OBSERVE брэндийн хөтөлбөрүүд
Хөтөлбөр

OBSERVE брэндийн хөтөлбөрүүд

Зах зээлд болон харилцагч нарын хэрэгцээг анхааралтай ажигласаны үндсэн дээр бид тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр боловсруулан зорилтод хөтөлбөр болгож хэрэгжүүлдэг. Зах зээлд хэдийн танигдсан, хүлээлттэй болсон олон хөтөлбөрийг нийтэд зарлаж эсвэл харилцагчийн захиалгаар хэрэгжүүлдэг.

Дэлгэрэнгүй

Ганцаарчилсан-менторшип

Үйлчилгээний тухай

Менторлолтын үйлчилгээ нь Байгууллагын болон Ганцаарчилсан гэсэн 2 түвшинд явагдах боломжтой.

Байгууллагын захиалгат Менторшип хөтөлбөр гэдэг нь тухайн байгууллагын эрхэм зорилгыг хангаж, алсын хараанд хүрэхийн тулд топ болон дунд шатны менежерүүдийн хувийн чадамж, манлайлал, гүйцэтгэл бүтээмжийг өсгөхөд зориулагдсан хөгжлийн хөтөлбөр юм.

Байгууллагын менторшип хөтөлбөрийн зорилго: Менежерүүдийг манлайлалын чадварыг хөгжүүлэх, Удирдлагын залгамж халааг бэлтгэх, Өндөр чадамжтай ажилтнуудыг хадгалж үлдэх, Хувийн болон багийн гүйцэтгэл, бүтээмжийг өсгөх.

Ганцаарчилсан буюу 1:1 менторлолт бол хувь хүн эсвэл байгууллагын удирдах түвшний ажилтанд чиглэсэн зорилтот хөгжлийн үйлчилгээ юм. Туршлагатай зөвлөх, менторын дэмжлэгтэйгээр хувь хүний хөгжил, нийгмийн манлайлал, шийдвэр гаргалт, ажлын гүйцэтгэлийг системтэйгээр сайжруулахад энэ үйлчилгээ чиглэдэг.

1:1 менторлолт нь тухайн хүний зан чанарын онцлог, өөрийн нөхцөл байдал, зорилго, дотоод нөөцөд тааруулсан хөтөлбөрөөр явагддаг цогц үйл ажиллагаа юм. Тиймээс түүний өгөөж нь ерөнхий сургалтаас илүү гүн, хурдан, тогтвортой байдаг.

Үр ашиг

Байгууллагын менторшип хөтөлбөрийн үр дүн:

Хувь хүнд гарах өөрчлөлт:

  • Өөртөө итгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй, ажилдаа хариуцлагатай, сэтгэл зүтгэлтэй байдал сайжрах
  • Харилцаа, эргэх холбоо өгөх чадвар сайжирах
  • Хариуцлагаа ухамсарласан, бие даасан сэтгэлгээ өсөх

Байгууллага, баг, хамт олонд гарах өөрчлөлт:

  • Багийн уур амьсгал эерэг болно
  • Харилцааны болон дотоодын үл ойлголцол, зөрчил багасна
  • Гүйцэтгэл тогтворжино
  • Байгууллагын соёл нь зан төлөв болж төлөвшинө.

Онцлог давуу тал

ОБЗЕРВ-ийн менторууд бизнесийн удирдлага, байгууллагын менежментийн, байгууллагын соёл, багийн менежмент, удирдлагын манлайлал, нийгмийн манлайлал ба нөлөөлөл чиглэлээр бодит үр дүнд хүрсэн туршлагатай мэргэжилтэнүүд юм.

Хувь хүний онцлогт нийцсэн 3 М (Measure–Mentoring–Motivate) аргачлалаар хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Түгээмэл асуулт

Өнөөдрийн өрсөлдөөнтэй бизнесийн орчинд зөвхөн мэдлэг хангалтгүй — туршлага, зөв чиг баримжаа, тууштай хөгжлийн хөтөч шаардлагатай байдаг. Ганцаарчилсан менторшип нь менежер, удирдагч, байгууллагын залгамж халаа болох залуу мэргэжилтнүүдэд болон бизнес эрхлэгчдэд, хөгжихийг хүсэг хэн бүрт өөрийн хүчирхэг тал, сайжруулах боломжийг тодорхойлж, бодит зорилго тавьж, түүнийгээ биелүүлэхэд чиглэсэн хувийн хөгжлийн төлөвлөгөө гаргахад тусалдаг.

  • Хувь хүний хөгжил
  • Бизнесийн удирдлага & Менежмент
  • Start Up бизнес хөгжүүлэлт
  • Нийгмийн манлайлал
  • Карьер төлөвлөлт, хөгжил
  • Хувийн брэндинг хөгжүүлэлт
  • Хэрэгцээ, зорилго тодорхойлох анхан шатны ярилцлага
  • Ментортой 1:1 уулзалт (онлайн болон биечлэн)
  • Зорилгод суурилсан дасгал, бодит кейс, даалгавар
  • Явцын мониторинг, дүгнэлт ба эргэх холбоо

Манлайллын ур чадвар сайжирна (Хувийн манлайллын ур чадварыг өсгөснөөр бусдыг болон байгууллагадаа үзүүлэх манлайлал өснө.)
Сэтгэлгээ ба дотоод өөрчлөлт явагдана (Өөрийгөө илүү их таньж мэдэх ба өөртөө итгэх итгэл үнэмшлийн хязгаарлагч загварууд өөрчлөгдөж, алсын хараа тэлнэ) Шийдвэр гаргалт сайжирна (Асуудлыг таних, ялгах, асуудлыг хамгийн боломжит хувилбаар шийдвэрлэх чадвар өснө)
Хувийн болон байгууллагын зорилго илүү уялдаатай болно (Хувийн зорилгоо байгууллагын зорилготойгоо зөв уялдуулснаар нэг мөрийг үүсгэж, алхамчлан гүйцэтгэх зураглалтай болно)
Хариуцлагын түвшин өсөж, хувийн бүтээмж нэмэгдэнэ (Хувийн сахилга бат сайжирч, дараагийн сорилтуудыг бие даан давж гарах сэтгэлийн тэнхээ, чадвар сайжирна. Хувийн хариуцлага тогтмолжсоноор хойргошилтоос салж бүтээмжид мэдэгдэхүйц өсөлт гарна)
Хувь хүний хөгжилд дэвшил гарна (Хувийн хөгжлийн тасралтгүй өсгөх ноу-хау-г эзэмшинэ)