Эрчим хүчний үйлчилгээ

  • Эрчим хүчний менежментийн зөвлөх үйлчилгээ
  • Эрчим хүчний дүн шинжилгээ (Energy review) хийх үйлчилгээ
  • Хүлэмжийн хийн ялгаруулалт, шингээлтийн тооллого хийх үйлчилгээ

July 08, 2023

Эрчим хүчний менежментийн зөвлөх үйлчилгээ

Энэ үйлчилгээ нь эрчим хүчний засаглал, менежементийг сайжруулах, мөн ISO 50001 стандартыг нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ юм.



June 15, 2023

Эрчим хүчний дүн шинжилгээ (Energy review) хийх үйлчилгээ

Энхүү үйлчилгээ нь ААНБ-ын эрчим хүчний өнөөгийн хэрэглээ, зарцуулалтад анализ дүн шинжилгээ хийж, хэмнэлтийн боломжууд болон ЭХ-ний зохистой, үр ашигтай хэрэглээний зөвлөмж гаргах үйлчилгээ юм.


Зөвлөхөөс өгөх зөвлөмжийг зохих ёсоор хэрэгжүүлэн ажилласнаар байгууллага дараах үр дүнд хүрэх болно. Үүнд:
- Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг бодитойгоор бий болгоно,
- Эрчим хүчний хамааралтай хуулийн болон бусад зохицуулалтын шаардлагыг хангана
- Эрчим хүчний системийн ачааллыг бууруулахад нийгмийн хариуцлагын хүрээний ач холбогдлыг нэмэгдүүлнэ.
- Байгальд ээлтэй үйл ажиллагааг бий болгох байдлаар хөрөнгө оруулалт, санхүүжилт авч хөгжих боломжоо бүрдүүлнэ.


Үйлчилгээний процесс
- Эрчим хүчний дүн шинжилгээ хийх, эрчим хүчний гүйцэтгэлийн холбогдох мэдээллийг гаргах
- Эрчим хүчний гүйцэтгэлийн үзүүлэлтийг тодорхойлох
- Эрчим хүчний суурь түвшнийг тодорхойлох
- Эрчим хүчний гүйцэтгэлийн үзүүлэлт, эрчим хүчний суурь түвшнийг хэрэглэх, хадгалах, тохируулах

May 26, 2023

Хүлэмжийн хийн ялгаруулалт, шингээлтийн тооллого хийх үйлчилгээ

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий даяаны хамгийн том асуудал болоод байна. Монгол улс 2015 онд Парисын Хэлэлцээр Конвенцод үүрэг амлалт өгч нэгдсэн. Тиймээс байгууллага аж ахуй нэгжид хүлэмжийн хийг бууруулах зорилтууд бий болж байна. Хүлэмжийн хийг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд түүний ялгарлыг тооцох, өгөгдлийн удирдах, баталгаажуулах, хянах ажлууд хийгддэг.
Олон улсын стандартын дагуу хүлэмжийн хийн шууд ба шууд бус ялгарлын тооллого хийх, тооллогын аргачлалтай болох, цаашид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах гарцыг нэмэгдүүлэх зорилгоор байгууллагуудад энэхүү зөвлөх үйлчилгээг санал болгож байна

ААНБ-ын хүлэмжийн хийн ялгаруулалт болон шингээлтийн балансыг тооцож тайлагнах үйлчилгээ бөгөөд, ХХЯ-ыг бууруулах арга хэмжээнүүдийн зөвлөгөөг багтаадаг.

ХХЯ нь тооллого нь Түвшин1 ба 2 түвшинд явагдана.

Үйлчилгээний процесс

  • Байгууллагын хүлэмжийн хийн ялгарлыг тооцох хамрах хүрээг тодорхойлох
  • Хүлэмжийн хийн ялгарлын тооцооллын суурь өгөгдлийг цуглуулах
  • Хүлэмжийн хийн ялгарлын тооцооллын аргачлалыг тодорхойлох
  • Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломж