ISO 17025 Хэрэгжүүлэлт

Таны хэрэгжүүлэх стандартууд

Зөвлөхүүдийн мэдлэг, ур чадвар, сургалтын арга барил, сургалтын материал, гарын авлага зэрэг нь мэргэжлийн түвшинд байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Хамтран ажилласандаа таатай байна.

О.Эрдэнэбулган
Гүйцэтгэх захирал, Монгол Даатгал ХК

ISO 17025 стандартын тухай

ISO/IEC 17025: Туршилт, хэмжилт, шинжилгээний лабораторийн чадавхыг баталгаажуулах олон улсын стандарт
Шинжилгээний лабораторийн гаргасан үр дүн нь үйлдвэрлэл, эрүүл мэнд, хүнс, эрдэс баялаг, хүрээлэн буй орчин, барилга болон судалгаа шинжилгээний олон салбарын шийдвэр гаргалтад шууд нөлөөлдөг. Тиймээс лабораторийн шинжилгээний үр дүнгийн найдвартай байдал, үнэн зөв, давтагдах чадвар нь аль ч байгууллагын хувьд стратегийн чухал ач холбогдолтой.
Эдгээр шаардлагыг олон улсын түвшинд хангах хамгийн хүчтэй арга бол ISO/IEC 17025 – Туршилт ба Хэмжилзүйн Лабораторийн Компетенцийн Стандарт юм.

ISO 17025 нэвтрүүлэх ач холбогдол

ISO/IEC 17025 нь лаборатори шинжилгээ, туршилт, хэмжилтийн үр дүнгийн итгэлцлийг баталгаажуулах, үйл ажиллагааны нарийвчлал, чадвар, системийн хяналтыг сайжруулах зорилготой олон улсын стандарт юм.
Энэ стандарт нь дараах үндсэн зүйлсийг хамардаг:
  • Лабораторийн менежментийн тогтолцоо
  • Хэмжилтийн найдвартай байдал байдал тохируулга
  • Туршилтын арга зүйн баталгаажуулалт
  • Хэмжилтийн хяналт, нотолгоонд суурилсан үнэлгээ
  • Ажилтны ур чадвар, чадавхийн шаардлага
  • Шинжилгээний тайлангийн үнэн зөв байдал, ил тод байдал

Үйлчилгээний талаарх нийтлэг асуултууд?

Энэхүү стандарт нь лабораторийн сорилт туршилт, шинжилгээний бүх үйл явцыг системтэй, хяналттай, нотолгоонд суурилсан байдлаар зохион байгуулах зарчимд тулгуурладаг. Үүнд:
  • Сорилт, туршилт аргачлалыг баталгаажуулах
  • Тоног төхөөрөмжийн тохируулга калибровк, баталгаажилт
  • Стандартчилагдсан сорьцын удирдлага, хадгалалт
  • Хэмжилтийн тодорхой бус байдлын тооцоо
  • Дотоод болон гадаад чадамжийн үнэлгээ (proficiency testing)
  • Баримтжуулалт, тайлагналын ил тод байдал
  • Тогтолцооны тасралтгүй сайжруулалт
Эдгээр элементүүдийг хэрэгжүүлснээр лабораторийн шинжилгээний үр дүн олон улсын түвшинд итгэлцэлтэй, баталгаатай болдог.
ISO/IEC 17025 стандарт нь шинжилгээ, туршилт, хэмжилт хийдэг бүх төрлийн лабораториудад зориулагдсан.  Үүнд:
  • Хүнсний шинжилгээний лаборатори
  • Уул уурхай, ашигт малтмалын лаборатори
  • Эрүүл мэнд, клиникийн шинжилгээний лаборатори
  • Ус, агаар, хөрсний шинжилгээний лаборатори
  • Барилга материалын туршилтын лаборатори
  • Хэмжилзүйн төвүүд
  • Судалгаа шинжилгээний лаборатори (R&D)
  • Төвлөрсөн болон хувийн лабораториуд
1. Шинжилгээ, хэмжилтийн үр дүнгийн үнэн зөв, итгэлцэл нэмэгдэнэ
2. Олон улсын итгэмжлэл авах нөхцөл бүрдэнэ
3. Лаб-ын хувьд хамтын ажиллагааны болон экспортын (гадны орноос дээж авах) боломж нэмэгдэнэ
4. Алдаа, зөрчил, давтан шинжилгээний зардал буурна
5. Лабораторийн нэр хүнд, өрсөлдөх чадвар өсөн нэмэгдэнэ
ISO/IEC 17025 нь лабораторийн шинжилгээний үр дүнг үнэн зөв, давтагдахуйц, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц болгох хамгийн итгэлтэй стандарт бөгөөд байгууллагын нэр хүнд, итгэмжлэл, бизнесийн боломжийг нэмэгдүүлэх стратегийн суурь тогтолцоо юм.
Ямар ч лабораторийн гол амин сүнс нь үнэн зөв, нотолгоонд суурилсан шинжилгээний үр дүн байдаг, тэгвэл ISO/IEC 17025 бол үүний баталгаа. ISO/IEC 17025 стандарт нь лабораторийн сорилт, шинжилгээ, туршилтын үр дүнг олон улсын түвшинд үнэн зөв, давтагдахуйц, итгэлцэлтэй болгох хамгийн найдвартай арга юм. Уг стандартыг хэрэгжүүлснээр лаборатори хэмжилтийн нарийвчлал, тоног төхөөрөмжийн тохируулга, ажилтны чадавх, аргын баталгаажуулалт зэрэг бүх үйл явцыг системтэйгээр удирдаж, хэрэглэгч, хяналтын байгууллага болон түншүүдийн итгэлийг эрс нэмэгдүүлдэг.
Мөн олон улсын итгэмжлэл авах боломжийг нээж, шинжилгээний тайланг гадаад, дотоодын зах зээлд хүлээн зөвшөөрүүлэх давуу тал олгож, лабораторийн нэр хүнд, өрсөлдөх чадварыг мэдэгдэхүйц сайжруулдаг.

Бид ISO стандарт хэрэгжүүлэх төсөлд зөвлөгөө өгөх өөрийн онцлог хандлага, аргачлалтай ба  үүнийгээ бид “Зөвхөн загас барьж өгөх биш, загас барих аргад сургах” гэж томъёолдог. Бид ISO стандартыг цаашид үр өгөөжтэй хэрэгжүүлж, хадгалж, сайжруулж авч явах чадамжийг Харилцагчдаа бий болгоход онцгой анхаардаг. ISO стандарт хэрэгжүүлэлтийн хамтын ажиллагаа нь Гарааны үнэлгээ, сургалт, зөвлөгөө, хэлэлцүүлэг, баримтжуулалт (шаардлагын хэрээр), хэрэгжүүлэлт, үнэлгээ хяналтын цогц агуулгуудыг багтаадаг.

Стандартыг хэрэгжүүлэлтийн бодит үр дүн гаргахад анхаарч бодит тоо статистикаар гаргаж танилцуулдаг.

Бидэнд холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.

Аливаа зүйлийн үнэ юу төлөөд, юуг авсан бэ гэдгээр тодорхойлогддог гэж би итгэдэг.

Бидэнтэй хамтран ISO стандарт хэрэгжүүлэлтээс бий болох үр дүн, өгөөж, сэргийлж буй эрсдэл, авч буй зүйлс, шингээж буй үнэ цэнтэй харьцуулахад бидний зөвлөх үйлчилгээ үнэтэй биш юм.

Бидэнд холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.

Бид эхлээд өгдөг ...Үнэгүй зөвлөгөө авах бол дараах маягтыг бөглөж, хүсэлт илгээнэ үү: