Таны хэрэгжүүлэх ISO стандартууд:

Зөвлөхүүдийн мэдлэг, ур чадвар, сургалтын арга барил, сургалтын материал, гарын авлага зэрэг нь мэргэжлийн түвшинд байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Хамтран ажилласандаа таатай байна.

О.Эрдэнэбулган
Гүйцэтгэх захирал, Монгол Даатгал ХК

ISO 50001 стандартын тухай

Байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулахад нэн шаардлагатай эрчим хүчний нөөц өдрөөс өдөрт хомсдож, эрчим хүчний хангамж, найдвартай байдлын асуудлууд бүх аж ахуйн нэгж, байгууллагад төдийгүй Монгол улсын хувьд тулгарч байна. Энэ асуудлыг шийдэх зорилгоор Монгол улсад 2015 онд “Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль” батлагдсан бөгөөд хуулийн дагуу эрчим хүчний босго хэрэглээнээс давсан өндөр хэрэглээтэй аж ахуйн нэгж байгууллагууд эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх үүрэг хүлээх болсон. Иймд Үүрэг хүлээсэн аж ахуйн, нэгж байгууллагуудад энэхүү стандарт нь эрчим хүчийг хянах- удирдах улмаар үр ашигтай хэрэглэх хандлага, тогтолцоог бий болгож өгнө.
Мөн түүнчлэн нүүрснээс үйлдвэрлэж буй хүрэн эрчим хүч нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл өндөр буюу хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг. Иймд ногоон хөгжлийг эрхэмлэж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөө бууруулахыг зорьж буй байгууллагууд олон улсад ISO 50001 стандартыг ихээр нэвтрүүлж байна.

ISO 50001 хэрэгжүүлбэл зохих салбарууд

Travel and Aviation
Consulting
Business Services
Consulting
Consumer Products
Consulting
Financial Services
Consulting
Energy
Consulting
Transport & Logistics
Consulting

Нийтлэг асуултууд?

Үнэ цэнтэй эрчим хүчний нөөцийг үр ашигтай хэрэглэх, хэрэглээг хянах, удирдахад суурилсан эрчим хүчний менежментийн тогтолцоо (ЭХМТ)-г төлөвшүүлэхэд чиглэсэн олон улсын менежментийн тогтолцооны стандарт нь ISO 50001 юм.
Тус стандарт нь 2018 онд шинэчлэгдсэн ба нийт 10 бүлэгтэй, стандартын 4-10-р бүлэгт эрчим хүчний асуудлыг төлөвлөх-хэрэгжүүлэх-хянах-сайжруулах (PDCA) процессыг алхам бүрээр тодорхойлж өгсөн байдаг.
Хэрвээ байгууллагадаа ISO 50001 стандартыг хэрэгжүүлэхээр шийдсэн бол бүлэг стандартаас ISO 50004 & 50006 стандартуудыг мөн хэрэгжүүлэхээр бид зөвлөдөг.
ISO 50001:2018 стандартын дагуу байгууллагад ЭХМТ-г бий болгох, эрчим хүчний гүйцэтгэл, хэмнэлт, үр
ашигт чиглэсэн бодлого, зорилтууд, тэдгээрт хүрэх төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэвшүүлэх, үнэлгээ мониторинг, сайжруулалтыг хэрхэн хийх талаарх мэдлэг ойлголтыг байгууллага бүрэн авсан байх хэрэгтэй.
Бид ЭХМТ-г хэрэгжүүлэхэд дараах цогц зөвлөх үйлчилгээг үзүүлдэг:
• ЭХМТ-ны хүрээнд зөрүүний шинжилгээ хийж нөхцөл байдлыг тодорхойлох
• ЭХМТ-ны стандартын шаардлагын талаар бүлэг бүрээр мэдлэг ойлголт өгөх, хэрэгжүүлэх арга, аргачлалыг багтаасан сургалт явуулах
• Стандартын шаардлагуудыг хэрэгжүүлэх, хангахтай холбоотой баримт бичгийг боловсруулах, сайжруулах зөвлөмж өгөх
• Стандартын хэрэгжилтийг хянах дотоод аудитор бэлтгэх
• ЭХМТ-г цаашид тогтвортой, үр нөлөөтэй хэрэгжүүлэх, стандартын шаардлагуудыг хангах зөвлөмж өгч, хэрэгжилтийг магадлах

ISO 50001 стандартыг эрчим хүч хэрэглэдэг бүх л аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрүүлэх боломжтой хэдий ч эрчим хүчний хэрэглээ, зардал өндөр, түүнийгээ хянах боломжтой буюу дэд тоолууруудтай, хангалттай тооны инженер-техникийн ажилтнуудтай, ногоон хөгжлийг зорилгоо болгож буй байгууллагууд хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй.

ISO 50001 стандартыг хэрэгжүүлснээр байгууллагад дараах үр дүнд хүрэх боломжтой:
• ЭХМТ бүрдэж, эрчим хүчний хэрэглээ, зарцуулалтыг хянах, удирдах замаар эрчим хүчний гүйцэтгэлийг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлнэ.
• ЭХМТ-г хэрэгжүүлэх мэдлэг, ойлголт, арга аргачлалд суралцсан хүний нөөцтэй болно.
• Байгууллагад түлш, эрчим хүчний нөөцийг ариглан гамнах, зохистой ашиглах хандлагыг төлөвшүүлнэ.
• Эрчим хүчтэй холбоотой хуулийн болон бусад зохицуулалтын шаардлагыг хангана.
• Эрчим хүчний системийн ачааллыг бууруулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх ач холбогдлыг нэмэгдүүлнэ.
• Байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг бизнесийн үйл ажиллагааны нэг зорилгоо болгосноор бусад сонирхогч талуудад тайлагнах улмаар ногоон зээл, санхүүжилт авах, бизнесээ өргөжүүлэх боломж бүрдэнэ.
• Эрчим хүчний хэрэглээ, зарцуулалтаа бууруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулна.

Эрчим хүчний менежментийн тогтолцоо нь байгууллагын бүх л түвшинд (удирдлага- менежер- ИТА-нийт ажилтнууд) эрчим хүч хэмээн нөөцийг хариуцлагатай хэрэглэх, ариглан гамнах улмаар хянаж, удирдах хандлагыг төлөвшүүлдэг. Үүний зэрэгцээ ISO 50001 стандартыг хэрэгжүүлж, баталгаажилт авснаар тухайн байгууллага тогтвортой-ногоон хөгжил рүү тэмүүлж буйн нэг баталгаа болно.

Бид эхлээд өгдөг ...Үнэгүй зөвлөгөө авах бол дараах маягтыг бөглөж, хүсэлт илгээнэ үү: