ISO 14001 Байгаль орчны менежментийн тогтолцоо хэрэгжүүлэлт

Үнэ цэн авчрах ISO стандартууд:
Зөвлөхүүдийн мэдлэг, ур чадвар, сургалтын арга барил, сургалтын материал, гарын авлага зэрэг нь мэргэжлийн түвшинд байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Хамтран ажилласандаа таатай байна.

ISO 14001 стандартын тухай
ISO 14001 стандарт нь байгууллага байгаль орчинд үзүүлэх нөлөөллөө тасралтгүй сайжруулах, сөрөг нөлөөгөө бууруулах, хууль эрх зүйн шаардлагыг хангах боломжийг олгодог менежментийн тогтолцооны олон улсын стандарт юм.
Энэ стандарт нь аливаа үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад тохирох уян хатан бүтэцтэй бөгөөд цахилгаан эрчим хүчний хэрэглээ, ус ашиглалт, хог хаягдал, агаарын бохирдол, нүүрстөрөгчийн хий ялгаралт зэрэг байгаль орчны гол асуудлуудыг системтэйгээр удирддаг.
Үйлчилгээний талаарх нийтлэг асуултууд?
Бид ISO стандарт хэрэгжүүлэх төсөлд зөвлөгөө өгөх өөрийн онцлог хандлага, аргачлалтай ба үүнийгээ бид “Зөвхөн загас барьж өгөх биш, загас барих аргад сургах” гэж томъёолдог. Бид ISO стандартыг цаашид үр өгөөжтэй хэрэгжүүлж, хадгалж, сайжруулж авч явах чадамжийг Харилцагчдаа бий болгоход онцгой анхаардаг.
Бид ISO 14001 стандартыг байгууллагад амжилттай нутагшуулж, бодит үр дүнд хүрэх иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг. Үүнд:
- Байгууллагын одоогийн нөхцөл байдлын дүн шинжилгээг хийх
- Байгаль орчны бодлого, зорилт, бүрдэл элементүүдийг боловсруулах
- БО-ны асуудал ба нөлөөллийн үнэлгээг хийх (Environmental Aspects & Impacts Assessment)
- БО-ны Ггйцэтгэлийн шалгуур, хэмжилтийн тогтолцоо бий болгох
- Ажилтнуудад шаардлагатай сургалт, мэдлэг олголтыг олгох
- Удирдлагын багтай зохих уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулах
- Баталгаажуулалтын аудитыг хүлээн авах бэлтгэлийг хангуулах, зөвлөмж өгөх
Бидэнд холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.
ISO 45001 стандарт нь бүх салбарын, бүх хэлбэрийн байгууллагад хамаарах боломжтой. Үүнд: үйлдвэрлэл, барилга, уул уурхай, эрчим хүч, ложистик, үйлчилгээ болон төрийн байгууллагууд орно. Мэдээж ХАБЭА-н илүү эрсдэлтэй ААНБ-д хэрэгжүүлбэл илүү тохиромжтой.
1. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөө бууруулна
Байгаль орчны эрсдэлийг илрүүлж, удирдлагын арга хэмжээг төлөвлөх замаар хог хаягдал, бохирдол, эрчим хүчний үр ашиггүй хэрэглээ гэх мэт нөлөөллүүдийг бууруулна.
2. Хууль, дүрэм журмын шаардлагыг хангана
Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг баталгаажуулснаар торгууль, зөрчил, хариуцлагын эрсдэл буурна.
3. Олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ
ISO 14001 нь олон улсын түнш, хөрөнгө оруулагчдын итгэлийг бий болгодог “чанарын шинж тэмдэг” бөгөөд шинэ тендер, зах зээлд өрсөлдөхөд давуу талтай.
4. Нөөцийг хэмнэж, зардлыг бууруулна
Эрчим хүч, ус, материалын үр ашигтай хэрэглээг дэмжсэнээр үйл ажиллагааны зардлыг бодитоор бууруулдаг.
5. Ажилчдын оролцоо, соёлыг сайжруулна
Байгаль орчны хариуцлагатай соёлыг төлөвшүүлснээр ажилчдын оролцоо, ухамсар нэмэгдэж байгууллага илүү тогтвортой, бүтээлчээр ажиллана.
ISO 14001 стандарт нь байгууллагад байгаль орчинд үзүүлэх нөлөөллөө системтэй удирдаж, хог хаягдал, бохирдол, нөөцийн үргүй хэрэглээг бууруулах боломж олгодог олон улсын шилдэг тогтолцоо юм. Уг стандартыг хэрэгжүүлэх нь хууль, дүрэм журмын хэрэгжилтийг баталгаажуулж, байгальд ээлтэй, хариуцлагатай үйл ажиллагааг төлөвшүүлснээр байгууллагын нэр хүнд, олон улсын түншлэлийн итгэлийг нэмэгдүүлдэг. Мөн эрчим хүч, ус, материалын хэмнэлтээр зардал бууруулж, тогтвортой бизнесийн хөгжлийн бат бөх үндэс болдог.
Бидэнтэй хамтран ISO стандарт хэрэгжүүлэлтээс бий болох үр дүн, өгөөж, сэргийлж буй эрсдэл, авч буй зүйлс, шингээж буй үнэ цэнтэй харьцуулахад бидний зөвлөх үйлчилгээ үнэтэй биш юм.
Бидэнд холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.