ХӨТӨЛБӨРҮҮД

МЕНТОР ХӨТӨЛБӨР

ЯАГААД МЕНТОР ХӨТӨЛБӨР ГЭЖ?

▪ Алсын хараа, үнэт зүйлс, зарчмаа тодорхойлж түүнийхээ дагуу системийг бий
болгож, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа Бизнесийн байгууллагын
дээд түвшний удирдлага, нийгмийн зүтгэлтэн, менежментийн зөвлөхүүдээс
зөвлөгөө, чиглүүлэг, мэдээлэл, мэдлэг, ноу-хау, сургалт авна.
▪ Ментортой хийх уулзалтууд нь танд тухайн ментороос шууд өгөгдөх мэдлэгээс
гадна далд мэдлэгийг ч шилжүүлэн авах боломжийг олгоно.
▪ Бодит амьдрал дээрх, практик шийдэл, гарц хайсан эргэлзээтэй асуудалдаа практик
зөвлөмж авна.
▪ Нягт уялдаа, харилцан хамааралтай, цогц хөтөлбөрийн дагуу богино хугацаанд
өөрийн давуу тал, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж чадна.
▪ Сүлжээ, харилцаа, хамтын ажиллагааны олон арга замуудаас үлгэр дууриал авах
боломжтой.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Менторингийн хөтөлбөр нь харьцангуй богино хугацаанд оновчтой, цогц идэвхтэй үйл ажиллагаагаар дамжуулан МЕНТИЙ-н


▪ Карьер, нийгэм, сэтгэлзүйн хөгжлийг урагш түлхэж, бат бэх карьер хөгжлийн суурийг тавих, чадавхийг бэхжүүлэх


▪ Өөрийгөө, багаа, байгууллагаа удирдахад шаардлагатай манлайлал, менежерийн ур чадварыг оношилж, хөгжүүлэх


▪ Бизнесээ хөгжүүлэх, нийгэмд оруулах хувь нэмэр, үнэ цэнээ өсгөхөд нь дэмжлэг үзүүлэх юм.

ХӨТӨЛБӨР ДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

МЕНТИЙ НАРТ ӨГӨХ ҮНЭ ЦЭНЭ

▪ Ур чадвар, туршлага, манлайллаар хүлээн зөвшөөрөгдсөн менторуудаас бодит
зөвлөгөө, дүгнэлт, шүүмж авна.
▪ Танилын хүрээг тэлэх, сурч хөгжих, өсөн дэвжих шинэ боломжууд нээгдэнэ.
▪ Ментороос ирэх дэмжлэг, мэргэжлийн хамгаалал хүртэнэ.
▪ Шинээр сэтгэж, шинэ арга барил турших, хүч чадалаа сориход тань урамшуулна.
▪ Ажиллаж буй байгууллагынхаа үнэт зүйлс, хувь хүнийхээ онцлог, ажил, амьдралын
зорилгоо ойлгох, бэхжүүлэхэд чиглүүлэгдэнэ.
▪ Ажлын талбарт тулгарч буй эргэлзээтэй асуудлаа шийдвэрлэхэд зөвлөмж,
чиглүүлэг авна.
▪ Тасралтгүй хөгжихөд тань дэмжлэг үзүүлэх мэдлэгийн хүрээлэлд орно.
▪ Менежментийн зөвлөх байгууллагатай мэргэжилтний хувьд хамтран ажиллах
боломж нээгдэнэ.

ХЭН ХАМРАГДВАЛ ЗОХИХ ВЭ?

  • Бизнесийн байгууллагын гүйцэтгэх удирдлага
  • Бизнесийн байгуулагад чиглэл хариуцсан шинэхэн захирлууд Байгууллагыг авч явах залгамж халаа, бэлтгэгдэж буй өв залгамжлагч 
  • Өөрийн алсын хараа, зорилго, үнэт зүйлсээ олж авах, бэхжүүлэх, бүтээмжийг эрэлхийлж буй менежерүүд Байгууллага дотроо албан тушаал дэвшиж буй талентууд 
  • Бизнес зорилтыг хөтлөгч, стратегийг хариуцаж буй менежер
  •  Хүмүүстэй ажиллах, процессийг удирдах, шийдвэр гаргах ур чадвраа хөгжүүлэх шаардлагатай ахлах менежер

МАНАЙ ХӨТӨЛБӨРИЙН МЕНТОРУУД

ХӨТӨЛБӨРИЙН VIP ЗОЧИД

Хөтөлбөрийн турш 3 зочинтой уулзана.

МЭДЛЭГИЙГ

ЧАНАРЫН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР

ҮНДЭСЛЭЛ

Өдрөөс өдөрт бизнесийн байгууллагын өрсөлдөөн ширүүсэж, энэ өрсөлдөөн нь хэн илүү чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байна вэ? хэн илүү хэрэглэгчдээ сэтгэл ханамжийг бий болгож чадаж байна гэдэг агуулга руу шилжиж байна. Өдрөөс өдөрт чанарын удирдлагын тогтолцоо (ISO9001 ба бусад) хэрэгжүүлэх байгууллага, компаниудын тоо өсөж байна.

Бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг төгөлдөржүүлэх, хэрэглэгчтэйгээ илүү ойр дотно харилцаа бий болгох, Үр нөлөөтэй чанарын удирдлагын тогтолцоог бий болгон, хэрэгжүүлж, хэвшүүлэн удирдаж авч явахад Чанарын менежерийн үүрэг хамгаас чухал юм. Чанарын удирдлагын тогтолцоо гэдэг нь бүтээгдэхүүний зөвхөн хэр чанартай (үзүүлэлт, амт, өнгө, чанарын)  тухай ойлголт биш билээ. Энэ бол бүтээгдэхүүн ба үйлчилгээний холбогдох шаардлагуудыг (шаардлага гэдэг нь стандарт, норм байж болно, хэрэглэгчээс тогтоогдож болно, байгууллага өөрөө өөртөө тогтоож болно) байнга хангах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг байнга сахиж  байх, ханган нийлүүлэгч туслан гүйцэтгэгчээ хөгжүүлэн хамтран хөгжиж хамтран ажиллах, нийт ажилтнуудыг чадавхжуулах, дээд удирдлага нь үүрэг, манлайлалтай оролцоотой байх тухай цогц ойлголт юм.

Тиймээс Чанарын менежер гэдэг бол  Ерөнхий технологич, Үйлдвэрийн дарга, эсвэл Чанарын хяналтын ажилтан мөн Чанар шалгагч биш юм. Энэ бол байгууллагын өсөлт, хөгжлийн бодлого, стратегийг тодорхойлогч, гүйцэтгэх удирдлагын ойрын зөвлөгч, шийдвэр гаргагч, төлөвлөгч, хэрэгжүүлэгч, алсыг харагч албан тушаал байх ёстой.

Компанид үнэ цэнэ авч ирэх энэхүү хариуцлагатай албан тушаалд тавигддаг суурь мэдлэг, ур чадварыг олгоход энэхүү хөтөлбөр зориулагдсан.

ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА

3 сарын турш үргэлжилнэ.
Долоо хоног бүрийн  Пүрэв гаригт хичээллэнэ.

ХЭН ХАМРАГДВАЛ ЗОХИХ ВЭ?

- Гүйцэтгэх захирал
- Чанарын албаны дарга
- Чанарын менежерүүд
- Чанарын менежерээр ажиллахаар төлөвлөж буй бүх мэргэжилтэн
- Нийцэл хариуцсан удирдах ажилтнууд
- Дотоод хяналт хариуцсан удирдах ажилтнууд

ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИХ ХЭЛБЭР

- Идэвхтэй оролцоонд тулгуурлан доорх хэлбэрээр явагдана.
- Танхимын сургалт
- Багаар дасгал ажил хийх
- Бие даалтын
- Чөлөөт ярилцлага
- Туршлага судлах аялал хийх

ОРОЛЦОГЧ НАРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА

Бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой. Хэл яриа, бичгийн өндөр чадавхтай.

ХӨТӨЛБӨРИЙН ДАРАА

Хөтөлбөрийн төгсөгчдийн групп байгуулагдана Цаашид бие биеэсээ байнга суралцах, хөгжих боломжийг нээж, сургалт, семинар, уулзалтыг тогтмолжуулна, Хөтөлбөрийн төгсөгчид сургалт, хөгжлийн арга хэмжээнүүд дээр ээлжлэн сургагч багш, зохион байгуулагчаар ажиллана. Харилцан туршлага судлах, тойрон аялал хийгдэнэ.

ОЛГОГДОХ ГЭРЧИЛГЭЭ

Хөтөлбөрт хамрагдагсдад дараах сертификат олгогдоно. “Чанарын менежер бэлтгэх хөтөлбөр”- ийг амжилттай дүүргэснийг нотлох Чанарын менежерийн сертификат (ОБЗЕРВ Консалтинг ЗҮБ-ын гэрчилгээ)

БҮРТГЭЛ & ТӨЛБӨР

ТӨЛБӨР

ТУХАЙН ҮЕД ЗАРЛАГДАНА.
  • 7000-9001, 9916-1937 дугаарт холбогдон
    хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өгөх
  • erdenechimeg.observe@gmail.com
    хаягт и-мейл илгээх
  • Төлбөрийн 30%-ийг
    төлснөөр бүртгэл хийгдэнэ.

БҮРТГЭЛ & ТӨЛБӨР

ЖИЖИГ ДУНД АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ЧАНАРЫН УДИРДЛАГЫГ ДЭМЖИХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Жижиг, дунд аж ахуйн нэгж байгууллагын чанарын удирдлагын хөгжлийг дэмжих, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангах хяналтын тогтолцоог бүрдүүлэх (QA/QC) хэрэгжүүлэх, нийцлийн түвшингээ дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэн олон улсын баталгаажуулалт хийлгэхэд хамтран ажиллах, тэтгэлэгт хамруулах

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ҮНДСЭН НӨХЦӨЛ

- ЖДАА Нэгжид хамаарах (ажилтны тоо 100 хүртэл, борлуулалтын орлого 2 тэрбум хүртэл)
- Сургалтад бүрэн хамрагдах 2 ажилтанг томилох
- Сургалтаар авсан мэдлэг, ойлголтоо ашиглан өөрийн байгууллага дээр чанарын удирдлагын тогтолцоог бий болгон, хэрэгжүүлэхэд зөвлөхтэй хамтран ажиллах
- PECB-ийн олон улсын баталгаажуулалтад хамрагдах

ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХЫН АЧ ХОЛБОГДОЛ

-Чанарын удирдлагын тогтолцоо бүрдэнэ.
-Хэрэглэгч, харилцагчийн үйлчилгээ сайжирна.
-Гүйцэтгэлийн хэмжүүрүүдйиг тогтоож хэрэглэж хэвшинэ.
-Зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
-ISO9001:2015-ийн олон улсын баталгаажуулалтын сертификат олгогдоно.

ТЭТГЭЛЭГ

- Өндөр үнэлгээтэй 1 оролцогч төлбөрөөс 100% хөнгөлөгдөнө.
- Хөтөлбөрийн шаардлага хангасан бүх оролцогч нар төлбөрөөс 50% хөнгөлөгдөнө.

Share on facebook
Хуваалцах

ТӨЛБӨР

ТУХАЙН ҮЕД ЗАРЛАГДАНА.
  • 7000-9001, 9916-1937 дугаарт холбогдон
    хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өгөх
  • erdenechimeg.observe@gmail.com
    хаягт и-мейл илгээх
  • Төлбөрийн 30%-ийг
    төлснөөр бүртгэл хийгдэнэ.

БҮРТГЭЛ & ТӨЛБӨР