Зөвлөхүүдийн мэдлэг, ур чадвар, сургалтын арга барил, сургалтын материал, гарын авлага зэрэг нь мэргэжлийн түвшинд байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Хамтран ажилласандаа таатай байна.

ISO 7002 буюу Ногоон ажлын байрны стандартын тухай
ISO 7002 Ногоон ажлын байрны стандарт нь байгууллагын ажлын байрыг байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, ажилтанд ээлтэй байдлаар төлөвлөх, хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулах удирдлагын тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн олон улсын стандарт юм. Энэхүү стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан ногоон соёлыг байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд бодитоор шингээхэд дэмжлэг үзүүлдэг.
Үйлчилгээний зорилго
-
Байгууллагын ажлын байрыг ногоон, эрүүл, аюулгүй, бүтээмжтэй болгох
-
Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах
-
Ажилтны оролцоо, сэтгэл ханамж, байгууллагын нэр хүндийг нэмэгдүүлэх
Нийтлэг асуултууд?
Үйлчилгээний хамрах хүрээнд дараах үйл ажиллагаанууд багтана.
- Одоогийн нөхцөл байдлын үнэлгээ (Gap analysis)
- Ногоон ажлын байрны бодлого, зорилго, шалгуур боловсруулах
- Эрчим хүч, нөөцийн хэрэглээ, хог хаягдлын менежментийн сайжруулалт
- Ажилтны оролцоонд суурилсан ногоон соёл, дадал хэвшил төлөвшүүлэх
- Баримт бичиг, журам, заавар боловсруулах
- Дотоод аудит, удирдлагын дүн шинжилгээнд бэлтгэх
ISO 7002 стандартыг бүх л ААНБ хэрэгжүүлэх боломжтой ч дараах байгууллагууд хэрэгжүүлбэл илүү үнэ цэн, ач холбогдолтой
- Дунд болон томоохон аж ахуйн нэгжүүд буюу 300 дээш хүнтэй ААНБ
- ISO 14001, ISO 45001, ISO 50001 хэрэгжүүлж буй байгууллагууд хэрэгжүүлбэл уг стандартын хэрэгжилтийг дэмжлэг
- ESG, ногоон шилжилт, тогтвортой хөгжлийг зорьж буй байгууллагууд
- Ажилтны эрүүл мэнд, сайн сайхан байдлыг чухалчилдаг байгууллагууд