ISO 31000

Таны хэрэгжүүлэх стандартууд

Зөвлөхүүдийн мэдлэг, ур чадвар, сургалтын арга барил, сургалтын материал, гарын авлага зэрэг нь мэргэжлийн түвшинд байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Хамтран ажилласандаа таатай байна.

О.Эрдэнэбулган
Гүйцэтгэх захирал, Монгол Даатгал ХК

ISO 31000 стандартын тухай

Бизнесийн орчин өдөр ирэх тусам эрсдэлийн түвшин нэмэгдэж, зах зээлийн хэлбэлзэл, хууль эрх зүйн өөрчлөлт, технологийн эрсдэл, нэр хүндийн эрсдэл, санхүүгийн нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлс байгууллагын тогтвортой байдалд нөлөөлөх болсон.
Эдгээр эрсдэлийг урьдчилан олж харж, үнэлж, эрсдэлд чиглүүлэн үйл ажиллагаа төлөвлөж, системтэй удирдах талаар заавар тогтоосон олон улсын стандарт бол ISO 31000 юм.
Эрсдэл нь ухаант хүмүүс бидний ойлголтонд их ойр дөт бөгөөд бид санамсаргүйгээр ISO31000 -ийг хэрэгжүүлж байдаг гэвэл та итгэх үү?
Тиймээ, хүмүүс бид  сэтгэдэг (ирээдүйд тохиож болох зүйл), санадаг (өмнө тохиосон зүйл) төсөөлдөг ухаантай амьтан учраас бидний аливаа шийдвэр гаргалтууд эрсдэлийн менежемент хийсэн байдлаар гарч байдаг. Харин ISO 31000 стандарт нь эрсдэлийг байгууллагын түвшинд, олон төрөл хэлбэрээр, илүү аргазүйлэг, системтэй, зарчимтай, процесст суурилсан байдлаар авч үзэхийг зөвлөмжилдөг. Менежементийн тогтолцооны бүх ISO стандартуудын (ISO9001, ISO45001 гэх мэт) ард ISO 31000 стандартын үзэл баримтлал байдаг. Өөрөөр хэлбэл менежементийн тогтолцооны бүх ISO стандартууд, ISO 31000 стандартын үзэл санаан дээр суурилдаг.  Энэ утгаараа ISO 31000 – Эрсдэлийн удирдлагын олон улсын стандарт нь аливаа хэлбэр, хэмжээний бүх байгууллагуудад асар өндөр ач холбогдолтой стандарт юм.
ISO 31000 стандарт нь аливаа байгууллагын бүх түвшинд эрсдэлийг Таних- Шинжлэх- Үнэлэх, (зэрэглэх)- Хариу арга хэмжээ авах- Хянах, сайжруулах процессыг системтэй, зохион байгуулахад зориулагдсан эрсдэлийн удирдлагын зарчим, хүрээ, үйл явц-ыг тодорхойлсон олон улсын стандарт юм.
Энэ стандарт нь Стратегийн, Үйл ажиллагааны, Санхүүгийн, Хууль эрх зүй, нийцлийн, Нэр хүндийн зэрэг бүх чиглэлд эрсдэлийг удирдах нэгдсэн систематик хандлага арга зүйг зөвлөмжилдөг.

Үйлчилгээний талаарх нийтлэг асуултууд?

ISO 31000 нь салбар харгалзахгүй, бүх төрлийн байгууллагад тохиромжтой. Тухайлбал:
  • Банк, санхүү, даатгал
  • Уул уурхай, барилга, дэд бүтэц
  • Үйлдвэрлэл, ложистик
  • Төрийн байгууллага,
  • Хувьцаат болон олон нийтийн өмчит байгууллагууд
  • Эрчим хүч, харилцаа холбоо
  • Боловсрол, эрүүл мэнд
  • Стратегийн төслүүд хэрэгжүүлэгч бүх байгууллага
Өөрөөр хэлбэл эрсдэлтэй шийдвэр гаргадаг аливаа байгууллагад ISO 31000 хэрэгжүүлэх шаардлагатай.
1.Шийдвэр гаргалтыг илүү бодит, тооцоотой болгоно
Эрсдэлийг тооцоолж, үнэлгээнд тулгуурлан шийдвэр гарснаар “магадлалтай эрсдэл”-ийг урьдчилан харж, байгууллага эрсдэлийн мэдрэмжтэй, ухаалаг удирдлагатай болно.
2. Эрсдэлийн хүчин зүйлсийг эрт илрүүлж, сөрөг нөлөөг бууруулна
Эрсдэлийг системтэй удирдсанаар алдагдал, зөрчил, осол, бүтэлгүйтэл, нэр хүндийн эрсдэлийг урьдчилан бууруулах боломжтой.
3. Санхүүгийн тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлнэ
Эрсдэлийн удирдлага сайн хөгжсөн байгууллага нь хөрөнгө оруулагч, банк, түншүүдийн нүдэнд найдвартай, урт хугацааны хамтын ажиллагаанд тохирох байгууллага гэж үнэлэгддэг.
4. Зорилго, стратегийн хэрэгжилтийг дэмжинэ
Эрсдэлээ мэддэг байгууллага зорилгоо илүү бодитоор тодорхойлж, стратегиа хэрэгжүүлэхэд тулгарч болзошгүй саадыг тооцсон байдаг. Энэ нь зорилгодоо хүрэх магадлалыг нэмэгдүүлдэг.
5. Байгууллагын соёл, хариуцлагыг сайжруулна
Эрсдэлийг зөвхөн нэг хэлтэс бус, байгууллагын түвшинд ярьж, үнэлж, ажилтнууд оролцдог болсноор хариуцлагатай, урьдчилан сэргийлэх соёл төлөвшинө.
Эрсдэлээ удирдаж чаддаг байгууллага ирээдүйгээ удирдаж чадна.
ISO 31000 стандарт нь эрсдэлийг зөвхөн “аюул” бус, боломж болгон харах, стратегийн шийдвэр гаргалттай уялдуулах хамгийн үр дүнтэй тогтолцоо юм. ISO 31000 стандарт нь байгууллагад эрсдэлээ системтэй тодорхойлж, үнэлж, удирдах боломж олгосноор алдагдал, зөрчил, бүтэлгүйтлийг урьдчилан харж, бууруулж, илүү тооцоотой шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ стандартын хэрэгжилт нь байгууллагын стратеги, хөрөнгө оруулалт, өдөр тутмын үйл ажиллагааны тогтвортой байдлыг дэмжиж, гэнэтийн эрсдэлд тэсвэртэй, ухаалаг удирдлагатай байгууллагын соёлыг төлөвшүүлдэг. Мөн хэрэглэгчид, түншүүд, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, байгууллагын нэр хүндийг хамгаалах нэмэлт баталгаа болдог

Бид ISO стандарт хэрэгжүүлэх төсөлд зөвлөгөө өгөх өөрийн онцлог хандлага, аргачлалтай ба  үүнийгээ бид “Зөвхөн загас барьж өгөх биш, загас барих аргад сургах” гэж томъёолдог. Бид ISO стандартыг цаашид үр өгөөжтэй хэрэгжүүлж, хадгалж, сайжруулж авч явах чадамжийг Харилцагчдаа бий болгоход онцгой анхаардаг. ISO стандарт хэрэгжүүлэлтийн хамтын ажиллагаа нь Гарааны үнэлгээ, сургалт, зөвлөгөө, хэлэлцүүлэг, баримтжуулалт (шаардлагын хэрээр), хэрэгжүүлэлт, үнэлгээ хяналтын цогц агуулгуудыг багтаадаг.

Стандартыг хэрэгжүүлэлтийн бодит үр дүн гаргахад анхаарч бодит тоо статистикаар гаргаж танилцуулдаг.

Бид ISO 31000-ийн зарчим, хүрээ, арга зүйг байгууллагын онцлогт тохируулан нэвтрүүлэхэд дараах цогц үйлчилгээг санал болгодог.
  • Эрсдэлийн удирдлагын одоогийн нөхцөл байдлыг үнэлгээ хийх (Gаз Analysis)
  • Эрсдэлийн удирдлагын бодлого, бүтэц, дүрэм журмын боловсруулах
  • Эрсдэлийг тодорхойлох, шинжлэх, үнэлэх аргачлал бий болгож, ЭҮ хийх (ISO 31010-той уялдуулсан арга зүй)
  • Эрсдэлийн бүртгэл хийх,эрсдэлийн зэрэглэл, хариу арга хэмжээний төлөвлөлт
  • Удирдах ажилтнууд, гол оролцогчдод сургалт хийж, чадавх бэхжүүлэх
  • Дотоод аудит, хяналт-шинжилгээ, тасралтгүй сайжруулалтын тогтолцоо бүрдүүлэх
  • Баталгаажуулалтанд бэлтгэх, зөвлөх

Бидэнд холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.

Аливаа зүйлийн үнэ юу төлөөд, юуг авсан бэ гэдгээр тодорхойлогддог гэж би итгэдэг.

Бидэнтэй хамтран ISO стандарт хэрэгжүүлэлтээс бий болох үр дүн, өгөөж, сэргийлж буй эрсдэл, авч буй зүйлс, шингээж буй үнэ цэнтэй харьцуулахад бидний зөвлөх үйлчилгээ үнэтэй биш юм.

Бидэнд холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.

Бид эхлээд өгдөг ...Үнэгүй зөвлөгөө авах бол дараах маягтыг бөглөж, хүсэлт илгээнэ үү: