ДУУДЛАГЫН ТӨВИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ

ЯАГААД ДУУДЛАГЫН ТӨВ ГЭЖ?

Өнөөдрийг хүртэл дуудлагын төвүүдийн туршлагаас харахад тухайн компанийг дахин сонгоход шийдвэрт  дуудлагын төвүүдийн үйл ажиллагаа нь маш их ач холбогдолтой юм. Дуудлагын төвүүд нь бизнес эрхлэгчид ба үйлчлүүлэгчдийн хоорондох гүүр болж өгдөг. Тиймээс брэндийн үнэ цэнд шууд хамаатай, чухал үйл ажиллагаа мөн.

Дуудлагын төвүүд нь бизнес эрхлэгчид зөвхөн хэрэглэгчидтэйгээ төдийгүй мөн дилер, ханган нийлүүлэгчидтэйгээ харилцдаг гол суваг юм. Энэ төв нь компьютерийн програм хангамж, технологийн дэд бүтэц, үйл явц буюу процесс, хүний нөөцөөс бүрдэх тогтолцоо юм. 


Дуудлагын төвүүд нь байгууллагын ажлын цагийг үл харгалзан долоо хоногийн өдөр бүр, өдөр, шөнийн цагаар  ажиллах тохиолдол ч бий.

Үйлчлүүлэгчдэд чиглэсэн дуудлагын төвүүдэд зохих, зөв үйлчилгээ үзүүлэх шаардлагыг тавьдаг стандартыг Европын стандартын хорооноос анх гаргасан. Эдгээр стандартыг дараа нь Олон улсын стандартын байгууллага (ISO) нь ISO 15838 дуудлагын төвийн чанарын удирдлагын системийн стандарт болж гарсан байдаг.  

Танай байгууллага дуудлагын төвийн үйл ажиллагааг удирдахыг хүсвэл бидэнд хандаарай.

МЭДЭЭЛЭЛ АВАХ