ISO17025 ЛАБОРАТОРИЙН ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО

ISO17025 ГЭЖ ЮУ ВЭ?

Аливаа лабораторийн сорилт шинжилгээний хариу нь үнэн зөв байх ёстой. Учир нь сорилт шинжилгээний болон туршилт  тохируулгын лабораторийн хариуг эцсийн бөгөөд үнэн бодит гэж бүх нийтээр хүлээн зөвшөөрдөг тул тэдний гаргаж буй хариу, дүгнэлт нь цаашдын олон шийдвэрт нөлөөлдөг. 

Лабораторийн сорилт шинжилгээний үнэн бодит байдал нь техник, технологи, арга аргачлал, орчин нөхцөл, ажилтаны ур чадвар, хэрэглэж буй урвалжын чанар, ажлын зохион байгуулалт, үйл ажиллагаа процесс гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалахаас гадна, хүний санаатай үйлдэл бас сорилт туршилтын үнэн бодит байдалд нөлөөлдөг бодит нэг эрсдэл мөн. Иймээс онцгой үйл ажиллагаатай үйл ажиллагааг явуулдгийн хувьд лабораторийн үнэн бодит хариу гаргаж чадах чадамжинд тавигдах шаардлагыг олон улсын ISO17025 стандартаар тогтоосон байдаг. 

Доорх зурагт БТБ-ийн удирдлагын тогтолцоо хэрэгжүүлсэнээр бизнесийн хамгаалагдсан байдлын талаарх судалгааг харуулж байна.

(эх үүсвэр www.pecb.com )

Ямар байгууллага уг стандартыг хэрэгжүүлэх вэ?

ISO17025 стандарт нь итгэмжлэлийн (баталгаажуулалтын биш) стандарт тул заавал итгэмжлэгдэх (сайн дурын биш) шинж чанартай. Нөгөө талаас хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд нөлөө бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн болон чанарын хяналтын хүрээнд ажилладаг аливаа сорилт шинжилгээний лаборатори нь заавал Үндэсний итгэмжлэлийн хүрээнд итгэмжлэгдэх үүргийг хуульчилсан байдаг.

Тиймээс хөндлөнгийн болон байгууллагын дотоод чанар хяналтын хүрээнд ажилладаг аливаа лаборатори уг стандартыг хэрэгжүүлэх боломжтой. Ялангуяа хүнсний, эмийн, барилгын материалын, эрүүл мэндийн бүтээгдэхүүний гэх мэт салбарт ажилладаг лабораториуд энэхүү стандартыг хэрэгжүүлэх нь зүйтэй