БАТАЛГААЖУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭ

БАТАЛГААЖУУЛАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

 

Аливаа удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж буй байгууллага энэхүү хэрэгжүүлсэн удирдлагын тогтолцоогоо эрх бүхий, хөндлөнгийн үнэлгээ аудитын байгууллагаар үнэлүүлж, нотолгоожуулах үйл ажиллагааг баталгаажуулалт (certification) гэдэг.

БАТАЛГААЖУУЛАЛТ ЗААВАЛ ХИЙЛГЭХ ЁСТОЙ ЮУ?

Баталгаажуулалт заавал хийлгэх ёстой юу? ​

Ихэнх тохиолдолд баталгаажуулалтын аудит нь сайн шинжтэй. Харин тухайн байгууллагын харилцагч, хамтрагч, эсвэл эрх бүхий талаас баталгаажуулалтыг ЗААВАЛ хийлгэхийг шаардлага болгож болно.

БАТАЛГААЖУУЛАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Баталгаажуулалт гэж юу вэ?​

Аливаа удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж буй байгууллага энэхүү хэрэгжүүлсэн удирдлагын тогтолцоогоо эрх бүхий, хөндлөнгийн үнэлгээ аудитын байгууллагаар үнэлүүлж, нотолгоожуулах үйл ажиллагааг баталгаажуулалт (certification) гэдэг.

БАТАЛГААЖУУЛАЛТ ЯМАР ҮР АШИГТАЙ ВЭ?

Баталгаажуулалт ямар үр ашигтай вэ? ​

Ихэнх тохиолдолд баталгаажуулалтын аудит нь сайн шинжтэй. Харин тухайн байгууллагын харилцагч, хамтрагч, эсвэл эрх бүхий талаас баталгаажуулалтыг ЗААВАЛ хийлгэхийг шаардлага болгож болно.

БАТАЛГААЖУУЛАЛТЫГ ХЭН ХИЙДЭГ ВЭ?

Баталгаажуулалтыг хэн хийдэг вэ?​

Баталгаажуулалтыг өөрийн чадавхиа нотлож эрх бүхий итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэл (accreditation) авсан (ISO17021 стандартыг хангаж) байгууллага гүйцэтгэх ёстой. Харин аудитын үйл ажиллагаанд мөн чадамж бүхий аудиторыг томилон ажиллуулах үүрэгийг баталгаажуулалтын байгууллага хүлээдэг.

БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙЛГЭСЭН БАЙГУУЛЛАГА ЯМАР ҮҮРЭГ ХҮЛЭЭХ ВЭ?

Баталгаажуулалт хийлгэсэн байгууллага хэдэн хэдэн гол  үүгийг хүлээдэг. Үүнд:
- Жил бүр эсвэл тохиролцсон хугацаанд магадлан аудитыг хүлээн авах,
- Баталгаажуулалтын байгууллагын зөвшөөрсөн хүрээнд баталгаажуулалтын тэмдэг, худалдааны тэмдэгийг ашиглах,
-Холбогдох хуулийн болон бусад шаардлагууддаа нийцэжажиллах,
- Баталгаажуулалтын хүрээнд хүлээсэн бусад үүргээ биелүүлэх

БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХУГАЦАА

Баталгаажуулалтын хугацаа

Удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын хугацаа 3 жил байдаг бөгөөд жил бүр эсвэл тохирсон хугацааны давтамжтайгаар магадлан аудит явагдах ёстой.
Click Here

БАТАЛГААЖУУЛАЛТЫН ҮНЭ, ХУГАЦААНЫ ТУХАЙ

  • Баталгаажуулалтын үйлчилгээний үнэ нь тухайн баталгаажуулалтын байгууллагаасаа болон
    ажиллаж буй бүс нутаг, улс орны ерөнхий үнийн түвшингээс хамаарч харилцан адилгүй байдаг.
  • Логикын хувьд, илүү чанартай, нэр хүндтай, туршлагатай, ур чадвартай үнэтэй аудиторыг ажиллуулдаг
    баталгаажуулалтын байгууллага илүү үнэтэй, харин итгэжлэл нь тодорхой бус (заримдаа бүр итгэмжлэгдсэн эсэх нь эргэлзээтэй),
    туршлага багатай, хямд үнэтэй аудиторыг санал болгож буй баталгаажуулалтын байгууллагын үнэ хямдавтар байдаг.
  • Заримдаа ямар стандартаасаа хамаараад үнэ нь янз бүр байх нь ч бий.
    Харин тухайн байгууллагын хувьд баталгаажуулалтын аудитыг хийлгэхэд гарах зардал нь
    тухайн байгууллагын ажилладаг салбар (салбарын эрсдэл ялгаатай учраас),
    Байгууллагын хүний тоо, байгууллагын үйл ажиллагааны нарийн төвөгтэй байдал зэргээс хамаарч харилцан адилгүй тогтоогддог.
  • Аудит нь өөрөө сайн дурын үйлчилгээ, байгууллага өөрөө сайн дураараа энэ үйлчилгээг
    авч байгаа тул мэдээж тухайн аудитыг явуулахад ажиллаж буй аудиторын аялал болон
    замын зардлыг аудит хүлээн авч буй тал хариуцах ёстой байдаг.