ISO045001 ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД,АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО (ХЭМАБ)

ISO45001 ГЭЖ ЮУ ВЭ?

Аливаа байгууллага үйл ажиллагаа явуулахдаа өөрийн ажилтанууд болон тухайн байгууллагад ажил үйлчилгээ үзүүлэгч гадны байгууллага, тус байгууллагад түр ирж буй зочид гэх мэт олон бүлгийн хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хариуцлага хүлээж байдаг. Ихэнх улс орнуудад хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудал нь хатуу чанга байдлаар хуульчлагдсан байдаг ба манай улс 2008 онд ХАБЭА-н тухай бие даасан хуулийг батласан байдаг.

Байгууллага өөрийн ажилтаны болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөөлөл учруулах аливаа аюултай тохиолдол, ослоос урьдчилан сэргийлэх, энэ хүрээнд хуулийн болон бусад шаардлагуудад (жишээ нь стандарт, салбарын дүрэм, журам, норм гэх мэт) байнга нийцэх, ХЭМАБ-ын асуудлаа тогтвортойгоор засан тохинуулах, удирдлагын тогтолцооны шаардлагыг тогтоосон олон улсын стандарт нь ISO45001 юм.

ЯМАР БАЙГУУЛЛАГА УГ СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?

Мэдээж хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын аюул ихтэй, эрсдэл өндөртэй үйл ажиллагаатай, бас орчин нөхцөлтэй ААНБ уг стандартыг хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй. Гэвч үйл ажиллагааны чиглэл, байгууллагын хэмжээ, ажиллаж буй орчин нөхцөл үл харгалзан аюул ба эрсдэл нь байнгын шинжтэй оршин (отон) байж байдаг тул уг стандартыг бүхий л байгууллага хэрэгжүүлэх боломжтой. Нөгөө талаас хөрөнгө оруулагч, зээлдэгч, хувьцаа эзэмшигч, хамтрагч түнш, захиалагч худалдан авагчийнхаа талаас байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт болон нийгмийн хариуцлагын хүрээнд үүрэг, хариуцлага хүлээн авсан аливаа байгууллага уг стандартыг хэрэгжүүлснээр эдгээр хүчтэй шаардлагуудад нийцэж ажиллах боломжтой болдог.