Bizdoctor
BizDoctor үйлчилгээний чиглэлүүд:
Харилцагчдын сэтгэгдэл:

Зөвлөхүүдийн мэдлэг, ур чадвар, сургалтын арга барил, сургалтын материал, гарын авлага зэрэг нь мэргэжлийн түвшинд байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Хамтран ажилласандаа таатай байна.

О.Эрдэнэбулган
Гүйцэтгэх захирал, Монгол Даатгал ХК

Зорилгоо зөв тогтоож, асуудлыг зөв оношилж, зөв оновчтой шийдэл боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх цогц үйл ажиллагааг зөвлөх үйлчилгээ гэнэ. Ихэнх амжилттай яваа ААНБ, түүний удирдлагууд менежментийн зөвлөх үйлчилгээг байнга авч, зөвлөхүүдтэй хамтран ажиллаж заншсан байдаг.

Мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагын хувьд бид бизнес, менежментийн зөвлөх үйлчилгээнд нухацтай ханддаг ба аливаа төрлийн зөвлөх үйлчилгээг бид өөрсдийн 15 жилийн туршлагаа бий болгосон процессоор удирддаг.

Менежментийн зөвлөх үйлчилгээг бид доорхи (4+1) шатлалт процессоор удирддаг.

  • Оношилгоо
  • Шийдэл боловсруулалт
  • Шийдэл хэрэгжүүлэлт
  • Сургалт
  • Үр дүнгийн хэмжилт

Бизнесийн зөвлөгөө нь байгууллагын үйл ажиллагааг бүхэлд нь харж, стратегийн түвшинд шийдэл санал болгодог. Үүнд байгууллагын зорилгоо тодорхойлох, зах зээлийн боломжийг ашиглах, бизнесийн загвараа сайжруулах, орлогоо нэмэгдүүлэх, зардлаа оновчтой болгох зэрэг өргөн хүрээний асуудлууд багтдаг.

Ач холбогдол:

  • Бизнесийн урт хугацааны өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.
  • Шинэ боломж, хөрөнгө оруулалтын чиглэлийг тодорхойлно.
  • Байгууллагын стратеги, өдөр тутмын үйл ажиллагааг уялдуулна.

Менежментийн зөвлөгөө нь байгууллагын дотоод бүтэц, удирдлагын үйл явцыг сайжруулахад төвлөрдөг. Энэ нь хүний нөөцийн бодлого, манлайлал, процессын удирдлага, гүйцэтгэлийн үнэлгээ, чанарын системийн хэрэгжилт зэрэгт чиглэнэ.

Ач холбогдол:

  • Удирдлагын шийдвэр гаргалтыг оновчтой болгоно.
  • Ажилтнуудын бүтээмж, хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ.
  • Байгууллагын соёлыг хөгжүүлж, урт хугацааны тогтвортой байдлыг хангана.
  • Бизнесийн зөвлөгөө нь “юу хийх ёстой вэ?” гэсэн стратегийн түвшний асуултад хариулдаг.
  • Менежментийн зөвлөгөө нь “яаж хэрэгжүүлэх вэ?” гэсэн дотоод зохион байгуулалтын түвшний шийдлийг санал болгодог.
  • Хоёуланг нь зөв хослуулснаар байгууллага зөв чиглэлээ тодорхойлоод зогсохгүй, түүнд хүрэх хамгийн оновчтой арга замыг хэрэгжүүлэх боломжтой болно.

BizDoctor- Танилцуулга

Бизнест тань эмч хэрэгтэй байна уу?