Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй

Bizdoctor

Таны хэрэгжүүлэх стандартууд

Зөвлөхүүдийн мэдлэг, ур чадвар, сургалтын арга барил, сургалтын материал, гарын авлага зэрэг нь мэргэжлийн түвшинд байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Хамтран ажилласандаа таатай байна.

О.Эрдэнэбулган
Гүйцэтгэх захирал, Монгол Даатгал ХК
food safety

Хүнс эрүүл бол Хүн эрүүл

Бид Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, ариун цэвэр, зохистой дадлуудын хэрэгжүүлэлт, менежмент чиглэлд мэргэшсэн хүчирхэг багтай.

Асуудлыг шийдвэрлэх, Амжилтыг дөтлөх манай бизнесийн философийн хүрээнд бид, ХАБ-олон чиглэлээр олон төрлийн үйлчилгээг санал болгодог ба бодит үр дүнг амалдаг.

Манай үйлчилгээний давуу талууд

  • 15 жилийн туршлага,
  • Процесст суурилсан Зөвлөх үйлчилгээний удирдлага
  • Шилдэг мэргэжилтнүүдээс бүрдсэн баг
  • Бодит үр дүнгийн амлалт

Хүнсний аюулгүй байдлын хүрээнд дэх үйлчилгээнүүд

Үйлчилгээний талаарх нийтлэг асуултууд?

Бид танай байгууллагын хэрэгцээ шаардлагыг тодорхойлсны үндсэн дээр зөвхөн танайд тохирсон иж бүрэн төсөл хөтөлбөрийг нарийн төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу схемчлэн хэрэгжүүлэх болно.

  • Байгууллагын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох
  • Одоогийн нөхцөл байдлын үнэлгээ хийх /GAP analysis/
  • Төслийн баг байгуулах
  • Сар бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөгаргах
  • Баримт бичиг боловсруулах аргазүйгээр хангах
  • Угтвар нөхцөлийн хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Ажилтнуудыг сургаж, чиглүүлэх, зааварчилгаа өгөх
  • Дотоод аудит, сайжруулалт хийх
  • Хааж хүлээлгэн өгөх

Хүнсний салбарын, бүх хэлбэрийн байгууллагад хамаарах боломжтой. Үүнд: боловсруулах үйлдвэрлэл, борлуулалт, тээвэр ложистик, агуулах.

Мэдээж ХАБ-ын илүү эрсдэлтэй ААНБ-д хэрэгжүүлбэл илүү тохиромжтой.

  • Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
  • Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
  • Жимс, хүнсний ногоо боловсруулах
  • Чихэр, амттан үйлдвэрлэл
  • Шингэн хүнсний үйлдвэр
  • Бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
  • Хөлдөөсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
  • Савласан хүнс үйлдвэрлэл
  • Хүнсний худалдааны салбар, сүлжээ дэлгүүрүүд
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарууд /Ресторан, зоогийн газар, кафе, кофе шоп/
  • Монгол улсад мөрдөж буй хууль, тогтоомж, олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн байгууллагын онцлогт тохирсон дотоод стандарттай болох;
  • Түүхий эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шатанд хяналт тавигдсанаар ажлын бүтээмж нэмэгдэж,бүтээгдэхүүний чанар эрс сайжирч, хэрэглэгчийн сэтгэл ханамж нэмэгдэх
  • Олон улсын стандарт нэвтрүүлсэн үйлдвэрүүд дотоодын болон экспортын зах зээлд илүү өрсөлдөх чадвартай болох.

Аливаа зүйлийн үнэ юу төлөөд, юуг авсан бэ гэдгээр тодорхойлогддог гэж би итгэдэг.

Хүнсний аюулгүй байдлыг хангасанаар бий болох үр дүн, өгөөж, сэргийлж буй эрсдэл, авч буй зүйлс, шингээж буй үнэ цэнтэй харьцуулахад бидний зөвлөх үйлчилгээ үнэтэй биш юм.

Бидэнд холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.

Хүнсний аюулгүй байдлын хүрээнд санал болгодог зарим сургалтууд

  • Хүнсний салбарын ААНБ-д НАССР мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр
  • Хүнсний эрүүл ахуйч, дотоод хяналтын ажилтныг мэргэшүүлэх сургалт
  • Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 22000:2018 стандартын шаардлагуудыг хэрэгжүүлэх аргазүйн сургалт
  • Нийтээр нь үйлдвэрлэх хоол үйлдвэрлэл,үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал MNS CAC RCP 39:2011 стандартын танилцуулга, хэрэгжүүлэлт
  • Түргэн хөргөж, хөлдөөсөн хоол, бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээнд тавих шаардлага MNS 7032:2024 стандартын танилцуулга, хэрэгжүүлэх аргазүйн сургалт
  • HALAL стандартын сургалт
  • FSSC 22000:2018 стандартын (схем) шаардлагуудыг хэрэгжүүлэх аргазүйн сургалт
  • Хоол үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас боловсруулах сургалт
  • Хоолны технологийн карт бичих, илчлэг тооцоолох сургалт
  • Хүнсний чиглэлээр шинээр бизнес эрхлэгч нарыг чиглүүлэх сургалт

Бид эхлээд өгдөг ...Үнэгүй зөвлөгөө авах бол дараах маягтыг бөглөж, хүсэлт илгээнэ үү: