Бид Монголын бизнесийн жижиг, дунд, том, тэргүүлэгч 130 гаруй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаад байна.
Бид байгууллагын хүсэлт, бодит хэрэгцээ, шаардлагад үндэслэн сургалтын хөтөлбөрийг дизайнлан захиалгат сургалт явуулдаг.
Бид нэг удаагийн бус “тасралтгүй сайжруулалтыг бий болгох” эргэх холбоотой хамтын ажиллагааг эрхэмлэдэг.
Бид зөвлөх үйлчилгээ үзүүлдгийн хувьд тулгамдаад буй бодит асуудал дээр үндэслэн сургалт явуулдаг учраас сургалтын өгөөж хөрсөнд буусан, практик хэрэглээнд илүү ойр болдог.
Бизнесийн салбар бүрд ажиллаж буй практик туршлагатай, шинийг эрэлхийлэгч, мэргэжлийн сургагч багш нартай бөгөөд бид захиалагч байгууллагын сургалтын хэрэгцээг оношлон, хүлээлтэд үндэслэсэн сургалтын хөтөлбөр дизайнлан сургалт явуулдаг ба сургалтын үр дүнг үнэлэн, сургалтын өгөөжийг байгууллагад бодитоор гаргахад бүх талаар дэмжиж ажилладаг.