ISO 26000 хэрэгжүүлэлт

Таны хэрэгжүүлэх стандартууд

Зөвлөхүүдийн мэдлэг, ур чадвар, сургалтын арга барил, сургалтын материал, гарын авлага зэрэг нь мэргэжлийн түвшинд байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Хамтран ажилласандаа таатай байна.

О.Эрдэнэбулган
Гүйцэтгэх захирал, Монгол Даатгал ХК

ISO 26000 стандартын тухай

Орчин үеийн бизнесийн амжилт нь зөвхөн ашиг орлогоор хэмжигдэхээ больж, байгууллагын нийгэмд үзүүлж буй эерэг нөлөөл, ил тод байдлын түвшин, ёс зүйтэй үйл ажиллагаа, тогтвортой хөгжил, үнэт зүйлд тулгуурлах болсон. Энэ чиг хандлагыг олон улсын хэмжээнд тодорхойлж, байгууллагуудыг хариуцлагатайгаар хөгжихөд чиглүүлдэг чухал стандарт бол ISO 26000 юм.

ISO 26000 нэвтрүүлэх ач холбогдол

ISO 26000 нь байгууллагын нийгмийн хариуцлагыг ойлгох, төлөвшүүлэх, бодлого болон үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд чиглэсэн зааварчилгаа бүхий олон улсын стандарт юм.
Энэ стандарт нь шаардлага тавьдаг “гэрчилгээний стандарт” биш бөгөөд харин байгууллагуудыг нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулахад туслах удирдамж юм.
Стандарт нь долоон үндсэн зарчимд тулгуурладаг. Үүнд:
Хүний эрх
Хөдөлмөрийн практик
Байгаль орчин
Шударга бизнесийн ажиллагаа
Хэрэглэгчийн эрх, хамгаалалт
Орон нутгийн хөгжил, олон нийтийн оролцоо
Ил тод байдал ба хариуцлага

Үйлчилгээний талаарх нийтлэг асуултууд?

ISO 26000 нь байгууллагын нийгмийн хариуцлагын бодлого, үйл ажиллагааг системтэйгээр төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулах удирдамжийг өгдөг.
Энэ стандартын хэрэгжилт дараах зарчмаар явагдана:
Оролцогч талуудыг тодорхойлох
– Ажилтан, хэрэглэгч, нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч, орон нутаг зэрэг бүх оролцогч талын хэрэгцээ, хүлээлтийг тодорхойлно.
Нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх
– Байгууллагын үйл ажиллагаа нийгэм, хүрээлэн буй орчинд ямар нөлөө үзүүлж байгааг үнэлнэ.
Бодлого, хөтөлбөр, журмууд боловсруулах
– Ёс зүйтэй бизнесийн практик, хөдөлмөрийн нөхцөл, байгаль орчин хамгаалах чиглэлээр бодит арга хэмжээ боловсруулна.
Хэрэгжилт, хяналт-шинжилгээ
– Нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг хэрэгжүүлж, үр дүнг хянаж үнэлнэ.
Тайлагнал ба ил тод байдал
– Байгууллага олон нийтэд мэдээлэлээ ил тод, хариуцлагатайгаар тайлагнадаг болно.
ISO 26000 нь салбар харгалзахгүй, нийгэмд эерэг нөлөө үзүүлэхийг зорьдог бүх байгууллагад тохиромжтой. Үүнд:
Төрийн байгууллага
Төрийн өмчит болон хувийн хэвшлийн компани
Үйлдвэрлэл, уул уурхай, эрчим хүч
Банк, санхүү, харилцаа холбоо
Боловсрол, эрүүл мэнд
ТББ, олон улсын байгууллага
Нийлүүлэлтийн сүлжээ
Өөрөөр хэлбэл нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж, ил тод, хариуцлагатай байгууллага болох зорилготой хэн бүхэнд тохиромжтой стандарт.
1. Нийгэмд эерэг нөлөө үзүүлдэг компани болно
Байгууллагын үйл ажиллагаа нийгэм, хүрээлэн буй орчинд бодитой үр өгөөжтэй болдог.
2. Олон нийтийн итгэлцэл нэмэгдэнэ
Ил тод байдал, ёс зүйтэй бизнес нь байгууллагын нэр хүндийг өсгөж, хэрэглэгч, түншүүдийн итгэлийг бататгана.
3. Ажилтнуудын сэтгэл ханамж сайжирна
Шударга, тэгш орчныг бүрдүүлснээр ажилтнуудын оролцоо, үнэнч байдал нэмэгддэг.
4. Эрсдэл буурч, удирдлага сайжирна
Эрсдэлийг урьдчилан харсанаар удирдлагын шийдвэр гаргалт илүү чанартай болно
5. Өрсөлдөх чадвар сайжирна
Олон улсын түншлэл, гэрээ хэлцэл, брэндийн үнэ цэнэ өсөж, бизнесийн тогтвортой байдал нэмэгдэнэ.
6. Тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцдэг
ISO 26000 нь SDG-тэй шууд уялдаатай тул байгууллага дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгод хувь нэмрээ оруулдаг.

ISO 26000 стандарт нь байгууллагад нийгмийн хариуцлагын зарчмыг үйл ажиллагаандаа системтэйгээр нэвтрүүлж, хэрэглэгч, ажилтан, нийгмийн өмнө хүлээх үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх боломжийг олгодог. Энэхүү стандартын хэрэгжилт нь байгууллагын ил тод байдал, ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагааг сайжруулж, олон нийтийн итгэлцэл, брэндийн нэр хүндийг нэмэгдүүлдэг. Мөн тогтвортой хөгжлийг дэмжих замаар байгууллагын урт хугацааны өсөлт, өрсөлдөх чадварыг бэхжүүлж, олон улсын түншлэл болон зах зээлд байр сууриа бататгах чухал давуу тал болдог.

Бид ISO стандарт хэрэгжүүлэх төсөлд зөвлөгөө өгөх өөрийн онцлог хандлага, аргачлалтай ба  үүнийгээ бид “Зөвхөн загас барьж өгөх биш, загас барих аргад сургах” гэж томъёолдог. Бид ISO стандартыг цаашид үр өгөөжтэй хэрэгжүүлж, хадгалж, сайжруулж авч явах чадамжийг Харилцагчдаа бий болгоход онцгой анхаардаг. ISO стандарт хэрэгжүүлэлтийн хамтын ажиллагаа нь Гарааны үнэлгээ, сургалт, зөвлөгөө, хэлэлцүүлэг, баримтжуулалт (шаардлагын хэрээр), хэрэгжүүлэлт, үнэлгээ хяналтын цогц агуулгуудыг багтаадаг.

Стандартыг хэрэгжүүлэлтийн бодит үр дүн гаргахад анхаарч бодит тоо статистикаар гаргаж танилцуулдаг.

Бидэнд холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.

Аливаа зүйлийн үнэ юу төлөөд, юуг авсан бэ гэдгээр тодорхойлогддог гэж би итгэдэг.

Бидэнтэй хамтран ISO стандарт хэрэгжүүлэлтээс бий болох үр дүн, өгөөж, сэргийлж буй эрсдэл, авч буй зүйлс, шингээж буй үнэ цэнтэй харьцуулахад бидний зөвлөх үйлчилгээ үнэтэй биш юм.

Бидэнд холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.

Бид эхлээд өгдөг ...Үнэгүй зөвлөгөө авах бол дараах маягтыг бөглөж, хүсэлт илгээнэ үү: