ISO 26000 хэрэгжүүлэлт

Таны хэрэгжүүлэх стандартууд
Зөвлөхүүдийн мэдлэг, ур чадвар, сургалтын арга барил, сургалтын материал, гарын авлага зэрэг нь мэргэжлийн түвшинд байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Хамтран ажилласандаа таатай байна.

ISO 26000 стандартын тухай
Орчин үеийн бизнесийн амжилт нь зөвхөн ашиг орлогоор хэмжигдэхээ больж, байгууллагын нийгэмд үзүүлж буй эерэг нөлөөл, ил тод байдлын түвшин, ёс зүйтэй үйл ажиллагаа, тогтвортой хөгжил, үнэт зүйлд тулгуурлах болсон. Энэ чиг хандлагыг олон улсын хэмжээнд тодорхойлж, байгууллагуудыг хариуцлагатайгаар хөгжихөд чиглүүлдэг чухал стандарт бол ISO 26000 юм.
ISO 26000 нэвтрүүлэх ач холбогдол
Үйлчилгээний талаарх нийтлэг асуултууд?
ISO 26000 стандарт нь байгууллагад нийгмийн хариуцлагын зарчмыг үйл ажиллагаандаа системтэйгээр нэвтрүүлж, хэрэглэгч, ажилтан, нийгмийн өмнө хүлээх үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх боломжийг олгодог. Энэхүү стандартын хэрэгжилт нь байгууллагын ил тод байдал, ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагааг сайжруулж, олон нийтийн итгэлцэл, брэндийн нэр хүндийг нэмэгдүүлдэг. Мөн тогтвортой хөгжлийг дэмжих замаар байгууллагын урт хугацааны өсөлт, өрсөлдөх чадварыг бэхжүүлж, олон улсын түншлэл болон зах зээлд байр сууриа бататгах чухал давуу тал болдог.
Бид ISO стандарт хэрэгжүүлэх төсөлд зөвлөгөө өгөх өөрийн онцлог хандлага, аргачлалтай ба үүнийгээ бид “Зөвхөн загас барьж өгөх биш, загас барих аргад сургах” гэж томъёолдог. Бид ISO стандартыг цаашид үр өгөөжтэй хэрэгжүүлж, хадгалж, сайжруулж авч явах чадамжийг Харилцагчдаа бий болгоход онцгой анхаардаг. ISO стандарт хэрэгжүүлэлтийн хамтын ажиллагаа нь Гарааны үнэлгээ, сургалт, зөвлөгөө, хэлэлцүүлэг, баримтжуулалт (шаардлагын хэрээр), хэрэгжүүлэлт, үнэлгээ хяналтын цогц агуулгуудыг багтаадаг.
Стандартыг хэрэгжүүлэлтийн бодит үр дүн гаргахад анхаарч бодит тоо статистикаар гаргаж танилцуулдаг.
Бидэнд холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.
Аливаа зүйлийн үнэ юу төлөөд, юуг авсан бэ гэдгээр тодорхойлогддог гэж би итгэдэг.
Бидэнтэй хамтран ISO стандарт хэрэгжүүлэлтээс бий болох үр дүн, өгөөж, сэргийлж буй эрсдэл, авч буй зүйлс, шингээж буй үнэ цэнтэй харьцуулахад бидний зөвлөх үйлчилгээ үнэтэй биш юм.
Бидэнд холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.