Танд үнэ цэн авчрах ISO стандартууд:

Зөвлөхүүдийн мэдлэг, ур чадвар, сургалтын арга барил, сургалтын материал, гарын авлага зэрэг нь мэргэжлийн түвшинд байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Хамтран ажилласандаа таатай байна.

О.Эрдэнэбулган
Гүйцэтгэх захирал, Монгол Даатгал ХК

ISO 37001 стандартын тухай

ISO 37001 нь байгууллагад авлигын бүх хэлбэрийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хянах, таслан зогсоох менежментийн тогтолцоог бий болгоход зориулсан олон улсын стандарт юм. Уг стандарт нь дараах элементүүдийг шаардаж, системтэйгээр удирддаг:
  • Авлигын эрсдэлийн үнэлгээ (процесс тогтоох)
  • Авлигын эсрэг бодлого, журам
  • Ажилтны ёс зүйн соёл, ухамсар, мэдлэг ойлголт
  • Санхүү, тендер, нийлүүлэлтийн хяналт
  • Гадны талуудтай (нийлүүлэгч, түнш, гэрээт байгууллага) харилцах орчны ил тод байдал
  • Гомдол мэдээлэх шугам (Whistleblowing)
  • Аудит, хяналт шалгалт, сайжруулалт

МОНГОЛ УЛС АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСЭЭР 180 ОРНООС 121 ДҮГЭЭРТ ЖАГСАЖ БАЙГАА НЬ АЛЬ Ч ХЭЛБЭРИЙН, ЯМАР Ч ААНБ-ЫН АВИЛГЫН ЭРСДЭЛД ОНЦГОЙ АНХААРАХ ҮНДЭСЛЭЛ БОЛЖ БАЙНА.

Үйлчилгээний талаарх нийтлэг асуултууд?

ISO 45001 нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны (OHSMS) олон улсын стандарт юм. Энэхүү стандарт нь байгууллагын ажлын байрны эрсдэл, ослын магадлал, ажилтны эрүүл мэндийн асуудлыг системтэйгээр бууруулах, аюулгүй ажлын орчныг бүрдүүлэхэд чиглэдэг. ISO 45001 нь өмнөх OHSAS 18001 стандартыг орлож, дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгдэж буй стандарт болсон.

Бид ISO стандарт хэрэгжүүлэх төсөлд зөвлөгөө өгөх өөрийн онцлог хандлага, аргачлалтай ба  үүнийгээ бид “Зөвхөн загас барьж өгөх биш, загас барих аргад сургах” гэж томъёолдог. Бид ISO стандартыг цаашид үр өгөөжтэй хэрэгжүүлж, хадгалж, сайжруулж авч явах чадамжийг Харилцагчдаа бий болгоход онцгой анхаардаг. ISO стандарт хэрэгжүүлэлтийн хамтын ажиллагаа нь Гарааны үнэлгээ, сургалт, зөвлөгөө, хэлэлцүүлэг, баримтжуулалт (шаардлагын хэрээр), хэрэгжүүлэлт, үнэлгээ хяналтын цогц агуулгуудыг багтаадаг.

Стандартыг хэрэгжүүлэлтийн бодит үр дүн гаргахад анхаарч бодит тоо статистикаар гаргаж танилцуулдаг.

Бидэнд холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.

ISO 37001 нь авлигын эрсдэлтэй бүхий л төрлийн байгууллагуудад тохирно. Ялангуяа:
  • Төрийн байгууллага, төрийн өмчит компани
  • Олон улсын түншлэлтэй компаниуд
  • Тендер, худалдан авалт их явуулдаг байгууллага
  • Банк, санхүүгийн салбар
  • Барилга, уул уурхай, эрчим хүч
  • Худалдаа, логистик, үйлчилгээ
  • Нийлүүлэлтийн олон шат дамжлагатай бизнесүүд (групп компани гэх мэт)
Өөрөөр хэлбэл авлигын эрсдэлтэй орчинд ажилладаг боловсруулалт, шийдвэр гаргалт, худалдан авалт, гэрээт харилцаатай бүх байгууллагад  тохиромжтой.
1. Нэр хүнд, итгэлцлийг хамгаална- Ил тод байдлыг баталгаажуулж, авлигын эрсдэлд хариу өгөх чадвар сайжирснаар байгууллага дотоод болон гадаад түншүүдийн итгэлийг нэмэгдүүлнэ.
2. Эрсдэлийг эрт илрүүлж, зөрчлөөс урьдчилан сэргийлнэ- Авлигын магадлалтай үйл явцыг эрт илрүүлж хяналт тавих тогтолцоо бүрдэнэ.
3. Хууль эрх зүйн шаардлагыг хангана-Авлигын эсрэг хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангаж зөрчил, торгуулийн эрсдэлийг бууруулна.
4. Төр, хувийн хэвшлийн тендерт өрсөлдөх чадвар нэмэгдэнэ- ISO 37001 сертификат нь олон улсын болон дотоодын тендерүүдэд давуу тал болж, байгууллагын үнэлгээнд эерэг нөлөө үзүүлж эхэлсэн.
5. Дотоод соёл сайжирч, ажилтны хариуцлагын түвшин өснө- Ёс зүй, хариуцлагын соёл төлөвшин, байгууллагын үнэт зүйл улам бэхждэг.
Шударга ёс бол хамгийн хүчирхэг бизнесийн зэмсэг, давуу тал юм.
ISO 37001 стандартыг нэвтрүүлэх нь зүгээр нэг шаардлага биелүүлэх ажил биш, харин байгууллагын итгэлцэл, нэр хүнд, урт хугацааны тогтвортой хөгжлийн ач холбогдолтой стратегийн хөрөнгө оруулалт юм.
Аливаа зүйлийн үнэ юу төлөөд, юуг авсан бэ гэдгээр тодорхойлогддог гэж би итгэдэг.

Бидэнтэй хамтран ISO стандарт хэрэгжүүлэлтээс бий болох үр дүн, өгөөж, сэргийлж буй эрсдэл, авч буй зүйлс, шингээж буй үнэ цэнтэй харьцуулахад бидний зөвлөх үйлчилгээ үнэтэй биш юм.

Бидэнд холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.

Бид эхлээд өгдөг ...Үнэгүй зөвлөгөө авах бол дараах маягтыг бөглөж, хүсэлт илгээнэ үү: