Зөвлөхүүдийн мэдлэг, ур чадвар, сургалтын арга барил, сургалтын материал, гарын авлага зэрэг нь мэргэжлийн түвшинд байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Хамтран ажилласандаа таатай байна.

О.Эрдэнэбулган
Гүйцэтгэх захирал, Монгол Даатгал ХК

Харилцагчийн үйлчилгээ& Чанарын төгөлдөршил

Чанар, Бүтээмж, Процесс

Маш олон ААНБ-д бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, хэрэглэгчийн харилцаагаа сайжруулах өргөн боломжуудаас ашиглаж чадаагүй байдаг.

Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ нь тухайн байгууллагын дэглэсэн процессуудын үр дүн юм.

Бид өөрсдийн харилцагчыг процессын сайжруулалтаар дамжуулан, аливаа асуудлаас сэргийлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг хадгалах, улмаар процесс үйл ажиллагаанд бүтээмж бий болгох соёл, мэдлэг ойлголт, процессыг бий болгоход хөтөлдөг.

Манай үйлчилгээний чиглэлүүд

Хэрэглэгчийн үйлчилгээ (CRM)
Бүтээгдэхүүний
чанарын төгөлдөршил
Үйлчилгээний
чанарын төгөлдөршил

Энэ чиглэлийн бусад үйлчилгээ

Mystery shopper
Нууц үйлчлүүлэгч
Харилцагчийн судалгаа

Нийтлэг асуултууд?

ISO 45001 нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны (OHSMS) олон улсын стандарт юм. Энэхүү стандарт нь байгууллагын ажлын байрны эрсдэл, ослын магадлал, ажилтны эрүүл мэндийн асуудлыг системтэйгээр бууруулах, аюулгүй ажлын орчныг бүрдүүлэхэд чиглэдэг. ISO 45001 нь өмнөх OHSAS 18001 стандартыг орлож, дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгдэж буй стандарт болсон.

ISO 45001 нь PDCA (Plan–Do–Check–Act) буюу Төлөвлө – Хий – Шалга – Сайжруул зарчмаар ажилладаг. Энэхүү аргачлал нь байгууллагын бүх шатанд тасралтгүй сайжруулалтын менежментийг хэрэгжүүлэхэд чиглэнэ:

  • Plan – Эрсдэлийг тодорхойлж, бодлого, зорилго, төлөвлөгөөг боловсруулах
    • Do – Ажилтнуудыг оролцуулан төлөвлөгөөг хэрэгжүүлэх
    • Check – Хэрэгжилтийн үр дүнг хянах, үнэлэх, аудит хийх
    • Act – Сайжруулалт хийх, тогтолцоог тасралтгүй боловсронгуй болгох

ISO 45001 стандарт нь бүх салбарын, бүх хэлбэрийн байгууллагад хамаарах боломжтой. Үүнд: үйлдвэрлэл, барилга, уул уурхай, эрчим хүч, ложистик, үйлчилгээ болон төрийн байгууллагууд орно. Мэдээж ХАБЭА-н илүү эрсдэлтэй ААНБ-д хэрэгжүүлбэл илүү тохиромжтой.

ISO 45001 стандартыг хэрэгжүүлснээр байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлж, ажилтнуудын итгэл, үнэлэмжийг нэмэгдүүлдэг. Энэ нь ослын тоог бууруулж, ажлын байрны тогтвортой байдлыг сайжруулахын зэрэгцээ байгууллагын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлнэ.

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь байгууллагын хамгийн чухал үүрэг бөгөөд ажилтны эрүүл мэнд, аюулгүй орчныг хамгаалах нь байгууллагын тогтвортой байдлын үндэс юм. ISO 45001 хэрэгжүүлснээр дараах үр нөлөөтэй давуу талууд бий болно:

  • Ажлын байрны осол, эрсдэлийг системтэй бууруулна
    • Ажилтнуудын оролцоо, урам зориг, сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ
    • Хуулийн болон зохицуулалтын шаардлагыг хангана
    • Байгууллагын нэр хүнд, итгэлийг өсгөнө
    • Эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлснээр бүтээмжийг дээшлүүлнэ
Эрчим хүчний дүн шинжилгээ (Energy Review)

Эрчим хүчний хэрэглээ, зарцуулалтандаа дүн шинжилгээ хийж, хэмнэлт гаргамаар байна уу?

read more
Хүлэмжийн хийн тооллого хийх

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий даяаны хамгийн том асуудал болоод байна. Монгол улс 2015 онд Парисын Хэлэлцээр Конвенцод үүрэг амлалт өгч нэгдсэн. Тиймээс байгууллага аж ахуй нэгжид хүлэмжийн хийг бууруулах зорилтууд бий болж байна.

read more

Бид эхлээд өгдөг ...Үнэгүй зөвлөгөө авах бол дараах маягтыг бөглөж, хүсэлт илгээнэ үү: