Бүх төслүүд, ажлууд маань дурсгалтай байдаг.

ТҮҮхэн зарим гол үйл явдал, ТӨСЛҮҮД

Компанийн сүүлийн үеийн түүх -2020 оноос хойш


ХАРИЛЦАГЧИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ зохион байгуулагдав.

2023 11 22

Жил бүр уламжлал болгон явагдах "харилцагчийн өдөрлөг" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдав.

Арга хэмжээнд дараах илтгэлүүд тавигдлаа.


ОБЗЕРВ КОНСАЛТИНГ ЗҮБ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

МОНГОЛ УЛСЫН МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ

ААНБ-ЫН СУРГАЛТЫН ЗАН ТӨЛӨВ, СУДАЛГАА-ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГАД ГАРЧ БУЙ ШИНЭ ХАНДЛАГУУД


Арга хэмжээний зургийн цомог үзэх:

Арга хэмжээний мэдээлэл үзэх:


Компанийн 10 жилийн ойн арга хэмжээ

2021. 12сар

Компанийн үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн арга хэмжээ зохион байгуулагдав.

10 жилийн хугацааны ололт амжилт, салбарт хийж бүтээсэн зүйлсээ харилцагчиддаа танилцуулав

МөнКомпанийн өсөлт хөгжилд хувь нэмэр оруулсан зарим ажилтанууд салбарын шагнал гардав.

10 жилийн ойн арга хэмжээний товч видеог үзэх

Арга хэмжээний зургийн цомог үзэх:

Арга хэмжээний мэдээлэл үзэх: 


Компанийн хувьцаа эзэмшигчид нэмэгдэв.

2022.3 сар

Компанид Үнэт зүйлстэй нэг байдаг, олон жил сэтгэл зүрх, цаг заваа зориулан үр бүтээлтэй ажилласан зарим зөвлөхүүд Компанийн хувьцаа эзэмшигчид болж хувьцаа эзэмшигчээр бүртгэгдлээ.


OBSERVE.edu.mn цахим сургалтын платформ ажиллаж эхлэв.
Технологийн олгож буй боломжийг ашиглан бид цахим сургалтын системыг хөгжүүлэн цаг хугацаа, орон зайн хувьд эрх чөлөөтэй суралцах боломжийг бүх хүмүүст олгодог.


Суралцах нь бүх насны хүмүүсийн насан туршын процесс юм. Хүн үргэлж суралцаж хөгжиж өөрийн нөөц боломжийг нээн илрүүлж шинэ чадварт суралцах боломжийг цахим сургалтууд олгодог. 

Цахим сургалтын системд нэвтрэх

 



EBRD-ийн НАЙДВАРТАЙ ТҮНШЛЭГЧийн ӨРГӨМЖЛӨл хүртэв .
2023.

EBRD- Европын сэргээн босголт хөгжлийн банк-ны Найдвартай түншлэгч-ийн гэрчилгээ хүлээн авав.

Бид, 2016 оноос хойш EBRD-тай олон төсөл хөтөлбөрт хамтран ажиллаж байна. Үүнд"


 



OBC Chat bot нэвтэрлээ

2023. 5

2018 онд төслийн удирдлагын OBSERVE PMS системийг ашиглалтад оруулж эхэлсэн дижитал шилжилтийн ажлууд 2022-2023 онуудад бүр олон ажлаар тэлж өргөжиж байна.
Үйлчилгээний хурд, хүртээмж, эргэх холбоог сайжруулах зорилготой OBCBoT оо өлгийдөн авав.


OBC Bot-той холбогдох

Компанийн дунд үеийн түүх- 2016-2020


ЖДҮ-ийн Чанарын менежментийг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрөө эхлүүлэв

2016.

Бага зардлаар (cost share) өөрийн байгууллагад хамгийн хэрэгцээтэй байгаа
чиглэлээр мэргэжлийн зөвлөхүүдээс зөвлөгөө авч менежментээ сайжруулах боломжийг ЖДҮ ААНБ-уудад
олгох, бизнесийн тогтвортой хөгжлийг дэмжихэд энэ хөтөлбөр чиглэдэг. 

2016 оноос эхэлсэн энэхүү хөтөлбөр маань жил бүр уламжлал болгон явагддаг манай өндөр хүлээлттэй, захиалгатай хөтөлбөрийн нэг болсон.

Хөтөлбөрийн танилцуулга үзэх

Building since 1943

Sed ut perspiciatis unde omnis iste natus error sit voluptatem accusantium doloremque laudantium, totam rem aperiam, eaque ipsa quae ab illo inventore veritatis et quasi.

"Чанарын менежер" хөтөлбөрөө эхлүүлэв

2018.

Уг хөтөлбөр нь байгууллагын өсөлт хөгжил, алсын хараанд чухал нөлөө үзүүлж, үнэ
цэнийг бүтээдэг хариуцлагатай албан тушаалтан болох Чанарын менежерүүдийг бэлтгэх,
хөгжүүлэх чадавхжуулах цаашлаад удирдан манлайлах чадварыг нэмэгдүүлэх үндсэн
зорилготой хөтөлбөр юм. 

энэхүү хөтөлбөр маань жил бүр Хавар, Намрын элсэлт авч 4-5 сар үргэлжилдэг.

Хөтөлбөрийн танилцуулга үзэх

OBSERVE PMS системээ өлгийдөн авав

2018. 08

Менежментийн зөвлөх үйлчилгээг үр дүнтэй удирдах, бүтээмжийг нэмэгдүүлэх PMS (Project Management System) -ээ ашиглалтанд хүлээн авав.

Уг систем ашигласанаар ISO стандартыг нэвтрүүлэх болон бусад зөвлөх үйлчилгээний төслүүдийн чанар, хяналт, мониторинг эрс сайжирав.


Компанийн эхэн үеийн түүх-2011-2015


ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АНХНЫ ГЭРЭЭГЭЭ байгуулав

2012. 9 сар

ISO 9001:2008 стандартыг нэвтрүүлэх Зөвлөх үйлчилгээний анхны гэрээг Жүр- Үр ХХК-тай байгуулав.

Анхны ОЛОН НИЙТИЙН СУРГАЛТ зохион байгуулав

2012. 6 сар 

ISO 9001, ISO 22000 стандартуудын хэрэгжүүлэлтийн сургалтыг Монголд анх удаа зохион байгуулав.

Сургалтын Сингапурт төвтэй WWMD компаний захирал, зөвлөх Тайкл Тэй удирдан явуулав.

АНХНЫ НМТ-ны СУРГАЛТ зохион байгуулав

2013.11-Их Тэнгэр цогцолбор

ISO -ийн хэд хэдэн стандартуудыг хэрхэн нэгдмэл байдлаар хэрэгжүүлэх талаар мэдлэг олгох сургалтыг Монголд анхлан зохион байгуулав.

Энэ нь бидний зах зээлд анхлан санаачилж хийж хэрэгжүүлсэн олон ажлуудын маань нэг болов.

МАБУТ хэрэгжүүлэх анхны төсөл эхлэв

2014 

МАБУТ ISO 27001 стандартыг Монголын арилжааны банкуудаас ХАС банк анхлан нэвтрүүлэв. 

CLEAN ENERGY ХХК-д НМТ хэрэгжүүлэв

2014 он

Салхи цахилгаан станцын үйл ажиллагааг эрхэлдэг Клин Энержи ХХК-д нэгдмэл удирдлагын тогтолцоо хэрэгжүүлэв.

QUALITY STAR ШАГНАЛ ХҮРТЭВ

2014.11 сар- Парис

Чанарт манлайлалтай ажилласан компани, төслийг сонгон шалгаруулдаг Quality Star олон улсын шагнал хүртэв. 


Видео үзэх:






Building since 1943

Sed ut perspiciatis unde omnis iste natus error sit voluptatem accusantium doloremque laudantium, totam rem aperiam, eaque ipsa quae ab illo inventore veritatis et quasi.

ШИлдэг зөвлөх үйлчилгээний төсөлөөр шалгарав. 

Хатансүйх Импекс ХХК-д хүнсний аюулгүй байдлын #НАССР тогтолцоог хэрэгжүүлэх төсөл нь EBRD (Европын Сэргээн босголт Хөгжлийн Банк) -ны шилдэг зөвлөх үйлчилгээгээр шалгарлаа.