ОБЗЕРВ Консалтинг зөвлөх үйлчилгээний байгууллага нь Олон улсын стандартчиллын байгууллагаас гаргасан удирдлагын тогтолцооны стандартуудыг нэвтрүүлэх замаар байгууллагын чанар, бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, процесст суурилсан удирдлагад шилжих, компанийн засаглалыг сайжруулах, байгууллагын чадавхийг бэхжүүлэх мөн улмаар баталгаажуулалтын аудитад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх чиглэлд ажилладаг менежментийн зөвлөх үйлчилгээний байгууллага юм.
Мөн бид дээр дурдсан чиглэлүүдээр, Зөвлөн туслах, Сургалт явуулах, Аутсорсингаар ажиллах, Аудит хийж тайлагнах үйлчилгээ үзүүлдэг.
Бид мэргэжлийн сургалт, зөвлөх үйлчилгээний байгууллагын хувьд өөрийн үндсэн үйл ажиллагаанд хамаарах процессуудыг нарийн чанд удирдлага, зохион байгуулалттайгаар удирдаж ажилладаг.
Аливаа менежментийн зөвлөх үйлчилгээний төслийн удирдлагын хувьд бид төслийн удирдлагын ISO21500 стандартын дагуу Эхлүүлэх- Төлөвлөх-Хэрэгжүүлэх- Үнэлэх, Хаах (Initiation- Planning-Implementation- Controlling- Closing) үе шатуудад хувааж удирддаг. Төслийн удирдлагын талаар энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Менежментийн зөвлөх үйлчилгээний хувьд Зөвлөхийн мэргэжлийн ур чадвар төслийн үр дүнд маш чухал байдаг. Салбартаа танигдаж, илүү шинжлэх ухаанч, систематик хандлагатай ажилладаг менежментийн зөвлөхүүд ба сургагч багш нараас манай зөвлөхүүдийн нөөц бүрддэг. Тиймээс бид үр дүнтэй Зөвлөхийн сонгон шалгаруулалтын процедурыг бий болгосон. энд дарж үзнэ үү.
Бидэнтэй ажиллаж буй зөвлөхүүдийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх нь бидний байнгын зорилго байдаг. Зөвлөхийн хөгжүүлэх дотоод хөтөлбөрийг (CDP) хэрэгжүүлдэг. “Зөвлөхийг хөгжүүлэх хөтөлбөр-ийн талаар мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоно уу.
1.ШУДАРГА БАЙДАЛ
Үйлдэл, хариу үйлдэл, хандлагатаа ямагт ЗӨВ-ийг баримтална.
Аливаад нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, шударга байдлыг хэм хэмжээг баримтална.
Гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хөлснөөс өөрөөр үний бүхий зүйл, бэлэг сэлт бусад эд агуурсыг
Үйлчлүүлэгчээсээ болон бусад оролцогч талуудаас хүлээн авахгүй, санал тавихгүй, сэдэл, эс үйлдэл гаргахгүй.
2. ХҮНДЛЭЛ
Бүх төрлийн харилцаанд хүндлэлийг баримтална.
Үйлчлүүлэгч ба бусад оролцогч талуудыг ижил түвшинд авч үзэж ялгаварлалгүй, тэгш, хүртээмжтэй хандана.
3. АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ & ХАРААТ БУС БАЙДАЛ
Ашиг сонирхол зөрчил нь мэргэжлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдгийг зөвшөөрч, ашиг сонирхлын зөрчлөөс ямагт ангид байна.
Зөвлөхийн хараат байдлын олон хэлбэрийг ойлгон танин мэдэж үүнээс ямагт ангид байна.
4. ХАРИУЦЛАГА
Мэргэжлийн өндөр ур чадварыг гаргахын зэрэгцээ хувийн хичээл зүтгэл гаргаж ажиллана.
Үйлчлүүлэгчийн болон өөрийн байгууллагын мөн бусад оролцогч талуудын оюуны өмчид хүндэтгэлтэй хандаж, оюуны эрхийн зөрчил гаргахгүй.
Үйлчлүүлэгчийн болон өөрийн байгууллагын мөн бусад оролцогч талуудын мэдээллийн нууцыг чандлан хадгална.
5. МЭДЭЭЛЭХ
Ёс зүйн энэхүү дүрмийн зөрчигдөж буй аливаа тохиолдлыг (өөрт болон бусдад тохиолдож буй) (бусад этгээд мэдээгүй эсвэл мэдэх боломжгүй байсан ч) үл тэвчиж мэдээлнэ.
Бид Германы TUV Rheinland компани болон Канадын PECB Байгууллагын стратегийн түншлэл ба төлөөллийн бүрэн эрхийг эзэмшиж ажилладаг.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгогдсон “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах (гэрчилгээний дугаар 19061006)эрхийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.
Хувь хүний мэргэжлийн ба байгууллагын удирдлагын тогтолцооны баталгаажуулалт
Хамтын ажиллагааны чиглэл: Хувь хүний мэргэжлийн ба байгууллагын удирдлагын тогтолцооны баталгаажуулалт
Хамтын ажиллагааны чиглэл: Менежментийн зөвлөх үйлчилгээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх
Хамтын ажиллагааны чиглэл: Менежментийн зөвлөх үйлчилгээ
Хамтын ажиллагааны чиглэл: Байгууллагын болон хувь хүний хөгжлийн сургалт
Хамтын ажиллагааны чиглэл: Ноос ноолуурын бэлтгэл, боловсруулалт шатны үнэлгээ, аудит, зөвлөгөө
Хамтын ажиллагааны чиглэл: Бизнесийн процессын удирдлага, процессын сайжруулалт, дахин загварчилалын хүрээнд дэх сургалт, зөвлөх үйлчилгээ
Хамтын ажиллагааны чиглэл: Экспортыг орлох үйлдвэрлэлийн салбар дахь менежментийн зөвлөх үйлчилгээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх
Хамтын ажиллагааны чиглэл: Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээн дэх сургалт ба зөвлөх үйлчилгээ
Хамтын ажиллагааны чиглэл: Хувь хүний мэргэжлийн ба байгууллагын удирдлагын тогтолцооны баталгаажуулалт
Хамтын ажиллагааны чиглэл: Олон улсын удирдлагын тогтолцооны стандартуудын (management system standards) сургалт, ба зөвлөх үйлчилгээ
Хамтын ажиллагааны чиглэл: Байгууллагын баталгаажуулалт
Хамтын ажиллагааны чиглэл: Онлайн, цахим сургалт
Хамтын ажиллагааны чиглэл: Онлайн, цахим сургалт
Хамтын ажиллагааны чиглэл: Боловсрол, мэдлэг хуваалцах, ниитлэл мэдээлэл,
Хамтын ажиллагааны чиглэл: Эрчим хүчний мэдлэг хуваалцах уулзалт, бусад эвэнт арга хэмжээг зохион байгуулах