ISO 37301-ийн талаар түгээмэл асуулт, хариултууд

Өнөө цагийн аливаа бизнес маш олон хуудв, стандарт, дүрэм, норм, журам, гэрээ гэх мэт шаардлагуудыг хангаж ажиллах ёстой болсон.

Энэ олон шаардлагуудын заримыг хангаж ажиллахгүй бол зарим эрсдэл нүүрлэнэ.

ISO 37301 нь байгууллагын яг энэ хэрэгцээнд чиглэсэн стандарт бөгөөд хууль, дүрэм, ёс зүйн шаардлагыг мөрдөх, нийцлийн менежментийг системтэй удирдахад зориулагдсан олон улсын стандарт юм. Энэхүү стандарт нь байгууллагын нийцлийн соёлыг төлөвшүүлэх, зөрчил, эрсдэлийг бууруулах, итгэлцлийг нэмэгдүүлэхэд чиглэнэ. ISO 37301 нь өмнөх ISO 19600 зөвлөмжийг шинэчилж, зарим шаардлагыг нэмэгдүүлж мөн баталгаажуулах боломж бүхий (certifiable) стандарт болж өөрчлөгдсөн.

ISO 37301 стандартыг хэрэгжүүлснээр байгууллага зөвхөн нийцлийн шаардлагыг хангаад зогсохгүй, ёс зүй, шударга байдлыг байгууллагын соёлын салшгүй хэсэг болгож чадна. Энэ нь байгууллагын нэр хүндийг хамгаалж, тогтвортой, итгэлтэй бизнесийн орчныг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

ISO 37301 стандарт нь салбар үл харгалзан бүх төрлийн байгууллагад хамаарах боломжтой гэсэн, зохицуулалт ихтэй, эсвэл чангатай салбарт ажилладаг эвсэл байгууллагы хувьд бүтэц зохион байгуулалт томтой, үйл ажиллагаа олон чиглэлтэй ААНБ хэрэгжүүлбэл илүү тохиромжтой.

Тухайлбал,

  • Төрийн болон төрийн өмчит ААНБ
  • Банк санхүү, финтекүүд
  • Уул уурхай,
  • Боловсруулах үйлдвэрлэл,
  • Боловсролын байгууллага
  • Эрүүл мэндийн байгууллагууд

ISO 37301 нь PDCA (Plan–Do–Check–Act) зарчмаар ажилладаг бөгөөд байгууллагын нийцлийн тогтолцоог тасралтгүй сайжруулах, хууль, зохицуулалт, дотоод бодлого, ёс зүйн шаардлагыг бүрэн хэрэгжүүлэхэд чиглэнэ:

  • Plan – Нийцлийн бодлого, зорилго, эрсдэлийг тодорхойлох
    • Do – Нийцлийн хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэх
    • Check – Хэрэгжилтийг хянах, аудит хийх, гүйцэтгэлийг үнэлэх
    • Act – Сайжруулалт хийх, тогтолцоог тасралтгүй боловсронгуй болгох

ISO 37301 стандартыг хэрэгжүүлснээр байгууллага зөвхөн нийцлийн шаардлагыг хангаад зогсохгүй, ёс зүй, шударга байдлыг байгууллагын соёлын салшгүй хэсэг болгож чадна. Энэ нь байгууллагын нэр хүндийг хамгаалж, тогтвортой, итгэлтэй бизнесийн орчныг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

Бодит үр дүн хүргэх зөвлөх үйлчилгээг хайж байна уу?