтыг хэрэгжүүлэх

  • Байгууллагын соёлыг бэхжүүлж, тогтвортой өсөлтийг дэмжих

Онцлог давуу тал

  1. Бизнесийн зорилго, алсын хараа,

  2. Байгууллагын засаглал

  3. Байгууллагын стратеги төлөвлөгөө, хэрэгжүүлэлт

  4. Бүтэц, зохион байгуулалт

  5. Маркетинг, борлуулалт, хэрэглэгчийн үйлчилгээ

  6. Мэдээллийн урсгал, шийдвэр гаргалт

  7. Гүйцэтгэлийн удирдлага

  8. Хууль эрх зүй, эрсдэлийн удирдлага, нийцлийн үнэлгээ (compliance)

  9. Инноваци, Мэдээллийн технологи, дижитал шилжилт

  10. Процесс менежмент, процесс сайжруулалт

  11. Компанийн санхүүгийн менежмент 

  12. Гадаад харилцаа, Түншлэл, Хамтын ажиллагаа

  13. Төслийн удирдлага

  14. Хүний нөөцийн удирдлага

  15. Чанарын удирдлага (Бүтээгдэхүүн, үйлчилгээ)

  16. Хэрэглэгчийн харилцааны удирдлага (CRM)

  17. Эрсдэлийн удирдлага

Түгээмэл асуулт

Бизнесийн оношлогоог чанарын болон тоон судалгааны аргууд болох асуулга, фокус бүлэг, ярилцлага, гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийн шинжилгээ-г хослуулан гүйцэтгэдэг. Үр дүнг дүн шинжилгээ, сайжруулалтын зөвлөмж, хэрэгжилтийн төлөвлөгөө бүхий Оношлогооны тайлан хэлбэрээр хүргэж, байгууллагын менежмент, тогтолцоог шинэ түвшинд хөгжүүлэх бодит замын зураг болгон ашиглах боломжийг бүрдүүлдэг.

Доорхи асуултуудын аль нэгэнд Тийм гэж хариулж байвал танд бизнес оношлогоо үйлчилгээ хэрэгтэй болжээ.

  • Боломж, потенциалаа дутуу ашиглаад байх шиг санагдах,

  • Байж болох, хүрч чадах түвшиндээ хүрэхгүй байх,

  • Асуудалтай байгаа ч юу хийхээ мэдэхгүй байх,

  • Юу болохгүй байгааг мэдэхгүй байх,

  • Болохгүй байгаагаа мэдээд байгаа ч юу хийхээ мэдэхгүй байх,

  • Өөрийн менежментдээ сэтгэл хангалуун биш байх гэх мэт

Бизнесийн оношлогоог чанарын болон тоон аргаар (асуулга, фокус бүлэг, ярилцлага, гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийн шинжилгээ) хослуулж, дүн шинжилгээ, сайжруулалтын зөвлөмж, хэрэгжилтийн төлөвлөгөө бүхий Diagnosis Report хэлбэрээр хүргэдэг

Үйлчилгээний процесс

  • Байгууллагын хэрэгцээг ойлгох

  • Оношлогоог эхлүүлэх

  • Оношлогооны тайлан ба зөвлөмжийг боловсруулах

  • Оношлогооны тайланг танилцуулах, зөвлөгөө өгөх

OBSERVE Consulting-ийн Бизнесийн оношлогоо нь BPM-ийн тэргүүн туршлага, ISO 9001, ISO 30400 зэрэг олон улсын стандартууд болон EFQM Excellence Model-ийн зарчимд суурилсан аргачлалаар хэрэгждэг. Энэ нь байгууллагад олон улсын сайн туршлагад нийцсэн, бодит үр дүнд чиглэсэн үнэлгээ, зөвлөмжийг хүргэдэг.