
Чанарын менежер хөтөлбөрХамгийн эрэлтэт хөтөлбөр
Чанарын менежер гэдэг бол Ерөнхий технологич, Үйлдвэрийн дарга, эсвэл Чанарын хяналтын ажилтан мөн Чанар шалгагч биш юм. Энэ бол байгууллагын өсөлт, хөгжлийн бодлого, стратегийг тодорхойлогч, гүйцэтгэх удирдлагын ойрын зөвлөгч, шийдвэр гаргагч, төлөвлөгч, хэрэгжүүлэгч, алсыг харагч албан тушаал (position) байх ёстой.
Компанид үнэ цэнэ авч ирэх энэхүү хариуцлагатай албан тушаалд тавигддаг суурь мэдлэг, ур чадварыг олгоход энэхүү хөтөлбөр зориулагдсан.
Бид зах зээл хэрэгцээтэй чиглэлээр олон хөтөлбөрүүд санаачлан эхлүүлсэний нэг нь манай “Чанарын менежер бэлтгэх хөтөлбөр” юм.
Өдрөөс өдөрт бизнесийн байгууллагын өрсөлдөөн ширүүсч, энэ өрсөлдөөн нь хэн илүү чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байна, хэн илүү хэрэглэгчдээ сэтгэл ханамжийг бий болгож чадаж байна гэдэг агуулга руу шилжиж байна. Өдрөөс өдөрт чанарын удирдлагын тогтолцоо (ISO9001 ба бусад) хэрэгжүүлэх байгууллага, компаниудын тоо өсч байна.
Бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг төгөлдөржүүлэх, хэрэглэгчтэйгээ илүү ойр дотно харилцаа бий болгох, Үр нөлөөтэй чанарын удирдлагын тогтолцоог бий болгон, хэрэгжүүлж, хэвшүүлэн удирдаж авч явахад Чанарын менежерийн үүрэг хамгаас чухал юм. Чанарын удирдлагын тогтолцоо гэдэг нь бүтээгдэхүүний зөвхөн хэр чанартай (үзүүлэлт, амт, өнгө, чанарын) тухай ойлголт биш билээ. Энэ бол бүтээгдэхүүн ба үйлчилгээний холбогдох шаардлагуудыг (шаардлага гэдэг нь стандарт, норм байж болно, хэрэглэгчээс тогтоогдож болно, байгууллага өөрөө өөртөө тогтоож болно) байнга хангах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг байнга сахиж байх, ханган нийлүүлэгч туслан гүйцэтгэгчээ хөгжүүлэн хамтран хөгжиж хамтран ажиллах, нийт ажилтануудыг чадавхижуулах, дээд удирдлага нь үүрэг, манлайлалтай оролцоотой байх тухай цогц ойлголт юм.
Хөтөлбөрийн талаарх түгээмэл асуултууд
- Гүйцэтгэх захирал (ЖДҮ-ийн хувьд)
- Чанарын албаны дарга, Чанарын менежерүүд,
- Чанарын менежерээр ажиллахаар төлөвлөж буй бүх мэргэжилтэн
- Нийцэл хариуцсан удирдах ажилтанууд
- Дотоод хяналт хариуцсан удирдах ажилтанууд
[1] Ялангуяа ЖДБ-үүдийн хувьд Ерөнхий захирал буюу эсвэл Гүйцэтгэх захирал нь дангаараа бодлого болон шийдвэр гаргагч албан тушаалтан байх нь түгээмэл байдаг. Ийм зохион байгуулалт бүхий байгууллагын хувьд тэрээр чанарын асуудлаа хариуцах нь зөв юм.
Идэвхтэй оролцоонд тулгуурлан доорх хэлбэрээр явагдана.
- Танхимын сургалт
- Багаар дасгал ажил хийх,
- Бие даалт
- Чөлөөт ярилцлага
- Туршлага судлах аялал хийх
- Хэрэгцээ, зорилго тодорхойлох анхан шатны ярилцлага
- Ментортой 1:1 уулзалт (онлайн болон биечлэн)
- Зорилгод суурилсан дасгал, бодит кейс, даалгавар
- Явцын мониторинг, дүгнэлт ба эргэх холбоо
Хөтөлбөр жил бүр Хавар, Намарын элсэлтээр явагддаг.
ААНБ-ын захиалгаар дотоод хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой.
Компанид үнэ цэнэ авч ирэх энэхүү хариуцлагатай албан тушаалтан болох Чанарын менежерт тавигддаг суурь мэдлэг, гүйцэтгэлийн ур чадварыг олгоход энэхүү хөтөлбөрөөр олгоно.
Энэ үйлчилгээ намайг болон миний бизнесийг үндсээр нь өөрчилсөн.
Б.Жаргалмаа
Индранил дент, Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал