Эрхэм харилцагч Та,

Эрхэм үйлчлүүлэгч, харилцагч та бүхэн веб сайтын тус хэсгээс үйлчилгээтэй холбоотой асуугддаг түгээмэл асуулт болон хариултын мэдээллээ аваарай. 

Мөн бидэнтэй холбогдожхэрэгтэй мэдээллээ аваарай.

Зөвлөх үйлчилгээний талаар зарим ТҮГЭЭМЭЛ асуултууд


ААНБ-ууд дараах 2 зорилгод зөвлөх үйлчилгээг авах боломжтой.

  1. Илүү амжилтанд хүрэх,
  2. Тулгараад байгаа асуудлаа шийдэх


Хэрэв эдгээрийн аль нэгэнд Тийм гэж хариулж байвал танд бизнес эсвэл менежментийн зөвлөгөө хэрэгтэй л гэсэн үг.

  • Боломж, потенциалаа дутуу ашиглаад байх шиг санагдах,
  • Байж болох, хүрч чадах түвшиндээ хүрэхгүй байх,
  • Асуудалтай байгаа ч юу хийхээ мэдэхгүй байх,
  • Юу болохгүй байгааг мэдэхгүй байх,
  • Болохгүй байгаагаа мэдээд байгаа ч юу хийхээ мэдэхгүй байх,
  • Өөрийн менежментдээ сэтгэл хангалуун биш байх гэх мэт

Мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагын хувьд бид бизнес, менежментийн зөвлөх үйлчилгээнд нухацтай ханддаг ба аливаа төрлийн зөвлөх үйлчилгээг бид өөрсдийн хянамгай бий болгосон процессоор удирддаг.

Менежментийн зөвлөх үйлчилгээ нь Оношилгоо →Шийдэл боловсруулалт→ Шийдэл хэрэгжүүлэлт& Сургалт → Үр дүнгийн хэмжилт

гэсэн 4 шатлалт процессоор хэрэгжүүлдэг.
Зөвлөх үйлчилгээгээр бий болгож буй үнэ цэнтэй нь харьцуулахад Зөвлөх үйлчилгээ хямд үйлчилгээ юм. 


гэвч бодит үр гарахгүй бол энэ хамгийн үнэтэй үйлчилгээ болно. 

Бодит үр дүн гаргаж чадах чадамжтай байгууллагыг Зөвлөхөөрөө сонгоорой. 

ISO 22301, БТБМ-ын талаар зарим АСУУЛТ,


Урьдчилан тогтоож, сэргийлэх боломжгүй аливаа гэнэтийн шинжтэй тохиолдол болон үйл явдал тохиосон үед бизнесийн хэвийн үйл ажиллагааг аль болох хурдан шуурхай сэргээн босгож, ердийн буюу зүй ёсны түвшинд буцаан сэргээх төлөвлөлт, бэлэн байдал, шуурхай удирдлагын тогтолцоог БИЗНЕСИЙН ТАСРАЛТГҮЙ БАЙДАЛ гэж тодорхойлдог.

Томоохон бизнесүүдийн хувьд энэ нь өөрөө засаглалын маш чухал элемэнтийн нэг тул Олон улсын Стандартчлалын Байгууллагаас энэхүү асуудлын удирдлагын тогтолцоонд зориулан стандарт гаргасан байдаг нь ISO22301 юм.
500-аас дээш ажилтантай аливаа томоохон байгууллагын хувьд гэнэтийн тохиолоос авах шок буюу сөрөг нөлөөлөл илүү ноцтой, илүү хохиролтой ирнэ гэж үздэг. Жижгэвтэр байгууллагын хувьд илүү уян хатан, шуурхай, маневр хурдтай ажиллах боломжтой байдаг бол томоохон байгууллагын хувьд ийм боломж хязгаарлагдмал байдаг.

Тиймээс БИЗНЕСИЙН ТАСРАЛТГҮЙ БАЙДАЛ-ын удирдлагын хэрэгжүүлэх нь боломжит тохиолдлууд тохиосон үед шуурхай ажиллаж бизнесийн хэвийн үйл ажиллагааг тасралтгүй залгуулах боломжийг энэ удирдлагын тогтолцоо байгууллагад олгодог.
Товчхондоо үйл ажиллагаа нь зогсох эрх байхгүй бүхий л байгууллагад БИЗНЕСИЙН ТАСРАЛТГҮЙ БАЙДАЛ-ын удирдлага хамааралтай. Практикт байгалийн гамшиг, гал түймэр, халдлага, нийтийг хамарсан цар тахал, үймээн самуун гэх мэт тохиолдолоос бизнесийн зогсолт, сааралт, удаашрал авах боломжтой байгууллагууд энэ удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхийг зөвлөдөг.

Япон, Малайз, Канад, Их Британи, АНУ-ын зарим мужуудад төрийн болон онцгой үйл ажиллагаа үзүүлэгч зарим байгууллагыг (харилцаа холбоо, эрчим хүчний хангамж, онцгой байдлын тусламж үйлчилгээ, гэх мэт) БИЗНЕСИЙН ТАСРАЛТГҮЙ-н удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхийг зохицуулалтын шаардлага болгож тогтоосон байдаг.
Доорх зурагт БТБ-ийн удирдлагын тогтолцоо хэрэгжүүлсэнээр бизнесийн хамгаалагдсан байдлын талаарх судалгааг харуулж байна. (эх үүсвэр www.pecb.com )