ISO 14001

ISO 14001 ГЭЖ ЮУ ВЭ?

НҮБ-ийн Байгаль орчны Хөтөлбөрөөс (UNEP) санаачлан дэлхийн улс орон, цаашлаад аж ахуйн нэгж байгууллага өөрийн байгаль орчны засаглал, удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхэд зориулан стандарт гаргасан нь ISO14001 юм. Энэхүү стандартын анхны хувилбар 1992 онд гарч байсан ба өдгөө 2015 оны сүүлийн хувилбар  нь хэрэглэгдэж байна.

Уг стандарт нь ахуйн нэгж байгууллага өөрийн бүтээгдэхүүн (жишээ хуванцар савалгаа бүхий бүтээгдэхүүн) үйлчилгээнээс (жишээ нь тээвэрлэлт) үүдэн бий болох Байгаль орчны сөрөг нөлөөллийг тогтоож, тэдгээрийг хяналтандаа авах замаар удирдлагын тогтолцоо хэрэгжүүлэх боломжийг байгууллагад олгодог.

Байгаль орчны ISO14001 стандарт нь өнөөдөр нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч ихэнх томоохон байгууллагын заавал хэрэгжүүлдэг гол стандартын нэг болсон.  Мөн олон улсын болон гүрэн дамнасан глобал байгууллагуудын байгаль орчны талаар нэг хэлээр харилцах, ойлголцох нэг ёсны харилцааны нэг хэл болж хувирсан стандарт юм.

Хүн төрөлхтний өмнө нийтлэг шинжтэйгээр хэзээ ч юугаар орлуулашгүй, солигдохгүй, байр ухрахгүйгээр нэн чухалд тавигдсаар ирсэн асуудал бол

ХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?

Байгаль орчны хариуцлагатай ажиллахыг хүсэгч ямар ч байгууллага энэхүү стандартыг хэрэгжүүлж болно. Байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээ бүхий аливаа байгууллага уг стандартыг хэрэгжүүлэх нь зөв сонголт мөн. 

Нөгөө төлөөс хөрөнгө оруулагч, зээлдэгч, хувьцаа эзэмшигч, хамтрагч түнш, захиалагч худалдан авагчийнхаа талаас байгаль орчны болон нийгмийн хариуцлагын үүрэг амлалт хүлээн авсан аливаа байгууллага уг стандартыг хэрэгжүүлснээр эдгээр хүчтэй шаардлагуудад нийцэж ажиллах боломжтой болдог.