Баяр хүргэе!
Компанидаа Удирдлагын тогтолцоо хэрэгжүүлэх төслийн үндсэн багийн гишүүн болсон танд баяр хүргэе.
Удирдлагын тогтолцоо хэрэгжүүлэх төслийн багийн гишүүнээр ажиллах үүрэг хүлээн авах нь нэг талаас ихээхэн үүрэг хариуцлага хүлээж буй “айдас хүрэм” шийдвэр ч нөгөө талаас Та хувь хүнийхээ хувьд хөгжих, суралцах улмаар албан тушаал хувийн карьерийн хувьд өсөх дэвших боломжийг олгодог гайхалтай бөгөөд азтай үйл явдал байдаг.
Зөвлөх үйлчилгээ гэдэг нь зөвлөх багийнхан харилцагчийн төслийн хэрэгцээ шаардлагыг нь үнэлэн, гэрээний үүрэг, хүлээгдэж буй үр дүнгээ тодорхойлон, зорилгоо нэгтгэхээс эхлэн гэрээний хүлээгдэж буй үр дүнд хүрэхийн тулд төлөвлөсөн ажилбаруудыг үе шаттайгаар гүйцэтгэж дуусах хүртэл үргэлжлэх цогц үйл ажиллагаа юм. Зөвлөх үйлчилгээнд Зөвлөх багийнхан болон Харилцагч тал (харилцагч талаас үүрэг хүлээсэн төслийн баг) харилцан нэг зорилгын дор, үр дүнд сууриласан бүтээлч, ажил хэрэгч зарчмыг баримтална. Төслийн хүлээгдэж буй үр дүнд хүрэхэд Төслийн багийн үүрэг оролцоо маш чухал байдаг. Учир нь Зөвлөх багаас өгч буй зөвлөмж, үүрэг даалгаварыг хэрэгжүүлэгч нь Харилцагч өөрөө байдаг. Иимээс аливаа удирдлагын тогтолцоо хэрэгжүүлж буй байгууллагуудын Төслийн баг болон дээд удирдлагад зориулан энэхүү гарын авлагыг бид боловсруулсан билээ.