Зөвлөхүүдийн мэдлэг, ур чадвар, сургалтын арга барил, сургалтын материал, гарын авлага зэрэг нь мэргэжлийн түвшинд байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Хамтран ажилласандаа таатай байна.

ISO 22000 стандартын тухай
ISO 22000 хэрхэн ажилладаг вэ?
ISO 22000 нь хүнсний аюулгүй байдлыг олон улсын түвшинд удирдах хамгийн үр дүнтэй тогтолцоо бөгөөд ялангуяа хүнсний салбарын ААНБ-ын хуввьд байгууллагын нэр хүнд, хэрэглэгчийн итгэл, бизнесийн тогтвортой үйл ажиллагааг хангах стратегийн суурь стандарт юм. ISO 22000 стандарт нь хүнсний үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн бүх шатанд аюулгүй, эрүүл хүнс хүргэхийг баталгаажуулдаг олон улсын менежментийн тогтолцоо юм.
Энэхүү стандартыг хэрэгжүүлснээр байгууллага хүнсний бохирдол, халдвар, эрсдэлээс сэргийлж, хэрэглэгчийн эрүүл мэндийг хамгаалах аюулгүй, эрүүл орчин нөхцлийг бүрдүүлдэг. Мөн хууль, эрүүл ахуйн шаардлагыг ханган, гомдол ба буцаалтын зардлыг бууруулж, зах зээлд өрсөлдөх чадвар, хэрэглэгчийн итгэл, брэндийн нэр хүндийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхэд хувь нэмэртэй.
Үйлчилгээний талаарх нийтлэг асуултууд?
- Эрсдэлийн үнэлгээ ба HACCP төлөвлөгөө боловсруулах
- PRP (Prerequisite Program) буюу зайлшгүй хангасан байх нөхцөлүүдийг бүрдүүлэх
- Чанар, эрүүл ахуйн хяналтын цэгүүдийг тогтоох
- Процесс бүрийг баримтжуулж, хяналт-шинжилгээ хийх
- Ажилтны сургалт, мэдлэг, ёс зүйг дээшлүүлэх
- Мэдээллийн ил тод байдал, мөрдөн шалгах, мөшгих тогтолцоо (traceability)
- Тасралтгүй сайжруулалт ба аудит
- Хүнсний үйлдвэр
- Хүнсний түүхий эд ханган нийлүүлэгч
- Хоол үйлдвэрлэл, ресторан, зоогийн газар
- Супермаркет, худалдааны төв
- Тээвэр ложистик, агуулах
- Мал, мах, сүү, хүнсний ногооны нийлүүлэлт
- Кафе, катеринг үйлчилгээ
- Хүнсний лаборатори ба шинжилгээний төвүүд
- Хүнсний үйлдвэр
- Хүнсний түүхий эд ханган нийлүүлэгч
- Хоол үйлдвэрлэл, ресторан, зоогийн газар
- Супермаркет, худалдааны төв
- Тээвэр ложистик, агуулах
- Мал, мах, сүү, хүнсний ногооны нийлүүлэлт
- Кафе, катеринг үйлчилгээ
- Хүнсний лаборатори ба шинжилгээний төвүүд