Яагаад менежментийн зөвлөх үйлчилгээ гэж?

Энэхүү видеоноос:

  • Менежментийн зөвлөх үйлчилгээ гэж юу вэ?
  • Менежементийн зөвлөх үйлчилгээ хэнд хэрэгтэй вэ?
  • Үйлчилгээ хэрхэн явагддаг вэ?
  • Менежментийн зөвлөх үйлчилгээ ямар үр дүнд хүргэдэг вэ?
гэх мэт асуултууддаа хариулт аваарай.

Үйлчилгээ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛҮҮД:

Менежмент Системийн стандарт хэрэгжүүлэлт

Менежментийн тогтолцооны стандартууд, дэглэмүүд, нормуудыг (ISO, HACCP. FCCS, НALAL гэх мэт) ААНБ-д үр дүнтэй хэрэгжүүлэхэд бид арвин туршлага, чадамжтай бөгөөд зах зээлд тэргүүлэгч юм.

Менежментийн тогтолцооны стандартуудыг нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээг бид өөрсдийн 10 гаруй жилийн туршлагаар хөгжүүлсэн "OBSERVE аргазүй" -н дагуу удирдаж ажилладаг ба төслийн удирдлагын ISO21500 стандартын дагуу Эхлүүлэх- Төлөвлөх-Хэрэгжүүлэх- Үнэлэх, Хаах (Initiation- Planning-Implementation- Controlling- Closing) үе шатуудад хувааж удирддаг.


Эдгээр менежментийн тогтолцооны стандартуудыг хэрэгжүүлэхэд болон цаашид хадгалж авч явахад тухайн байгууллагын мэдлэг, чадамж ихээхэн нөлөөтэй. Иймээс бид энэ мэдлэг, чадамжийг олгохыг зорьж ажилладаг онцлогтой.

Мэдлэгийн менежментийн сонгодог жишээ болох ОУ-ны менежментийн тогтолцооны стандартуудыг жинхэнэ утгаар нь нэвтрүүлж, өөрийн бизнест үнэ цэн нэмж, асуудлаа шийдвэрлэхийг хүсэж буй бол бид таны хамгийн зөв сонголт гэдэгт итгэлтэй байж болно.

  • ЗӨрүүний шинжилгээ & ISO-гоо амьдаруулъя
  • нэгдмэл менежментийн тогтолцооны хэрэгжүүлэлт
  • ISO 9001, ISO 23592, 6 СИГМА НЭВТРҮҮЛЭЛТИЙН ЗӨВЛӨГӨӨ
  • ISO 22000, FSSC 22000, HACCP, GMP НЭВТРҮҮЛЭЛТ
  • ISO 14001, ISO45001, ISO 50001 ХЭРЭГЖҮҮЛЭЛТИЙн ЗӨВЛӨГӨӨ
  • ISO 27001, ISO 22301, ISO 37001 нэвтрүүлэлт
Стратеги, Бизнесийн удирдлага

Бизнесийн байгууллагын амжилт нь тухайн байгууллагын стратегиас хамаардаг.

Стратегигүй бизнесүүд урт хугацаандаа бэрхшээлтэй тулгарч, зарим тохиолдолд дампуурдаг.

Бид байгууллагыг өөрийн стратегиа зөв сонгож түүнийгээ үр дүнтэй хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход хөтөлдөг.


  • БИЗНЕСИЙН ОНОШИЛГОО
  • СТРАТЕГИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
  • OGSM НЭВТРҮҮЛЭЛТИЙН ЗӨВЛӨГӨӨ
  • BALANCED SCORE CARD НЭВТРҮҮЛЭЛТИЙН ЗӨВЛӨГӨӨ
  • Гүйцэтгэлийн удирдлагын зөвлөгөө
  • БАЙГУУЛЛАГЫН СТРАТЕГИЙН БОЛОН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГҮҮДИЙН БОЛОВСРУУЛАЛТ
  • ААНБ-ын бүтцийн оновчлол хийх
Чанар, Бүтээмж, Процесс

Маш олон ААНБ-д бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, хэрэглэгчийн харилцаагаа сайжруулах өргөн боломжуудаас ашиглаж мэдэхгүй, чадахгүй байдаг.

Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ нь тухайн байгууллагын дэглэсэн процессуудын үр дүн юм.

Бид өөрсдийн харилцагчыг процессын сайжруулалтаар дамжуулан, аливаа асуудлаас сэргийлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг хадгалах, улмаар процесс үйл ажиллагаанд бүтээмж бий болгох соёл, мэдлэг ойлголт, процессыг бий болгоход хөтөлдөг.

  • ISO 9001, ISO23592, 6 сигма НЭВТРҮҮЛЭЛТийн зөвлөгөө
  • БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАРЫН ТӨГӨЛДӨРШИЛ
  • ҮЙЛЧИЛГЭЭНИЙ чанарын ТӨГӨЛДӨРШИЛийн
  • хэрэглэгчийн үйлчилгээ харилцааны зөвлөгөө
  • БҮТЭЭМЖ & 6 СИГМА ХЭРЭГЖҮҮЛЭЛТИЙН ЗӨВЛӨГӨӨ
  • бизнес Процесс сайжруулалтын зөвлөгөө
Тогтвортой хөгжил, ХАБЭА, Байгаль орчин Эрчим хүч

Алсын хараатай аливаа байгууллагын хувьд тогтвортой хөгжлийн асуудал нь удирдлагын ач холбогдол өгөх ёстой нэн чухал асуудлын нэг. Тогтвортой хөгжил нь олон чиглэлд байгууллагаас бодлого, дүрэм журам, зориулалт, манлайлал шаарддаг. Тогтвортой хөгжил нь хөнгөн гоомой хандаж болох сэдэв биш бөгөөд байгууллагын удирдлага энэ сэдвийг стратегийн түвшинд авч үзэж хандах нь зүйтэй.

Хүний нөөц, Захиргаа, Байгууллагын соёл

Зөрүүний шинжилгээг чадамж бүхий мэргэжилтнээр хийлгэж тайлан зөвлөмжийг дагаж ажиллах нь зөвлөх үйлчилгээний хэрэгцээг багасгаж, зардал цаг хугацааг үлэмж хэмнэх боломжийг бий болгодог.

  • ISO 30400 Хэрэгжүүлэлт
  • Байгууллагын соёл, орчин, манлайлал
  • Гүйцэтгэлийн удирдлага
  • Мэдлэгийн менежмент
  • СУргалт, хөгжил, суралцагч байгууллага
  • Чадамжийн удирдлага
Үйлчилгээ, борлуулалт,

Зөвхөн тайлангаар хязгаарлагдахгүй, ажлын талбарт аудит хийгдэх үед мэргэжилтнүүдийн үнэ цэнэтэй зөвлөгөөг авч үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг.

Байгууллагын дотоод хяналт, аудит

Дотоод хяналт, дотоод аудит 2 нь олон талаар ижил төстэй боловч мөн олон талаар ялгаатай хоёр өөр ойлголтууд юм.

Үр дүнтэй дотоод аудит нь байгууллагыг тасралтгүй сайжрах соёлд хөтөлж, нийт ажилтан удирдлагууд цааргалах биш хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй болгож чаддаг.

Дотоод аудит амжилттай байх үндсийн үндэс нь аудитын хөтөлбөрийн удирдлага юм. Бид ААНБ-д үр нөлөөтэй дотоод аудитын механизм бий болгоход зөвлөгөө өгдөг.

  • Аудитын хөтөлбөрийн удирдлагын зөвлөгөө
  • Аудитын процессын зөвлөгөө
  • Аудиторын хөгжүүлэх сургалт, зөвлөгөө
ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХҮНС СУДЛАЛ

Хүнс эрүүл бол хүн эрүүл. Бид хүнсниий аюулгүй байдал төдийгүй хүнс, шим тэжээл судлал, хүнсний үйлдвэр, агуулах барилга байгууламж зураг төсөл гаргах чиглээр ч зөвлөгөө өгч ажилладаг.

  • ISO22000, FSSC 22000, HACCP, GMP нэвтрүүлэлт
  • Хүнсний үйлдвэр, агуулах барилга байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын зөвлөгөө
  • Хүнсний аюулгүй байдлын сургалт
  • Хүнсний аюулгүй байдлын үнэлгээ, аудит
  • Хүнсний аюулгүй байдлын эрхзүйн зөвлөгөө
  • Ариутгал цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн зөвөлгөө
  • Хүнсний аюулгүй байдлын баримт бичгийн боловсруулалтын зөвлөгөө
ERP нэвтрүүлэлтийн зөвлөх үйлчилгээ

EPR нэвтрүүлэх төслийн 70% нь амжилтгүй болдог судлагаа байдаг. ERP нэвтрүүлэлтийн амжилтгүй төслөөс байгууллага ихээхэн гарз хохиролтой үлддэг. Үүнээс сэргийлэх боломж нь ERP нэвтрүүлэх төсөлдөө зөвлөх үйлчилгээ авах явдал юм. Бид бизнесийн болон процесс түвшинд оношилгоо, анализ хийж дараах үр дүнг гаргаж ажилладаг.

  • Системийн зөв шийдэл
  • ERP нэвтрүүлэх төслийн зөв стратеги, удирдлага
  • ERP Нэвтрүүлэгч байгууллагаа зөв сонгох


Энэ үйлчилгээний талаар брошурыг ЭНД дарж үзнэ үү.


1:1 ГАНЦААРЧИЛСАН МЕНТОРЛОЛТ& ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

ААНБ, бизнесийг удирдаж буй удирдагчидолон талын хөгжлийн хэрэгцээ байдаг ч цаг завгүй эсвэл боломжгүй, эсвэл тохирох сургалт хөтөлбөр зах зээлд байхгүй байх, эсвэл санаа зовох, ичих гэх мэт асуудлаас болоод энэ хэрэгцээ хангагдахгүй тохиолдол элбэг байдаг.

Бид яг энэ хэрэгцээг хангах зорилгоор OBSERVE Mentorship” хөтөлбөрийг санаачлан 2018 оноос хэрэгжүүлж байна.
Бид таны хөгжлийн хэрэгцээг тодорхойлсоны үндсэн дээр хэрэгцээнд тохирох Менторуудыг санал болгож 1:1 форматаар менторлолтыг явуулдаг.

Ганцаарчилсан 1:1 менторлолт & зөвлөгөө дараах 3 чиглэлээр явагдах боломжтой. 

  • Бизнесийн удирдлага
  • Хувь хүний хөгжил
  • Нийгмийн манлайлал

ЭНД дарж дэлгэрэнгүй үзнэ үү.


ХЭРЭГЦЭЭНД ҮНДЭСЛЭСЭН ЦАГИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Бид өөрсдийн ажилладаг чиглэлээр Харилцагчиддаа чухал хэрэгтэй байгаа сэдвийн хүрээнд  зөвлөгөө өгөх цагийн зөвлөх үйлчилгээг  нэвтрүүлсэн. 

Цагийн зөвлөх үйлчилгээ нь:

  • Нарийн хэрэгцээнд үндэслэсэн 
  • Хурдан шуурхай, 
  • Зардал бага  

Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.




ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 

4 АЛХАМ

АЛХАМ 1. ОНОШИЛГОО 


АЛХАМ 2. ШИЙДЭЛ

 

АЛХАМ 3. НЭВТРҮҮЛЭЛТ 

 

АЛХАМ 4. ҮНЭЛГЭЭ