ERP нэвтрүүлэлтийн зөвлөх үйлчилгээ

true-erp

Сүүлийн жилүүдэд ААНБ-ууд дижитал шилжилт, бүтээмж, үйл ажиллагааны үр ашигийг ихээхэн чухалчлах болсон. 2025 оны 10-р сард бидний явуулсан судалгаанаас ч энэ хэрэгцээ ААНБ-уудад их байгаа нь бодитоор харагдсан. (https://observeconsulting.com/wp-content/uploads/2025/10/OBSERVE-Consulting-Survey-report-2025-to-web.pdf )

Гэвч бодит амьдралт “ERP систем нэвтрүүлсэн ч үр дүн гарахгүй байна”, “хурд бүтээмж нэмэгдэхгүй байна”, “ажлын уялдаа холбоо сайжрахгүй байна”, “нэгжүүдийн хооронд үүсдэг асуудал багасахгүй байна” гэх нийтлэг асуудлууд тулгарсаар байна.

Бидний туршлагаас харахад эдгээр асуудлын үндсэн шалтгаан нь нэвтрүүлсэн технологи, систем (ERP гэх мэт) биш, харин байгууллага дахь процесс менежмент сул байгаа явдал юм. Байгууллага дахь процесс менежментийн талаарх мэдлэг ойлголт болон хэрэгжилт сул байхад ямар ч систем нэвтрүүлсэн түүний үр нөлөөг бүрэн гарган авч чадахгүй, эсвэл бүр үр нөлөөгүй ч болох эрсдэлтэй юм.

ERP нэвтрүүлэлтийн амжилтгүй төслөөс байгууллага санхүү (хэдэн арван саяаас хэдэн тэрбум төгрөг хүртэл) цаг хугацааны (хэдэн сараас авхуулаад, хэдэн жил хүртэл) ихээхэн гарз хохиролтой үлддэг. Үүнээс сэргийлэх боломж нь ERP нэвтрүүлэх төслөө эхлэхдээ төслийн удирдлагаар хандаж, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авч ажиллах явдал юм.

Бид Захиалагч болон ERP нийлүүлэгч (Provider) дунд гүүр болон ажилладаг ба аль аль алинд нь үнэ цэн өгч Захиалагч ба Нийлүүлэгчийг эрсдэлээс сэргийлэх боломжийг олгодог.

Бид бизнесийн болон процесс түвшинд оношилгоо, анализ хийж дараах ҮНЭ ЦЭНИЙГ өгч ажилладаг.

  • Системийн зөв шийдэл
  • ERP хэрэглэх үед системээс авах боломжтой датануудын шаардлага
  • ERP нэвтрүүлэх төслийн зөв стратеги, удирдлага
  • Захиалагч болонэ ERP нийлүүлэгч байгууллагууд харилцан ойлголцох, харилцан үр дүнд хүрэх

Үйлчилгээний талаарх нийтлэг асуултууд?

Энэхүү үйлчилгээ нь ERP нэвтрүүлэхээр зорьж буй ААНБ-уудад илүү тохиромжтой.

Мөн ERP Нийлүүлэгч ААНБ-ууд, Захиалагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн систем нэвтрүүлэхэд процесс шинжилгээ, процесс зураглал гаргах гэх мэт хэрэгцээ үүсэж буй бол энэ үйлчилгээ тохиромжтой.

Бид Захиалагч болон Гүйцэтгэгчийн дунд гүүр болон ажилладаг ба аль аль алинд нь үнэ цэн өгч, эрсдэлээс сэргийлэх боломжийг олгоно.

Энэ үйлчилгээнд дараах үйл ажиллагаанууд багтана:

  •  Захиалагч, хэрэгцээ шаардлагаа тодорхойлоход нь туслах
  • Захиалагчийн бизнес хэрэгцээг тодорхойлох,
  • Процесс анализ хийж EPR системийн шаардлагыг тодорхойлох
  • Захиалагч болон Гүйцэтгэгчийг харилцан ойлголцолд зөвлөгөө өгөх

Аливаа зүйлийн үнэ юу төлөөд, юуг авсан бэ гэдгээр тодорхойлогддог.

ERP нэвтрүүлэх төслийн 70% нь амжилтгүй болдог судалгаа байдаг. (Олон улсад ч Монголд ч) ERP нэвтрүүлэлтийн амжилтгүй төслөөс байгууллага санхүү (хэдэн арван саяаас хэдэн тэрбум төгрөг хүртэл) цаг хугацааны (хэдэн сараас авхуулаад, хэдэн жил хүртэл) ихээхэн гарз хохиролтой үлддэг.

Үүнээс сэргийлэх боломж нь ERP нэвтрүүлэх төслөө эхлэхдээ төслийн удирдлагаар хандаж, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авч ажиллах явдал юм.

Бидэнд холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.

Бид эхлээд өгдөг ...Үнэгүй зөвлөгөө авах бол дараах маягтыг бөглөж, хүсэлт илгээнэ үү:

    Холбоотой сургалтууд:
    Таны мэдлэг мэдээлэлд:
    • Процесс менежмент ба процесс сайжруулалт гэж юу вэ? түүний үе шатууд
    • Процесс сайжруулалтын хандлагууд
    • Процесс as is болон to be зураглал хийх нь ® (visio ашиглана)
    • Процесст шинжилгээ (анализ), процесс анализын зарим арга хэрэгсэл (TA, VAA, WA,), ®
    • Процесс дахь 7 алдагдалыг таних нь, түүнийг бууруулах нь
    • BPA, RPA-ийг ашиглах нь
    • Процессын гүйцэтгэлийн хэмжигдэхүүн, түүнийг оновчтой тодорхойлох нь ®
    • Процессын эрсдэлийн үнэлгээ хийх нь,
    • Процесын хяналтын арга хэлбэрүүд, түүнийг оновчлох нь