
Таны хэрэгжүүлэх стандартууд
ISO стандартуудыг зөв ойлгож, бодитоор хэрэгжүүлэх нь ААНБ-ууды хувьд менежментийн арга ухаан, тэргүүн туршлагуудыг шууд авч хэрэглэх хялбар, дөт арга зам юм.
Д.Отгонбат /Гүйцэтгэх захирал/
Стандарт (ISO гэх мэт) нэвтрүүлэлт
ААНБ-ууд ялгаатай олон хэрэгцээ шаардлагын улмаас ISO стандартыг хэрэгжүүлдэг. Бид харилцагчаа бодит үр дүнтэй ISO хэрэгжүүлэлтэд хөтөлдөг.
ISO стандартуудыг хэрэгжүүлэх нь ямар үр ашигтай вэ?
Итгэл үнэмшил, нэр хүнд: ISO хэрэгжүүлэх нь компанийн чадавхийг баталгаажуулах боломжийг олгодог. Энэ нь тус компани нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, шилдэг туршлагыг нэвтрүүлсэнийг илтгэж, үйлчлүүлэгчид, түншүүд, оролцогч талуудын дунд итгэл үнэмшилийг бий болгдог.
Үр ашиг, бүтээмжийн сайжрал: ISO стандартууд нь (ялангуяа ISO 9001) ихэвчлэн үйл явцыг оновчтой болгох, алдагдлыг бууруулах, үр ашгийг дээшлүүлэх боломжийг өгдөг. Эдгээр стандартыг хэрэгжүүлснээр үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж, бүтээмж нэмэгдэж, зардлаа хэмнэнэ.
Зах зээлд нэвтрэх ба өрсөлдөх давуу тал: Заримдаа ISO стандарт нь тодорхой салбарт ажиллахад эвсэл зах зээлд нэвтэрэхэд шаардлага байж болдог. Төрийн болон хувийн хэвшлийн олон тендер, гэрээнд ISO стандартын гэрчилгээ шаардагдах нь бий. Нэмж дурдахад ISO гэрчилгээ нь компанийг өрсөлдөгчдөөс ялгаж, гэрээ байгуулах, үйлчлүүлэгчдийг татах боломжийг нэмэгдүүлэх замаар өрсөлдөх давуу талыг бий болгодог.
Хэрэглэгчийн сэтгэл ханамж: ISO стандартууд нь хэрэглэгчийн шаардлагыг хангах, тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэдэг. ISO стандартыг хэрэгжүүлснээр компаниуд үйлчлүүлэгчдийн хүлээлтийг хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтмол хүргэх чадвараа сайжруулж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, үнэнч байдлыг нэмэгдүүлэх боломжтой.
Эрсдэлийн удирдлага ба нийцэл: ISO стандарт нь ихэвчлэн эрсдэлийн удирдлага, дагаж мөрдөх бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулдаг. Эдгээр стандартыг дагаж мөрдсөнөөр компаниуд эрсдэлийг тодорхойлж, бууруулах, зохицуулалтын хэрэгжилтийг хангах, торгууль, хуулийн асуудлаас зайлсхийх боломжтой. Энэ утгаараа IPO хийсэн эсвэл хийхийн өмнө ААНБ-ууд хэрэгжүүлбэл зүйтэй.
Ажилтны оролцоо ба мэдлэг: ISO стандартууд нь ажилтнуудын оролцоо, мэдлэг ойлголт, хандлагыг сайжруулахад тусалдаг. Эдгээр стандартыг хэрэгжүүлснээр компаниуд ажилчдын оролцоог нэмэгдүүлж, сэтгэл санааг дээшлүүлж, тасралтгүй сайжруулахад чиглэсэн эерэг ажлын орчныг бүрдүүлж чадна.
ISO стандартыг хэрэгжүүлэх зүйтэй боловч хэрэгжүүлэлтий баталгаажуулах албагүй гэдгийг анхаарах нь чухал юм. ISO гэрчилгээ авах шийдвэр нь салбарын шаардлага, зах зээлийн эрэлт, компанийн зорилго зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална.
ISO хэрэгжүүлэлтэд OBSERVE Consulting-ийн онцлог давуу талБидний үйлчилгээ нь зөвхөн баримт бичиг боловсруулах төдий бус, байгууллагын бодит хэрэгцээ, соёл, ажиллах орчинтой нийцсэн үр дүнтэй шийдлүүдийг санал болгодог.
ISO стандартыг хэрэгжүүлэх нь нэг янзын ажил биш гэдгийг бид мэддэг.
Бид салбарын болоод байгууллагын онцлог хэрэгцээнд тохируулж хэрэгжүүлж буй ISO стандартын бодит үр дүнг гаргах тохирсон агуулга, багтаамж бүхий үйлчилгээг санал болгодог. Энэ хандлага зарим тохиолдолд үйлчилгээний үнийг өндөр мэт харагдуулдаг боловч өгч буй үнэ цэнтэй харьцуулбал үнэтэй биш гэдгийг хэрсүү харилцагч нар мэддэг.
Бид бодит үр дүнд зорьж буй хэрсүү харилцагчидтай хамтран ажиллах бодлого барьдаг.
Манай дотоодын зөвлөхийн баг нь Монголын томоохон групп компани, үйлдвэр, үйлчилгээ, боловсрол, мэдээллийн технологи, логистикийн байгууллагуудтай амжилттай ажилласан бодит туршлагатай мэргэжилтэнүүдээс бүрддэг.
Шаардлагатай тохиолдолд бид TUV Rheinland, PECB, DQS, SFA гэх мэт харилцагч түнш байгууллагуудаас мэргэжилтэнийг урих замаар чадавхийг бүрдүүлдэг.
Бид зөвхөн тогтолцоо боловсруулаад зогсохгүй, удирдлагын болон гүйцэтгэлийн ажилтны сургалт, топ удирдлагын зөвлөгөө, тогтолцооны дотоод аудиторын чадавх бэхжүүлэх сургалтуудыг үр дүнтэй дамжуулах замаар байгууллагыг бие даан системээ хэрэгжүүлэх, сайжруулан төгөлдөржүүлэх чадавхи бүрдүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг. Энэ утгаараа манай зөвлөх үйлчилгээнд сургалтын цаг өндөр байдаг.
Товчходоо “Загас барьж өгөх бус, загас барих аргад сургах” нь манай ажлын хандлага юм.
ISO стандарт хэрэгжүүлэх ажлын нэг үр дүн мэдээж амжилттай баталгаажуулалт (certificaction) юм.
Баталгаажуулалтын аудитын өмнөх дотоод шинжилгээ, аудитын үеэр дэмжлэг үзүүлэх, аудитын дараа залруулах үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх зэргээр байгууллагыг амжилттай гэрчилгээ авахад бүрэн дэмжлэг үзүүлдэг.
БИД ЭХЛЭЭД ӨГДӨГ
ISO хэрэгжүүлэлт дэх манай туршлага
ISO хэрэгжүүлэх шийдвэр гаргахын өмнө үзээрэй