ААНБ-н бүтэц, зохион байгуулалтын оновчлол

Таны хэрэгжүүлэх стандартууд
Зөвлөхүүдийн мэдлэг, ур чадвар, сургалтын арга барил, сургалтын материал, гарын авлага зэрэг нь мэргэжлийн түвшинд байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Хамтран ажилласандаа таатай байна.

ААНБ-н бүтэц, зохион байгуулалтын оновчлол
Байгууллагын бүтэц нь тухайн байгууллагын стратеги, үйл ажиллагаа, процессын онцлогт тохирсон, үр ашигтай, бүтээмжтэй байх шаардлагатай. Олон байгууллага өмнө уламжилж ирсэн бүтэц зохион байгуулалтаараа эсвэл нийтлэг жишиг болон бусад байгууллагын жишгийн дагуу бүтэц зохион байгуулалтаар ажиллаж байх нь олонтаа таардаг. Үр дүнд нь албан тушаалтануудын ажлын ачаалал харилцан адилгүй болох, нэг газар нэг албан тушаалтанд эрх мэдэл төвлөрөх, эсвэл үүрэг хариуцлага төвлөрөх үүнээс болж ажилд удаашрал, гацалт үүсэх (bottleneck), нэгжүүд болон хүн хооронд үл ойлголцол үүсэх, байгууллагын соёлд сөргөөр нөлөөлөх, талентууд ажлаа орхих гэх мэт олон сөрөг үр дагаварууд үүсдэг. Энэ нь бизнесийн удирдлагын уламжлалт сэтгэлгээ буюу чиг үүгийн нэгжийн зохион байгуулалтын (functional) сэтгэлгээ хүчтэй хэвээр байгаагаас, мөн процесст суурилсан менежементийн талаарх мэдлэг ойлголт байгууллагын хэмжээнд хангалттай бий болоогүй байгаагаас шалтгаантай.
Байгууллагын зорилго, стратеги, үйл ажиллагааны онцлогт нийцсэн, үр ашигтай, давхардал багатай чиг үүргийн нэгжүүд (functions), үүрэг хариуцлага, эрх мэдлийн тодорхой бүтэц зохион байгуулалтыг бий болгоход дэмжлэг үзүүлэх нь энэ үйлчилгээний гол зорилго юм.
Үйлчилгээний талаарх нийтлэг асуултууд?
Энэ үйлчилгээ нь бүх салбарын, бүх хэлбэрийн байгууллагад ач холбогдолтой. Гэхдээ дараах шинж тэмдэг бүхий байгууллагад бүр илүү тохиромжтой.
- Үйл ажиллагааны давхардал ихтэй, нэгж хоорондын уялдаа сул байгаа,
- Хүний нөөцийн ачаалал жигд бус, үүнээс болж асуудал үүсдэг, бүтээмж буурсан байгууллага
- Стратегийн өөрчлөлт, шинэ бизнес загвар хэрэгжүүлж буй байгууллага
- Гүйцэтгэлийн үнэлгээ, цалингийн тогтолцоо болон гүйцэтгэлийн урамшуулалаа оновчлох шаардлагатай байгаа ААНБ-ууд
- Түргэн өсөлт, өргөжилтөд шилжиж буй компан
Уг үйлчилгээний үр дүнд олон эерэг үр дүн, үр дагавар бий болох боломжтой. Үүнд:
- Бүтэц, үүрэг хариуцлагын давхардал арилж үр ашиг нэмэгдэнэ
- Ажилтнуудын ачаалал тэнцвэржиж үйл ажиллагаа шуурхай болох
- Хүний нөөцийн цалин ба урамшуулалын оновчтой тогтолцоо бүрдэж, Ажил олгогч, ажилтан сэтгэл ханамж байх,
- Үргүй зардал багасах
- Байгууллагын өсөлт, өргөжилтөд нийцсэн уян хатан бүтэц бүрдэнэ
Үйлчилгээ нь тухайн ААНБ-ын хэрэгцээнээс хамааран бага зэрэг ялгаатай байх ба ерөнхийдөө дараах үндсэн бүрдэл хэсгүүд, үе шатаар явагдана. Үүнд:
- Одоогийн бүтэц, үйл ажиллагаанд анализ шинжилгээ хийх
- Зорилтот бүтэц (Target Operating Model) боловсруулах
- Шинэ бүтцийн дагуу Үндсэн болон дэмжих үйл явцын оновчлол хий
- Шинэ бүтцийн Ажлын байрны зохион байгуулалт, төлөвлөлт
-
- Ажлын байрны хэм хэмжээ, хүний нөөцийн тооцоолол (Workforce Planning)
- Ажлын байрны тодорхойлолт шинэчлэх
- Гүйцэтгэлийн загвар үзүүлэлтүүд (KPI) санал болгох
5. Хэрэгжилтийн зөвлөмж, шилжилтийн төлөвлөгөө
Аливаа зүйлийн үнэ юу төлөөд, юуг авсан бэ гэдгээр тодорхойлогддог.
Бидэнтэй хамтран бүтэц, зохион байгуулалтын оновчлол хийсэнээр бий болох үр дүн, өгөөж, байгууллагад үүсэх үнэ цэнтэй харьцуулахад бидний зөвлөх үйлчилгээ үнэтэй биш юм.
Бидэнд холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.