
Танд үнэ цэн авчрах ISO стандартууд:
Зөвлөхүүдийн мэдлэг, ур чадвар, сургалтын арга барил, сургалтын материал, гарын авлага зэрэг нь мэргэжлийн түвшинд байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Хамтран ажилласандаа таатай байна.

ISO 37001 стандартын тухай
- Авлигын эрсдэлийн үнэлгээ (процесс тогтоох)
- Авлигын эсрэг бодлого, журам
- Ажилтны ёс зүйн соёл, ухамсар, мэдлэг ойлголт
- Санхүү, тендер, нийлүүлэлтийн хяналт
- Гадны талуудтай (нийлүүлэгч, түнш, гэрээт байгууллага) харилцах орчны ил тод байдал
- Гомдол мэдээлэх шугам (Whistleblowing)
- Аудит, хяналт шалгалт, сайжруулалт
МОНГОЛ УЛС АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСЭЭР 180 ОРНООС 121 ДҮГЭЭРТ ЖАГСАЖ БАЙГАА НЬ АЛЬ Ч ХЭЛБЭРИЙН, ЯМАР Ч ААНБ-ЫН АВИЛГЫН ЭРСДЭЛД ОНЦГОЙ АНХААРАХ ҮНДЭСЛЭЛ БОЛЖ БАЙНА.
Үйлчилгээний талаарх нийтлэг асуултууд?
ISO 45001 нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны (OHSMS) олон улсын стандарт юм. Энэхүү стандарт нь байгууллагын ажлын байрны эрсдэл, ослын магадлал, ажилтны эрүүл мэндийн асуудлыг системтэйгээр бууруулах, аюулгүй ажлын орчныг бүрдүүлэхэд чиглэдэг. ISO 45001 нь өмнөх OHSAS 18001 стандартыг орлож, дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгдэж буй стандарт болсон.
Бид ISO стандарт хэрэгжүүлэх төсөлд зөвлөгөө өгөх өөрийн онцлог хандлага, аргачлалтай ба үүнийгээ бид “Зөвхөн загас барьж өгөх биш, загас барих аргад сургах” гэж томъёолдог. Бид ISO стандартыг цаашид үр өгөөжтэй хэрэгжүүлж, хадгалж, сайжруулж авч явах чадамжийг Харилцагчдаа бий болгоход онцгой анхаардаг. ISO стандарт хэрэгжүүлэлтийн хамтын ажиллагаа нь Гарааны үнэлгээ, сургалт, зөвлөгөө, хэлэлцүүлэг, баримтжуулалт (шаардлагын хэрээр), хэрэгжүүлэлт, үнэлгээ хяналтын цогц агуулгуудыг багтаадаг.
Стандартыг хэрэгжүүлэлтийн бодит үр дүн гаргахад анхаарч бодит тоо статистикаар гаргаж танилцуулдаг.
Бидэнд холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.
- Төрийн байгууллага, төрийн өмчит компани
- Олон улсын түншлэлтэй компаниуд
- Тендер, худалдан авалт их явуулдаг байгууллага
- Банк, санхүүгийн салбар
- Барилга, уул уурхай, эрчим хүч
- Худалдаа, логистик, үйлчилгээ
- Нийлүүлэлтийн олон шат дамжлагатай бизнесүүд (групп компани гэх мэт)
Бидэнтэй хамтран ISO стандарт хэрэгжүүлэлтээс бий болох үр дүн, өгөөж, сэргийлж буй эрсдэл, авч буй зүйлс, шингээж буй үнэ цэнтэй харьцуулахад бидний зөвлөх үйлчилгээ үнэтэй биш юм.
Бидэнд холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.