НАССР Хэрэгжүүлэлт

Таны хэрэгжүүлэх стандартууд

Зөвлөхүүдийн мэдлэг, ур чадвар, сургалтын арга барил, сургалтын материал, гарын авлага зэрэг нь мэргэжлийн түвшинд байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Хамтран ажилласандаа таатай байна.

О.Эрдэнэбулган
Гүйцэтгэх захирал, Монгол Даатгал ХК

HACCP-ын тухай

Хүнсний аюулгүй байдлыг хангуулах суурь бөгөөд товчоор илэрхийлбэл хүнсний аюулыг “ТОДОРХОЙЛОХ”, “ҮНЭЛЭХ”, “ХЯНАХ” тогтолцоо юм. Хүнсний үйлдвэрлэл, боловсруулалт, түгээлтийн үйлчилгээний аль ч үе шатанд хүнсний аюулгүй байдал нь байгууллагын нэр хүнд, хэрэглэгчийн эрүүл мэнд, бизнесийн тогтвортой байдлыг тодорхойлдог хамгийн чухал хүчин зүйл юм. Дэлхий дахинд хүнсний гаралтай халдвар, эрсдэл өсөж буй энэ үед байгууллага эрсдэлд суурилсан, нотолгоонд тулгуурласан, олон улсын жишиг тогтолцоогоор хүнсний аюулгүй байдлаа удирдах шаардлагатай болсон. Үүнийг хангах хамгийн түгээмэл, хүчтэй, дэлхийн дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн нь HACCP (Hazard Analysis and Critical Control Points) байдаг.

HACCP гэж юу вэ?

HACCP нь хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор хүнсний үйлдвэрлэлийн бүх шатанд тохиолдож болох аюулыг (food hazard) тодорхойлож эдгээр аюулын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг тогтоосны үндсэн дээр хяналтын эгзэгтэй цэг (CCP) ж, улмаар хянах аргыг бохирдол, эрсдэл үүсэх магадлалтай цэгүүдийг тодорхойлж, хяналтын гол цэгүүдийг тогтоон, тасралтгүй хяналт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд ашигладаг эрсдэлийн удирдлагад суурилсан олон улсын тогтолцоо юм.
Энэ систем нь химийн, биологийн, физик эрсдлийг бууруулах зорилготой бөгөөд хүнсний аюулгүй байдлын баталгааг шинжлэх ухаанд суурилсан системээр хангаж өгдөг.

Үйлчилгээний талаарх нийтлэг асуултууд?

HACCP нь 12 үе шат, 7 үндсэн зарчимд тулгуурлан хэрэгждэг:
Аюулын дүн шинжилгээ хийх (Hazard Analysis)
Хяналтын эгзэгтэй цугүүдийг тодорхойлох (CCP)
Эгзгийн хязгааруудыг тогтоох (criticla limit)
CCP-уудыг хянах системийг нэвтрүүлэх
Явцын хяналт буюу мониторингийг бий болгох
Эгзгийн хязгаараас давсан тохиолдолд авч хэрэгжүүлэх залруулгыг (correcion) Баталгаажуулах, хянан магадлах
Баримт бичиг, бүртгэл хөтлөлтийг хийх
HACCP нь хүнсний нийлүүлэлтийн сүлжээний бүх шатны байгууллагууд хэрэгжүүлэх боломжтой . Үүнд:
  • Хүнсний үйлдвэр
  • Хүнсний түүхий эд ханган нийлүүлэгч
  • Хоол үйлдвэрлэл, ресторан, зоогийн газар
  • Супермаркет, худалдааны төв
  • Тээвэр ложистик, агуулах
  • Мал, мах, сүү, хүнсний ногооны нийлүүлэлт
  • Кафе, катеринг үйлчилгээ
  • Хүнсний лаборатори ба шинжилгээний төвүүд
Өөрөөр хэлбэл хүнсэнд ямар нэг хэлбэрээр оролцдог бүх байгууллага ISO 22000 стандартыг хэрэгжүүлэх шаардлагатай.
Хүнсний аюулгүй байдлын талаарх төрөөс баримтлах бодлогод хүнсний салбарын ААНБ-уудыг НАССР хэрэгжүүлэх талаар тусгасан байдаг.
1. Хүнсний аюулгүй байдлыг бодитоор баталгаажуулна
Бохирдол, халдвар, эрсдлийг эрт илрүүлж хянах боломжийг олгодог.
2. Хэрэглэгчийн эрүүл мэндийг хамгаална
Аюулгүй хүнс нийлүүлэх нь хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлж, брэндийн үнэлгээ өсдөг.
3. Хууль, стандартын шаардлагыг хангана
Хүнсний аюулгүй байдлын үндэсний болон олон улсын шаардлагыг биелүүлнэ.
4. Зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ
HACCP-тэй байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ илүү итгэлтэй бөгөөд экспортын боломж нээгддэг.
5. Зардал, хаягдал, буцаалтыг бууруулна
Эрсдэлийн менежмент сайжирснаар алдаа, гомдол, хаягдал зардал буурдаг.
6. Үйл ажиллагааны тогтвортой байдал сайжирна
Системчилсэн хяналттай процесс нь байгууллагын дотоод зохион байгуулалт, ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлдэг.

HACCP систем нь хүнсний аюулгүй байдлыг олон улсын түвшинд баталгаажуулах, хэрэглэгчийн итгэлцэл, бизнесийн нэр хүндийг хамгаалах хамгийн найдвартай арга бөгөөд хүнсний үйлдвэрлэл, боловсруулалт, түгээлтийн бүх шатанд зайлшгүй нэвтрүүлэх ёстой тогтолцоо юм.

Бид ISO стандарт хэрэгжүүлэх төсөлд зөвлөгөө өгөх өөрийн онцлог хандлага, аргачлалтай ба  үүнийгээ бид “Зөвхөн загас барьж өгөх биш, загас барих аргад сургах” гэж томъёолдог. Бид ISO стандартыг цаашид үр өгөөжтэй хэрэгжүүлж, хадгалж, сайжруулж авч явах чадамжийг Харилцагчдаа бий болгоход онцгой анхаардаг. ISO стандарт хэрэгжүүлэлтийн хамтын ажиллагаа нь Гарааны үнэлгээ, сургалт, зөвлөгөө, хэлэлцүүлэг, баримтжуулалт (шаардлагын хэрээр), хэрэгжүүлэлт, үнэлгээ хяналтын цогц агуулгуудыг багтаадаг.

Стандартыг хэрэгжүүлэлтийн бодит үр дүн гаргахад анхаарч бодит тоо статистикаар гаргаж танилцуулдаг.

Бидэнд холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.

Аливаа зүйлийн үнэ юу төлөөд, юуг авсан бэ гэдгээр тодорхойлогддог гэж би итгэдэг.

Бидэнтэй хамтран ISO стандарт хэрэгжүүлэлтээс бий болох үр дүн, өгөөж, сэргийлж буй эрсдэл, авч буй зүйлс, шингээж буй үнэ цэнтэй харьцуулахад бидний зөвлөх үйлчилгээ үнэтэй биш юм.

Бидэнд холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.

Бид эхлээд өгдөг ...Үнэгүй зөвлөгөө авах бол дараах маягтыг бөглөж, хүсэлт илгээнэ үү: