"АСУУДЛЫН АНГУУЧ" ҮЙЛЧИЛГЭЭ

Асуудлын
шалтгааныг
олох шинжилгээ
хийх

Энэ яагаад чухал вэ ?

Асуудал гарсан үед ихэнх удирдлагын сэтгэлгээ хэрхэн ажилладаг вэ гэхээр тэд маш субьектив хандаж, тухайн асуудалд хүнийг хамаатуулж авч үздэг. Хэн буруутай вэ? Хэнээс болж ийм юм болов? Хэний хариуцлага вэ гэх мэтээр буруутанг хайж, буруутанг олж хариуцлага тооцохыг нэн тэргүүнд тавьдаг. Хүмүүс ч асуудалд холбогдолгүй гэдгээ нотлохын тулд өөрөөсөө түлхдэг.  Иймээс ихэнх тохиолдолд гарсан асуудлын жинхэнэ шалтгаан далд үлддэг ба, түүнийг шийдэж буй байдал нь өнгөц бөгөөд зөвхөн ”үзэгдэл”-ийг шийдсэн төдий явагддаг.

Шалтгааныг
арилгах
арга хэмжээг
сонгож
хэрэгжүүлэх

Аливаа гарсан асуудлыг дахин гаргахгүйн тулд асуудлын шалтгааныг олж (1), түүнийг арилгах арга хэмжээ авч(2), авсан арга хэмжээ нь үр дүнтэй болсон эсэхийг нягтлан шалгах (3)  гэсэн гурван цогц процессыг ажиллуулах хэрэгтэй.

Хэнд илүү хэрэгтэй вэ?

Уг үйлчилгээ нь дараах ААНБ-уудад илүү зориулагдсан:

  • Үйл ажиллагаа процесс дээр асуудал их гардаг, тэр асуудал нь байнга дахин давтагддаг
  • Хүмүүсийн хүлээлт зөрөлддөг, үүнээс шалтгаалж хүмүүс бухимдан, зөрчил үүссэн
  • Асуудлын шалтгааны олж шийдэж чадахгүй байгаа

Авсан арга
хэмжээнд
үнэлгээ хийх

Үйлчилгээний агуулга

“АСУУДЛЫН АНГУУЧ” үйлчилгээ нь дээрх 3 шаталсан процессыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг ойлголт болон эдгээрт хэрэглэх зарим аарга зүйг санал болгож эдгээрийг ашиглах чадавхийг сургалтаар олгохын зэрэгцээ байгууллагад тохиосон бодит асуудал дээр кэйс судалгаа хийж зөвлөгөө үзүүлэх үйлчилгээ юм.

• Сургалт -8 цаг
• 1 Кэйс судалгаа- 3 үе шат бүр дээр 1 удаа 4 цагаар ажиллах

“Асуудлын 85% нь системээс хамаардаг, хүнээс биш. Байгууллагын удирдлагын үүрэг бол хэн нэгнийг илүү дээр “хүн” болгох гэхээс илүүтэйгээр систем ба процессыг сайжруулахад л анхаарах ёстой юм.”