Зөвлөхүүдийн мэдлэг, ур чадвар, сургалтын арга барил, сургалтын материал, гарын авлага зэрэг нь мэргэжлийн түвшинд байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Хамтран ажилласандаа таатай байна.

О.Эрдэнэбулган
Гүйцэтгэх захирал, Монгол Даатгал ХК

ISO 30400 багц сургалтын тухай

ISO 30400 багц стандарт бол байгууллагын хүний нөөцийн тогтолцоог мэргэжлийн, ил тод, үр дүнтэй, дэлхийн жишигт нийцсэн болгоход чиглэсэн олон улсын стандартуудын багц юм. ISO30400 нь хүний нөөцийн бүх үндсэн чиг үүргийг хамарсан олон стандартуудаас бүрдсэн багц (family) стандарт юм.
ISO 30400:2018 — HR нэр томъёоны стандартжилт
• Хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичиг, нэр томъёо стандартын дагууу цэгцтэй болно
• Газар нэгж хоорондын ойлголцол, үйл ажиллагаа сайжирна
• Хүний нөөцийн нэгжийн ажил илүү цэгцтэй алдаа бага болно
ISO 30401 — Мэдлэгийн менежмент
• Байгууллагын мэдлэг алдагдах эрсдэл буурна
• Сайн туршлага, сайн ноу-хауг системтэй хуримтлуулан хадгална
• Шинэ ажилтнууд хурдан суралцаж дасан зохицоно (onboarding сайжирна)
• Алба хэлтэс нэгж хоорондын мэдээлэл солилцоо хурдан үнэн зөв болно
• Бүтээмж өсч алдаа гарах магадлал буурна
ISO 30405 — Хүний нөөцийн бүрдүүлэлт
• Сонгон шалгаруулалт шударга, ил тод болно
• Ажлын байрны шаардлага тодорхой болно
• Ажилд тохирох хүмүүсийг илүү оновчтой сонгоно
• Ажилтны эргэлт (turnover) буурна
• Бүрдүүлэлтийн зардал багасна
ISO 30406 — Тогтвортой ажил эрхлэлтийн менежмент
• Ажилтны эргэц буурна
• Урт хугацааны ажиллах хүчний тогтвортой байдал сайжирна
• Хөдөлмөрийн сахилга, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэгт ахиц гарна
• Байгууллагын нэр хүнд өснө
ISO 30407 — Бүрдүүлэлтийн нэгжийн өртөг
• Бүрдүүлэлтийн зардал яг хэд вэ гэдгийг тоон утгаар хэмждэг болно
• Хүний нөөцийн үйл ажиллагааны төсөв илүү бодитой болно
• Өртөг өндөртэй процессуудыг илрүүлж сайжруулна
• Сонгон шалгаруулалтын үр ашиг сонирхлын бус, датад суурилсан болно
ISO 30408 — Хүний нөөцийн засаглал
• Хүний нөөцийн зөв эрүүл засаглалтай болох суурь тавигдана
• Хүний нөөцийн бодлого, шийдвэр ойлгомжтой болно
• Хариуцлага, эрх мэдлийн зааг ялгаа тодорхой болно
• Байгууллагын зах зээл дээр өрсөлдөх чадвар нэмэгдэнэ
ISO 30409 — Хүний нөөцийн төлөвлөлт
• Ирээдүйн ажиллах хүчний хэрэгцээ, шаардлага тодорхой болно
• Хүний нөөц дутагдах эрсдэл буурна
• Хүний нөөцийн бүтэц зохион байгуулалт, орон тооны төлөвлөлт оновчтой болно.
ISO 30414 — Хүний капиталын тайлагнал
• Хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой чиглэл бүрийн гүйцэтгэлийг тоон үзүүлэлтээр тайлагнана
• Удирдлагын шийдвэр гаргалт датад суурилдаг болно
• Хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлнэ
• Хүний нөөцийн ажлын бодит үр дүн харагдах боломж бүрдэнэ
ISO 30415 — Олон талт байдал ба оролцоо
• Ялгаварлан гадуурхах үзэл хандлагын талаар ойлголттой болж энэ хандлага буурна
• Олон улсын жишигт нийцсэн хүний нөөцийн менежментийг суурь тавигдана
• Ажилтны оролцоо нэмэгдэж, багийн уур амьсгал сайжирна
• Багийн бүтээлч байдал, инноваци нэмэгдэнэ
• Байгууллагын нийгмийн хариуцлага бодлого сайжирна

Нийтлэг асуултууд?

ISO 45001 нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны (OHSMS) олон улсын стандарт юм. Энэхүү стандарт нь байгууллагын ажлын байрны эрсдэл, ослын магадлал, ажилтны эрүүл мэндийн асуудлыг системтэйгээр бууруулах, аюулгүй ажлын орчныг бүрдүүлэхэд чиглэдэг. ISO 45001 нь өмнөх OHSAS 18001 стандартыг орлож, дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгдэж буй стандарт болсон.

• ISO 30400 багц стандарт нь ISO -ийн бусад стандарт шиг PDCA болон “үйл явцын заавар” өгдөггүй, харин юуг ямар зарчимаар хийх, удирдамж, шаардлагуудыг тогтоосон байдаг.
• Хүний нөөцийн менежментийг систем болгож хөгжүүлдэг.
• Яг ийм процессийг ажиллуулах тухай тулгаж шаарддаггүй, байгууллага өөрийн хүний нөөцийн нөхцөл байдалд тохируулж зохих стандартыг сонгон нэвтрүүлдэг.
  • ISO30400 багц стандартыг төр, хувийн хэвшлийн жижиг, дунд, том ямар ч байгууллага хэрэгжүүлэх боломжтой, боловч дараах байгууллагад нэн чухал хэрэгцээтэй байдаг.
  • • Хурдтай өсөн өргөжиж үйл ажиллагаагаа тэлж байгаа
  • • Хүний нөөцийн менежментийг сайжруулан олон улсын жишигт нийцүүлэхийг хүсч буй
  • • Хүний нөөцийн сайн засаглалтай болохыг эрмэлмэлзэж байгаа
  • • Олон улсын хөрөнгө оруулалттай, олон улсын шалгуурыг дагадаг
  • • Экспортод чиглэсэн
  • • Хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг гаднаас татах гэж байгаа
  • • Ажилтны бүтээмж, ур чадварын менежментийг чухалчилж байгаа
  • • Гүйцэтгэлийн удирдлага, сургалт хөгжлийн систем шаардлагатай байгаа

ISO 45001 стандартыг хэрэгжүүлснээр байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлж, ажилтнуудын итгэл, үнэлэмжийг нэмэгдүүлдэг. Энэ нь ослын тоог бууруулж, ажлын байрны тогтвортой байдлыг сайжруулахын зэрэгцээ байгууллагын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлнэ.

ISO 30400 багц стандартыг хэрэгжүүлсэнээр аливаа байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг илүү системтэй, үр дүнтэй, ил тод, шударга, дата буюу тоонд мэдээлэлд суурилсан, олон улсын жишигт нийцсэн түвшинд хүргэх хамгийн хурдан төд шийдэл юм.

Бид эхлээд өгдөг ...Үнэгүй зөвлөгөө авах бол дараах маягтыг бөглөж, хүсэлт илгээнэ үү: