

Танд үнэ цэн авчрах стандартууд:
Зөвлөхүүдийн мэдлэг, ур чадвар, сургалтын арга барил, сургалтын материал, гарын авлага зэрэг нь мэргэжлийн түвшинд байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Хамтран ажилласандаа таатай байна.

ISO 9001 стандартын тухай
Аливаа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ нь олон процессуудын үр дүнд бий болдог. Харин эдгээр бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоход чиглэн ажиллаж байгаа процессууд нь хоорондоо харилцан хамаарч, бие биедээ нөлөөлж байдаг ба процессуудын аль нэг дээр юмуу эсвэл процесс дахь аль нэг шат дамжлага дээр асуудал ба алдаа гарах нь дараагийн бүх процессуудад сөргөөр нөлөөлж улмаар энэ нөлөөлөл нь байгууллагын ерөнхий гүйцэтгэлд сөрөг нөлөөгөө тусгадаг. Хамгийн энэхүү асуудал ба алдаа нь яг тухайн үедээ мэдэгдэхгүй өнгөрч болох ба эцсийн шатанд эсвэл бүр бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгчид очсон хойно асуудал алдаа илрэх нь ч бий.
Байгууллагад чанарын менежментийн тогтолцоо нь бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоход чиглэн ажиллаж байгаа болон түүнд хамаарах процессууд, эдгээр процессуудаас бүрэлдсэн тогтолцоог бий болгож хянах тухай асуудал юм.
Үйлчилгээний талаарх нийтлэг асуултууд?
Олон улсын стандартчиллын байгууллага нь Байгууллагад чанарын менежментийн тогтолцоог бий болгоход хамаарах шаардлагуудыг тогтоосон нийтлэг стандартыг боловсруулан гаргасан нь ISO9001 юм. Үүнээс гадна салбарын онцлогт нь тохируулан гаргасан тухайлсан чанарын менежментийн тогтолцооны стандартууд бий. (ISO 17025, ISO 21001, ISO 20000 гэх мэт)
Иймээс байгууллагын чанарын менежментийн тогтолцоо гэдэг нь дан ганц бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг дангаар нь авч үзэх ойлголт биш юм.
ISO 45001 нь PDCA (Plan–Do–Check–Act) буюу Төлөвлө – Хий – Шалга – Сайжруул зарчмаар ажилладаг. Энэхүү аргачлал нь байгууллагын бүх шатанд тасралтгүй сайжруулалтын менежментийг хэрэгжүүлэхэд чиглэнэ:
- Plan – Эрсдэлийг тодорхойлж, бодлого, зорилго, төлөвлөгөөг боловсруулах
• Do – Ажилтнуудыг оролцуулан төлөвлөгөөг хэрэгжүүлэх
• Check – Хэрэгжилтийн үр дүнг хянах, үнэлэх, аудит хийх
• Act – Сайжруулалт хийх, тогтолцоог тасралтгүй боловсронгуй болгох
Ямар байгууллага ISO 9001 хэрэгжүүлэх вэ?
Энэхүү стандарт нь нийтлэг стандарт учраас бүх төрлийн , бүх хэлбэрийн байгууллага өөртөө тохируулан хэрэгжүүлж нэвтрүүлэх боломжтой байдаг.
Дараах ААНБ байгууллага илүү тохиромжтой:
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараа сайжруулах хэрэгцээтэй
- Нийт ажилтнуудын идэвх санаачилгыг татан оролцуулах шаардлагатай
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын асуудлаа бууруулах, шийдвэрлэх хэрэгцээтэй
- Хэрэглэгчийн харилцаа, хэрэглэгчид төвлөрсөн байдлаа сайжруулахыг хүсэж буй
- Дотоод сайжруулалт гаргахыг хүсэж буй
- Байгууллагын ойлголцол, уялдаа холбоог сайжруулах хэрэгцээтэй байгаа
Олон улсын энэхүү стандартын дагуу чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр байгууллага дараах үр ашиг хүртэх боломжтой. Үүнд:
- Хэрэглэгчийн болон холбогдох хуулийн болон зохицуулалтын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тууштай (consistently) нийлүүлэх чадвараа нэмэх;
- Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх боломжуудыг дэмжих;
- Байгууллагын төлөв байдал, зорилтуудтай холбоотой эрсдэл ба боломжуудыг авч үзэх;
- Чанарын менежментийн тогтолцооны тогтоогдсон шаардлагуудад нийцсэн болохоо нотлон харуулах.
ISO9001 стандарт нь процесст суурилсан сэтгэлгээг байгууллагад нутагшуулж, процессуудаа удирдах замаар бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг тогтмол түвшинд барьж тогтвортой гүйцэтгэлтэй компани болж, сэтгэл ханамжтай хэрэглэгчийг бий болгож, урт хугацаанд тогтвортой амжилттай ажиллах боломжийг байгууллагад олгодог. Мөн доорх үр ашгуудыг бий болгодог:
- Экспортод гаргах,
- Томоохон худалдан авалттай урт хугацааны хэлцэл хийх,
- Нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчээр ажиллах зэрэгт шаардагддаг.