Бүтээгдэхүүн, үйлчилгээндээ гарч буй чанарын доголдол болон  түүнээс шалтгаантай муу чанарын зардлаа бууруулаарай !

Чанар нь хэрэглэгчийн туршлага, сэтгэл ханамж, дахин худалдан авах шийдвэрт шууд нөлөөлдөг стратегийн хүчин зүйл юм.

Чанарын төгөлдөршил үйлчилгээний 3 үнэ цэн:
  1. Бүтээгдэхүүн ба үйлчилгээнд гардаг асуудлуудыг бууруулах, арилгах, 
  2. Бүтээгдэхүүн ба үйлчилгээнд гарсан асуудлаас үүсэн бий болдог зардлыг (Cost of Poor Quality) бууруулах
  3. Хэрэглэгчийн хүлээлт шаардлагад хүрэх, хүлээлтээс  давуулах боломжуудаа ашиглах чадамжийг бий болгох
Эхлээд чанарыг ойлгох хэрэгтэй, дараа нь  чанарыг бүтээх ёстой. Үүний дараа чанарын манлайлал аяндаа бий болно.                                                                  Д. Отгонбат (Чанарын философи номын зохиогч)

Ямар нэг зардал, хөрөнгө оруулалт шаардагдахгүй одоо байгаа нөхцөл боломжоороо ч хэрэглэгч харилцагчийн хүлээлтээс давуулах  боломж байгууллагад үргэлж байдаг. Илүү мэдлэгтэйгээр Харилцагчийн туршлагыг (customer experience) нэмэгдүүлэх боломжийг энэ үйлчилгээ олгох ба шинээр бүтээгдэхүүн хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээнд feature нэмэх үед хэрэгцээ ихтэй.

Чанарын төгөлдөршил үйлчилгээний чиглэлүүд

Кано модельд суурилсан бүтээгдэхүүний чанарын төгөлдөршил

Бүтээгдэхүүний чанарт доголдол гарсаар л байна уу?

Бүтээгдэхүүний чанартай холбоотой гарч буй алдаа, гологдол, дефектүүд нь дан ганц шалтгаан, хүчин зүйлээс хамаардаггүй бөгөөд үүнийг шийдэхэд илүү харилцан уялдаатай систематик арга хандлагаар хандах шаардлагатай.

Бүтээгдэхүүний чанарын асуудлаа тогтвортой шийдэхийг хүсэж буй ААНБ-д зориулсан үйлчилгээ юм.

Кано модельд суурилсан йлчилгээний чанарын төгөлдөршил

Харилцагч, үйлчлүүлэгчидийн хэрэгцээ, хүлээлт, шаардлага нь өөр байдагаас болж Үйлчилгээний чанарыг хангах нь ААНБ-ын хувьд нарийн төвөгтэй асуудал болдог.

Үйлчилгээний элементүүдийг тодорхойлж, тэдгээрийг стандартжуулж байж сая үүнийг тогтвортой хангах, удирдах боломж бий болдог.

Чанарын хяналт, Чанарын баталгаажуулалт (QA/QC)

Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэх ажлын чанар нь олон хүчин зүйлсийн харилцан уялдаатай зохион байгуулалтын үр дүнд хангагдаж баталгааждаг.

Тиймээс эдгээр хүчин зүйлсийн харилцан нөлөөлөл, уялдааг тогтоож үүнд нөлөөтэй алба нэгж, ажилтнуудын мэдлэг ойлголт үүрэг хариуцлагыг тодорхойлсоноор QA/QC хангагдах боломжтой болдог.

Үйлчилгээний талаар асуулт, хариулт

Дараах ААНБ-уудад илүү хэрэгтэй.

  1. Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын доголдол гарсаар байгаа бол
  2. Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын асуудалаас шалтгаалан  үргүй зардлууд гараад байгаа бол,
  3. Харилцагч, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, Loyal Харилцагчдыг нэмэгдүүлэхийг хүсэж буй бол
  • Бүтээгдэхүүний төгөлдөршил (зөвлөгөө)
  • Үйлчилгээний төгөлдөршил (зөвлөгөө)
  • Кано загвараар бүтээгдэхүүн үйлчилгээний ялгарал бий болгох (зөвлөгөө)
  • Бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын хяналт, чанар баталгаажилт
  • Mystery shopper (үнэлгээ)
  • ISO 9001 хэрэгжүүлэлт (зөвлөгөө)
  • ISO 23592 хэрэгжүүлэлт (зөвлөгөө)
  • Муу чанарын зардлын (CoPQ) хэмжилт, мониторинг (зөвлөгөө)

Зөвлөх үйлчилгээний хүрээнд

  • Байгууллагын бүтээгдэхүүн болон үйлчилгээний стандарт, гүйцэтгэлийн шалгуурыг шинэчлэн тогтоох,
  • Харилцагчийн аяллын зураглал (customer journey mapping),
  • Сэтгэл ханамжийн судалгаа,
  • Чанарын индексийн үнэлгээ зэрэг арга хэрэгслийг ашигладаг.

Ингэснээр байгууллага өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг тоон ба чанарын хэмжүүрээр удирдах, тасралтгүй сайжруулах тогтолцоог бүрдүүлнэ.

Үйлчилгээний процесс

  • Бүтээгдэхүүн, үйлчилгээнд гардаг асуудал буурах
  • Муу чанарын зардал буурах
  • Ажилтнуудын мэдлэг, ойлголт, оролцоо нэмэгдэх
  • Чанарын хэмжилт, мониторингийн тогтолцоо бий болох

Манай үйлчилгээ

  • Кано модел,
  • Cost of Poor quality
  • ISO 9001 (Чанарын менежментийн тогтолцоо)
  • ISO 23592 (Үйлчилгээний төгөлдөршил),
  • ISO 10002  (Хэрэглэгчийн сэтгэл ханамж)

зэрэг олон улсын стандартуудын тэргүүн туршлагад үндэслэн байгууллагын  чанарыг төгөлдөржүүлэх цогц зөвлөх үйлчилгээ юм.

Холбоотой бусад үйлчилгээнүүд:

QA/QC гэрээт үйлчилгээ (гэрээт үйлчилгээ)

Mysterry shopper үйлчилгээ (үнэлгээ)

ХАРИЛЦАГЧИЙН СУДАЛГАА

ЧАНАРЫН ФИЛОСОФИ ЛЕКЦ

ISO 9001 ХЭРЭГЖҮҮЛЭЛТ

ISO 23592 ХЭРЭГЖҮҮЛЭЛТ

ISO 10002 ХЭРЭГЖҮҮЛЭЛТ

БИД ЭХЛЭЭД ӨГДӨГ.

Чанарын төгөлдөршилд тэмүүлж байна уу?

Яагаад өнөөдөр эхэлж болохгүй гэж?

    Холбоотой нийтлэл, блогууд
    • Нийтлэл 1
    • Нийтлэл 2