ISO 21001 Хэрэгжүүлэлт

Таны хэрэгжүүлэх стандартууд
Зөвлөхүүдийн мэдлэг, ур чадвар, сургалтын арга барил, сургалтын материал, гарын авлага зэрэг нь мэргэжлийн түвшинд байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Хамтран ажилласандаа таатай байна.

ISO 21001 стандартын тухай
ISO 21001 стандартыг нэвтрүүлэх нь сургалтын чанарыг баталгаажуулж, байгууллагын хөгжлийн суурь тогтолцоог бүрдүүлэх стратегийн шийдвэр юм.
Боловсрол бол нийгмийн хүн бүрийн үндсэн хэрэгцээ юм. Тиймээс боловсролын байгууллагуудын үзүүлж буй боловсролын чанарыг хангаж, үр нөлөөтэй байлгах нь чухал юм.
ISO 21001 нь боловсролын байгууллагуудын сургалтын үйл ажиллагааны чанар, үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын стандарт бөгөөд 11 тулгуур зарчимд үндэслэдэг.
- Суралцагчийн хэрэгцээ, хүлээлтийг үнэн зөв ойлгох асуудал
- Сургалтын хөтөлбөрийн чанар, хүртээмж
- Сургагч багшийн чадавх
- Хяналт, мониторинг , үнэлгээний процесс
- Эцэг эх, оролцогч талуудын хамтын ажиллагаа
- Тогтолцооны тасралтгүй сайжруулалт
ISO 21001 сертификатжуулсанаар (баталгаажуулсанаар) танай байгууллага үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүүлж, улмаар тасралтгүй сайжруулахыг эрмэлзэж байгаагаа сонирхогч талуудад нотлон харуулах боломжтой.
Үйлчилгээний талаарх нийтлэг асуултууд?
- Ерөнхий боловсролын сургууль
- Их дээд сургууль
- Цэцэрлэг, сургалтын төвүүд
- Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв
- Төгсөлтийн дараах мэргэжлийн хөгжлийн сургалтын байгууллагууд
- Байгууллагын дотоод сургалтын төвүүд, (манай улсын томоохон ААНБ-ууд өөрийн акадамийг байгуулж, дотоод сургалтаа хйихээс гадна, гадны сургалтуудыг хийдэг болсон)
- Онлайн сургалтын платформууд
- Сургалтын чанарыг бодитоор сайжруулдаг
- Суралцагч төвтэй соёлыг бий болгодог
- Багш, ажилтны хөгжлийг дэмждэг
- Эцэг эхийн итгэлийг нэмэгдүүлдэг
- байгууллагын засаглал, менежментийн суурийг бүрдүүлж, системийг олон улсын түвшинд аваачдаг
Бид ISO стандарт хэрэгжүүлэх төсөлд зөвлөгөө өгөх өөрийн онцлог хандлага, аргачлалтай ба үүнийгээ бид “Зөвхөн загас барьж өгөх биш, загас барих аргад сургах” гэж томъёолдог. Бид ISO стандартыг цаашид үр өгөөжтэй хэрэгжүүлж, хадгалж, сайжруулж авч явах чадамжийг Харилцагчдаа бий болгоход онцгой анхаардаг. ISO стандарт хэрэгжүүлэлтийн хамтын ажиллагаа нь Гарааны үнэлгээ, сургалт, зөвлөгөө, хэлэлцүүлэг, баримтжуулалт (шаардлагын хэрээр), хэрэгжүүлэлт, үнэлгээ хяналтын цогц агуулгуудыг багтаадаг.
Стандартыг хэрэгжүүлэлтийн бодит үр дүн гаргахад анхаарч бодит тоо статистикаар гаргаж танилцуулдаг.
- Байгууллагын өнөөгийн нөхцөл байдлын шинжилгээ хийх
- Стратеги, бодлого, зорилт тодорхойлох
- Сургалтын хөтөлбөрийн чанарын үнэлгээ
- Багш, ажилтны гүйцэтгэл, чадавхийн тогтолцоо бий болгох
- Хяналт-шинжилгээ, үнэлгээний систем нэвтрүүлэх
- Суралцагч, эцэг эхийн санал гомдлын удирдлага
- Дотоод аудит ба удирдлагын авч хэлэлцэх уулзалт
- Баталгаажүүлалтанд бэлтгэх, зөвлөх
Бидэнд холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.
Аливаа зүйлийн үнэ юу төлөөд, юуг авсан бэ гэдгээр тодорхойлогддог гэж би итгэдэг.
Бидэнтэй хамтран ISO стандарт хэрэгжүүлэлтээс бий болох үр дүн, өгөөж, сэргийлж буй эрсдэл, авч буй зүйлс, шингээж буй үнэ цэнтэй харьцуулахад бидний зөвлөх үйлчилгээ үнэтэй биш юм.
Бидэнд холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.