ISO 45001 ХАБЭА

Таны хэрэгжүүлэх стандартууд

Зөвлөхүүдийн мэдлэг, ур чадвар, сургалтын арга барил, сургалтын материал, гарын авлага зэрэг нь мэргэжлийн түвшинд байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Хамтран ажилласандаа таатай байна.

О.Эрдэнэбулган
Гүйцэтгэх захирал, Монгол Даатгал ХК

ISO 45001 стандартын тухай

ISO 45001 нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны (OHSMS) олон улсын стандарт юм. Энэхүү стандарт нь байгууллагын ажлын байрны эрсдэл, үйлдвэрлэлийн ослын магадлал, ажилтны бие мах бодийн болон сэтгэцийн эрүүл мэндийн аюул хохиролгүй аюулгүй ажлын орчин бүхий тогтолцоо бий болгоход чиглэдэг.

ISO 45001 нь өмнөх OHSAS 18001 стандартыг орлож, дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгдэж буй стандарт болсон.

ISO 45001 нэвтрүүлэх ач холбогдол

1. Аюулгүй байдлын гүйцэтгэл сайжрах

2. Ажилтнуудын ХАБЭА-н хариуцлага, оролцоо ба ухамсар нэмэгдэх

3. Эрсдэлийн удирдлагын сайжралт

4. Зардлын хэмнэлт

5. Байгууллагын дүр төрх ба итгэлцэл нэмэгдэнэ

6. Хуулийн хэрэгжилт, нийцэл сайжирна

7. Тогтвортой хөгжлийн зорилттой нийцэл, Нийгмийн хариуцлага, хүний аюулгүй байдал, сайн сайхны үнэт зүйлсийг хэрэгжүүлдэгийн баталгаа. ISO 45001 нь SDG 3 (Good Health and Well-being), SDG 8 (Decent Work) зэрэг зорилтод хувь нэмэр оруулна.

Үйлчилгээний талаарх нийтлэг асуултууд?

ISO 45001 нь PDCA (Plan–Do–Check–Act) буюу Төлөвлө – Хий – Шалга – Сайжруул зарчмаар ажилладаг. Энэхүү аргачлал нь байгууллагын бүх шатанд тасралтгүй сайжруулалтын менежментийг хэрэгжүүлэхэд чиглэнэ:

  • Plan – Эрсдэлийг тодорхойлж, бодлого, зорилго, төлөвлөгөөг боловсруулах
    • Do – Ажилтнуудыг оролцуулан төлөвлөгөөг хэрэгжүүлэх
    • Check – Хэрэгжилтийн үр дүнг хянах, үнэлэх, аудит хийх
    • Act – Сайжруулалт хийх, тогтолцоог тасралтгүй боловсронгуй болгох

ISO 45001 стандарт нь бүх салбарын, бүх хэлбэрийн байгууллагад хамаарах боломжтой. Үүнд: үйлдвэрлэл, барилга, уул уурхай, эрчим хүч, ложистик, үйлчилгээ болон төрийн байгууллагууд орно. Мэдээж ХАБЭА-н илүү эрсдэлтэй ААНБ-д хэрэгжүүлбэл илүү тохиромжтой.

ISO 45001 стандартыг хэрэгжүүлснээр байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлж, ажилтнуудын итгэл, үнэлэмжийг нэмэгдүүлдэг. Энэ нь ослын тоог бууруулж, ажлын байрны тогтвортой байдлыг сайжруулахын зэрэгцээ байгууллагын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлнэ.

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь байгууллагын хамгийн чухал үүрэг бөгөөд ажилтны эрүүл мэнд, аюулгүй орчныг хамгаалах нь байгууллагын тогтвортой байдлын үндэс юм. ISO 45001 хэрэгжүүлснээр дараах үр нөлөөтэй давуу талууд бий болно:

  • Ажлын байрны осол, эрсдэлийг системтэй бууруулна
    • Ажилтнуудын оролцоо, урам зориг, сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ
    • Хуулийн болон зохицуулалтын шаардлагыг хангана
    • Байгууллагын нэр хүнд, итгэлийг өсгөнө
    • Эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлснээр бүтээмжийг дээшлүүлнэ

Бид ISO стандарт хэрэгжүүлэх төсөлд зөвлөгөө өгөх өөрийн онцлог хандлага, аргачлалтай ба  үүнийгээ бид “Зөвхөн загас барьж өгөх биш, загас барих аргад сургах” гэж томъёолдог. Бид ISO стандартыг цаашид үр өгөөжтэй хэрэгжүүлж, хадгалж, сайжруулж авч явах чадамжийг Харилцагчдаа бий болгоход онцгой анхаардаг. ISO стандарт хэрэгжүүлэлтийн хамтын ажиллагаа нь Гарааны үнэлгээ, сургалт, зөвлөгөө, хэлэлцүүлэг, баримтжуулалт (шаардлагын хэрээр), хэрэгжүүлэлт, үнэлгээ хяналтын цогц агуулгуудыг багтаадаг.

Стандартыг хэрэгжүүлэлтийн бодит үр дүн гаргахад анхаарч бодит тоо статистикаар гаргаж танилцуулдаг.

Бидэнд холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.

Аливаа зүйлийн үнэ юу төлөөд, юуг авсан бэ гэдгээр тодорхойлогддог гэж би итгэдэг.

Бидэнтэй хамтран ISO стандарт хэрэгжүүлэлтээс бий болох үр дүн, өгөөж, сэргийлж буй эрсдэл, авч буй зүйлс, шингээж буй үнэ цэнтэй харьцуулахад бидний зөвлөх үйлчилгээ үнэтэй биш юм.

Бидэнд холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.

Бид эхлээд өгдөг ...Үнэгүй зөвлөгөө авах бол дараах маягтыг бөглөж, хүсэлт илгээнэ үү: