Gap Analysis буюу зөрүүний шинжилгээ нь байгууллагын одоогийн нөхцөл байдал ба гүйцэтгэл нь удирдлагын тогтолцооны шаардлагуудыг хэр хэмжээнд хангаж байгааг бодитойгоор тодорхойлох зорилгоор хийгддэг бие даасан үнэлгээний процесс бөгөөд удирдлагын тогтолцооны бүрэн хэмжээний аудит гэж ойлгож болно.
Тухайн салбарын болон удирдлагын тогтолцоогоор туршлагажсан чадамж бүхий мэргэжилтний үнэ цэнэтэй оролцоо;
Байгууллагынхаа удирдлагын тогтолцооны үр нөлөөтэй байдал болон гүйцэтгэлийн байдлыг бодитойгоор харах боломж;
Стандартад үл нийцэх шаардлага болон зөрүүг арилгах зөвлөмж, хэрэгжүүлэх арга замыг оновчтой тодорхойлж өгдөг.
Зөрүүний шинжилгээг чадамж бүхий мэргэжилтнээр хийлгэж тайлан зөвлөмжийг дагаж ажиллах нь Зөвлөх үйлчилгээний хэрэгцээг багасгаж, зардал цаг хугацааг үлэмж хэмнэх боломжтой.
Зөвхөн тайлангаар хязгаарлагдахгүй, ажлын талбарт аудит хийгдэх үед мэргэжилтнүүдийн үнэ цэнэтэй зөвлөгөөг авч үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх боломжтой
Байгууллагын талаар шаардлагатай мэдээллийг цуглуулна.
Үүнд:
Газар дээрх үнэлгээ, аудит Үнэлгээг явуулах зорилгоор бодит мэдээллийг цуглуулах, дүгнэлт гаргах явц нь газар дээр биечлэн хийгдэх аудит байдаг. Газар дээр ажиллах хүрээ нь:
• Баримт бичгийн дүн шинжилгээ хийх (Document review)
• Ярилцлага хийх (Interview)
• Ажиглалт явуулах (Observe)
Алхам 3-ийг ажлын 5 өдөрт багтаан гаргах бөгөөд түүнд үндэслэн Зөрүүний шинжилгээний тайлан дүгнэлтийг гаргана
Зөрүүний шинжилгээгээр илрүүлсэн зүйлс болон зөвлөмжийг
удирдлагын багт танилцуулах уулзалт хийнэ.